Хойд туйлд очсон шинжээчид ST-18 багийн 5 хүний
хамт мөсөн доорхи байгууламжруу 1м өргөнтэй цооногоор доошлон очлоо. Пирамидад үнэхээр
орох хаалга байсангүй. Тэд пирамидын эргэн тойронд байгаа бичээсүүдийг нэг
бүрчлэн судлаж, орчуулж эхлэв. Энэ үед мөсөн дээр HT-5 хотоос очсон 10
хамгаалагчид хоорондоо ярилцана.
Болд – Энэ хамгаалагч нь HT-5 хотын хамгийн хүчирхэг хамгаалагч юм. Тэрээр B түвшингийн хамгаалагч.26 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 16
жил болж байгаа, биеийн өндөр нь 186см. Урьд нь 38-н Мутантыг устгасан байсан.
Хоч нь Улаан Сармагчин.
Борис – Энэ хамгаалагч нь C түвшинд харъяалагддаг. 32 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод
51 жил болж байгаа, биеийн өндөр 170см. Урьд нь 17 Мутантыг устгасан. Хоч нь
Шар Бодон.
Оюунаа – Энэ хамгаалагч нь HT-5 хотын эмэгтэй хамгаалагч дотроос хамгийн хүчтэй нь. Тэрээр C mүвшингийн хамгаалагч. 17 насандаа хамгаалагч болоод 21 жил болж байгаа.
Биеийн өндөр 165см. Урьд 29 Мутантыг устгасан. Хоч нь Шар Могой.
Болд:
За та нар өөрсдийн энергиэ сайн
нуугаарай. Хамаагүй гаргаж болохгүй шүү! 500м дотор байгаа Мутантууд та нарын энергийг мэдрэх
чадвартай гэдгийг мартаж болохгүй. Бидний хамгаалах бай маш чухал учраас бид
аль болох Мутантуудад мэдэгдэхгүй байх хэрэгтэй.
Оюунаа:
Бид тэгээд өөрсдийн энергиэ нуучихаад яаж
Мутантуудын ирэхийг мэдрэх юм бэ?
Болд:
Санаа зоволтгүй ээ. Би өөрийн энергийг
нуухгүй үлдээнэ.
Оюунаа:
(уурлангуйгаар) Тэгээд чи л Мутантуудыг мэдрээд, бид
мэдрэхгүй байна гэдэг чинь шудрага бус байна!
Борис:
Оюунаа минь тайвшир даа. Болд биднийг
ахлаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгээд ч биднээс илүү хүчтэй. Түүний
хэлснээр л хийе.
Оюун:
Хмм. Түүнийг надаас хүчтэй гэдэгтэй би
эвлэрэхгүй. Надаас хэдхэн л Мутантыг илүү агнасан юм байгаа биз. Ингэхэд
хоёулаа нэг хүчээ сорих уу? Айн
Болд:
Битгий хүүхэд шиг аашлаад бай! Энд бид тоглох гэж ирээгүй. Хурдан
энергиэ нууцгаа. Би холоос нэг зүйл ирж байгааг мэдэрч байна. Хурдал!!!
Бүгд
өөрсдийн энергийг нууж, Болдын юу гэхийг хүлээн зогсоно. Энэ үед доор
судалгааны эрдэмтэд пирамид дээрхи бичээсийг бүрэн орчуулж дууссав. Тэд
өөрсдийн орчуулсан бүх мэдээллээ нэгтгэсэн ч утгыг нь сайн ойлгохгүй байлаа.
Учир нь тэдгээр ханан дээрхи бичээсүүд нь бүгд этрний Монголын Зүйр Цэцэн
үгнүүд байжээ.
Эрдэмтэн
1: Даргаа бид одоо яах вэ? Ханан дээрхи
бүх бичээсүүд зөвхөн Эртний Монголын зүйр цэцэн үгнүүд л байна. Бид мөн бүх
хэсгийг нарийвчлан шалгасан боловч дотогшоо орох хаалгыг ер олсонгүй. Мөн энэ
пирамидын гадаргуу их хүчтэй энергиэр хамгаалагдсан тул эвдэлж дотогшоо орж
чадахгүй нь.
Эрдэмтэн
2: Ингэхэд энэ байгууламж тэр чигээрээ
дан чулуу ч байж магадгүй шд. Тэгээд л орох хаалга байхгүй байж болох юм.
HT-5
Хотын шинжлэх ухааны хэлтэсийн дарга: Бид
яаралтай буцах хэрэгтэй. Дээр байгаа Хамгаалагчдаас аюул ойртож байгаа талаар
мэдээ саяхан надаа өглөө. Нэгэнт пирамидын хаалга олдоогүй тул бид одоо үүнийг
хамгаалж байлдаж огт болохгүй. Мутантууд олсон ч бидэнтэй адил яаж ч чадахгүй
байх. Бид мутантуудын анхааралыг татахгүйн тулд эндээс хурдан явъя. Хотод очоод
энэ бүх оньсогоны учрыг олно. Одоо хурдан буцах бэлтгэлээ хий.
Судалгааны анги өөрсдийн авсан
материалаа хотруу илгээгээд пирамидын дээрхи мөсийг дэлбэлэн нурааж далдлаад
хотын зүг яаравчлан хөдөллөө.

5 сэтгэгдэл:
Ааахаа ингэсэн юм бий вий...хэхэ... Цаашаагаа яасанн хө???
монгол зүйр үгнүүд юм бол надаас асуугаасай хи хи хи
зохиолын үргэлжлэлд оньсогыг тайлах ба нууц судрыг олох болно. Би зохиолоо бодлоосоо шууд бичээд байгаа болохоор найруулгын алдаа их олон байна байх. Зохиолыг минь уншиж дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа.
Өө гайхалтай Би энэ зохиолыг өнөөдөр уншиж үзлээ. Үнэхээр гайхалтай би энийг дэмжиж бна. Цаашаа яах бол гэхээс тэсэн яадан хүлээж байна. Би наруто бас уншидаг Энэ бол Нарутогоос хамаагүй илүү болж Та нарт баяр хүргэе!
oo nice nice.zohiol bol medregdej ehelj bna shuu.bi dongoj onodor l olj unshlaa sonirhol tataj bna shuu? za amjilt husiiii