1-р хэсэг - Эхлэл
МЭ 5009 он
Дэлхийн цаг уурын өөрчлөлт нэмэгдсэнээр байгаль экологийн тэнцвэр алдагдан ихэнхи ургамал, амьдат устан үгүй болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ.
Хүмүүсийн зарим нь амьд үлдэхийн тулд өөрсдийн ДНК-д хамгийн дасан зохицох чадвартай шавжнуудын ДНК-г хольсноор шинэ Мутант хүмүүс бий болжээ. Эдгээр мутантууд нь сүйрэн буй байгальд дасан зохицож амьдрах чадвар өндөр боловч мутацид орсон шавжныхаа зан чанарыг өвлөснөөр маш харгис хэрцгий араатанууд болон хувирав. Тэд жирийн хүмүүсийг болон өөрсдийгөө барьж идэх ба газар доор нүхэнд амьдарна. Хэдийгээр тэд шавжтай төстэй зан авир гаргадаг ч гэсэн хүнээс үүсэн гарсан тул сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд цаашид өөрсдийн хаанчлалыг дэлхийд тогтоохын тулд нэгдмэл нэг засаглалыг байгуулжээ.
Харин мутацид ороогүй үлдсэн хүмүүсийн хувьд дэлхий дээр цаашид оршин тогтнох туйлын хэцүү болж байлаа. Нэг талаас байгаль устан үгүй болж байгаагаас тэд өөрсдийн амьдрах орчныг хиймэлээр бүрдүүлэхийн тулд маш их хөдөлмөр мөн маш өндөр зардалтай технилоги ашиглах шаардлагатай болсон ба нөгөө талаас мутантуудын заналхийлэл хурцаар тавигдах болжээ. Хүн мутант 2 сүүлийн 2000 гаруй жилийн турш тасралтгүй ширүүн байлдаж байгаа ба тэд нэг нэгнийгээ маш ихээр үзэн ядах болжээ.
Мутантууд бүгдээрээ жирийн хүнтэй харьцуулбал маш хүчирхэг ба мутацид орсон шавжныхаа нууцлаг чадваруудыг агуулахаас гадна тэр шавжиндаа хувирах чадвартай. Жишээлбэл аалзтай мутацид орсон бол аалзтай адил шүлс ялгаруулах ба бүтэн шавж хэлбэртээ шилжсэн тохиолдолд яг л хүнтэй адил том биетэй аалз болон хувирна. Энэ үедээ тэд маш хэрцгий догшин мөн хүчирхэг болдог. Хүмүүс мутантуудтай байлдахын тулд тусгай цэргүүдийг гаргасан. Эдгээр цэргүүдийг хамгаалагчид гэх ба тэдгээр нь хагас хүн, хагас робот буюу кейборгууд бөгөөд хүнтэй адилхан сэтгэл хөдлөлтэй, өвдөлтийг мэдрэх мэдрэмжтэй , сэтгэн бодох чадвартай боловч үр удмаа үлдээх чадваргүй, хөгшрөхгүй үүрд залуугаараа байдаг. Хамгаалагчид нь нэг үе хүмүүс байсан бөгөөд өөрсдийн хүсэлтээр хүмүүсийг мутантуудаас хамгаалахын тулд өөрсдийн биеэ золиослогчид юм.
Хүмүүс дэлхийг хуучин хэвэнд нь оруулахыг маш
ихээр хүсэх бөгөөд дэлхийн амьдралын энергийн (нөхөн
сэргээх эрчим хүч) талаар
сүүлийн 2500 гаруй жилийн туршид уйгагүй судлаж байлаа. Тэд өөрсдийн судалгааны
дүнд амьдралын энерги нь 4-н элементийн (гал, ус,
газар, салхи) дундаас
үүсэх ба эдгээр 4-н элементийг холбогч нууцлаг нэгэн 5 дахь элемент байдгийг
илрүүлсэн юм. 5 дахь элементийн талаар нэгэн эртний нууц сударт өгүүлсэн байдаг
ба тэр судрыг олж авахын тулд 500-аад жил дэлхий даяар хайж байлаа. Мутантууд ч
зүгээр байсангүй. Тэд ч бас судрыг олж устгахыг зорьж байв. Гагцхүү 5009 оны 8
сарын 20-нд дэлхийн хойд туйлын гүнээс эртний байгууламж олдсоноор энэхүү түүх
эхэлнэ.

19 сэтгэгдэл:
NICE. Санаа нь аймаар таалагджийна. Амжилт шөө.
хаха зохиол гээд байсан чинь энэ чинь MIX хийцэн балайрал байна шдээ чи хүүхэлтэй нийлээн үздэг болтоймоодоо надшиг ход ход
яахав эхлүүлэх гэж байгаа царай нь юм л даа. Дараагийн хэсэг нь зохиол шиг байх болноо. Энэ хэсэгт ерөнхий дүр зурагийг үзүүлэхийг хичээсэн юм
заза гол нь зохиол шүү дээ тэрнээс энэ тэндээс холиод санаа авцан юм байгуул тэнэг шд заза би ч ямар олигтой юм дуугарах биш
заза гол нь зохиол шүү дээ тэрнээс энэ тэндээс холиод санаа авцан юм байгуул тэнэг шд заза би ч ямар олигтой юм дуугарах биш
за залуу минь бичээд байгаарай. үргэлжлэлийг нь унших гээд нойр хүрэхгүй болтол сайхан бичнэ шүү. амжилт
Сайхан монгол орон ирээдүйд энэ тэр гэх байх гэсэн чин юун 5009 он бэ тэхээр чин Монго байтугайхүн гэж байхгүй болох нь байшд заза би ч юугаа мэдэхэв Дараагийнхыг нь хүлээгээл байж байя Амжилт!!! Давшилт!!! Урагшлалт!!!
за амжилт сайхан зохиол болох шижтэй!!!
баярлалаа. Та бүхэнд дараа дараагийн хэсгийг улам сонирхолтой болгохыг хичээх болно.
Сонирхолтой байх шинжтэй байна шүү, goodluck!
Сонирхолтой байх шинжтэй байна шүү, goodluck!
Үргэлжлэлийг нь хүлээжийнааа....Хурдан бичээрэй за??? хэхэ
Үргэлжлэлийг нь хүлээж бaйя
Тэр судар л их учиртай юм шигээ. Тэр сударт л хөх толбын тухай байх юм болвуу гэж бодлоо. За за амжилт
woooooow өнөөдөр чинь ямар гоё бичлэгүүд гарчихаа вэ...зөгнөлт зохиолд дуртайг хэлэхүү урагшааа ккк үргэлжлэлийг хүлээх хүлээлт одооноос эхэллээ
Судрыг олсоноор энерги үйлдвэрлэж, хүмүүс энергийн дутагдалд орохоо байж, энергиэр биеэ хамгаалах боломжтой болно гэдгийг оруулж бичсэн бол илүү дээр болох байсан санагдана.
tsooomooo bi chamd hairtai
SHAL SHAAMPAR SHAAS HAHAHHA.YAMAR GEECH ANIME ZOHIOHGEED BNAA AIN.
eoh yneheer goe