Хөх толбо (зөгнөлт зохиол) - Өмнөх үг

Сайн байцгаана уу? Эрхэм уншигч, блогчидоо

Би өөрийн маруухан чадвараа үл тоон "Хөх толбо" хэмээх зөгнөлт нэгэн зохиолыг бичихээр бүдүүн зүрх гарган сэтгэл шулуудсныг минь өршөөн соёрхонуу! Энэ зохиолын санаа нь миний бодолд 3 сарын өмнөөс орж ирсэн бөгөөд бичиж зүрхлэхгүй байсаар өдий хүрсэн юм. Зохиолд 5009 оны үйл явдал гарах ба монголын хөх толбоны талаар мөн өгүүлэх болно. Бас зохиолын гол баатар нь 2009 оноос ирээдүй рүү очсон 17 настай жаал хүү байх бөгөөд тэрээр дэлхийг аврах гол итгэл найдвар болох тухай юм. Би зохиол анх удаа бичих гэж байгаа тул үг үсэг, найруулга зүй зэрэг алдаанууд байх аваас өчүүхэн блогчин намайг ойлгон сэтгэгдэлдээ миний алдааг засан өгч туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. За ингээд та бүхэндээ өөрийн мөрөөдлийн ертөнцөөсөө "Хөх толбо" хэмээх зохиолоо толилуулж байна. Таалан соёрхонуу!

1 сэтгэгдэл:

null
baaska (зочин)

ah mini bi tanii ene zohioliin shuten bishregch
ta bol aguu eniig bichij bgaad mash ih bayrladag shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)