4-р бүлэг – Эртний судар ба Хөх толбо

Хойд туйлын Пирамидийг судалсан судалгааны баг HT-5 хотдоо ирснээс хойш 39 хоног болжээ. Судалгааны бүх материалыг хүмүүсийн бусад хот руу илгээсэн бөгөөд бүгд энэ хугацаанд оньсогыг тайлахын тулд ажиллаж байлаа. 5009 оны 9 сарын 29-нд нэгэн таатай мэдээ сонсогдлоо. Энэ нь HT-2 хотын эрдэмтэд хойд туйлын пирамидын ханан дээрх бичээсийн утгыг тайлсан байлаа. HT-5 хотын дарга, Шинжлэх ухааны хэлтэсийн дарга 2 хурлын өрөө рүү яаравчлан алхана. Хотын дарга:

Энэ эртний пирамидийн хананд манай өвөг дээдэс монголчуудын ашигладаг байсан зүйр цэцэн үг байсан гэдэгт би одоо болтол итгэж чадахгүй байгаа шүү.

Шинжлэх ухааны хэлтэсийн дарга: Би ч гэсэн эхэндээ маш их гайхсан. Гэхдээ сүүлд бидний хийсэн судалгаагаар монголын зүйр цэцэн үгс нь манай дэлхий дээр амьдарч байсан одоогийн хүмүүсийн өмнөх үе Лемурчүүдийн үед анх зохиогдсон юм байна лээ. Лемурчууд дараа дараагийн үеээ зөв амьдраасай гэж ам дамжуулан хэлдэг байсан нь сүүлд Монголчуудын үе хүртэл явсан байгаа юм. Даан ч сүүл үеийн монголчууд нарийн утга учиртай, хүмүүсийг яаж зөв амьдрахыг сургасан эдгээр чухал үгсийг мартсанаар одоо бидний үед ирээгүй юм байна лээ. Гэхдээ одоо эдгээр үгсийг дахин сэргээж утгыг нь судлан үр хойчоо хүмүүжүүлж байя гэж шийдээд би эртний номын архив, пирамид дээрх үгсийг цуглуулан судлаж, хүүхдүүдийн сургалтын системд оруулах гэж байгаа.

Хотын дарга: Тун зөв санаа байна. Хүн төрөлхтөн одоо ийм байдалд орсон нь бидний өмнөх үеийнхэн зөв амьдарч чадаагүйгээс л болсон хэрэг. Өмнөх үеийнхэн маань байгаль дэлхийгээ зөв ашигласан бол одоогийн ийм хүнд байдалд бид орохгүй л байсан. Би тэднийг бодохоор дургүй хүрч үзэн яддаг.

Ингэж ярилцсаар тэд хурлын танхимд орж ирлээ. Том дэлгэцэн дээр Парламентийн гишүүд, HT-2 хотын дарга гарсан байв. HT-2 хотын дарга:

Манай эрдэмтэд уйгагүй ажилласны дүнд та нарын явуулсан ханан дээрхи бичээсийн утгыг тайллаа. Эдгээр үгс нь утгын хувьд зөвхөн зөв амьдралын тухай өгүүлсэн байсан боловч бүх зүйр үгүүдийн эхнээсээ 2 дахь үгний эхний үсгүүдийг Пирамидын хананд байсан байрлалаар нь нар зөв эргэх зарчмаар дээрээс нь доошоо буулгавал ийм өгүүлбэр гарч байна. Дөрвөн элементийн хүчийг Хөх толбот хүний энергийн хүчээр нэгтгэн, дэлхийн амьдралын энергийг сэргээнэ. Тэгэхээр бидний сүүлийн 2500 жилийн туршид судалсан Амьдралын энерги”-н онол зөв болох нь батлагдлаа. Энэ пирамид өөрөө тэр эртний судар байсан байна. Одоо бид хөх толбот хүн гэж юуг хэлээд байгааг олох хэрэгтэй. Та бүхэнд энэ талаар сонссон зүйл байна уу?

HT-5-ийн шинжлэх ухааны дарга уулга алдан: Хөх толбот хүн гэнэээээ?

HT-2 хотын дарга: Тиймээ. Чи үүнийг юу болохыг мэдэх юм уу?

HT-5-ийн шинжлэх ухааны дарга: (сандрангуйгаар) Б-би итгэлтэй биш байна л даа. Гэхдээ Хөх толбот хүн гэж эртний монголчуудыг хэлдэг байсан. Тэд эхээсээ төрөхдөө л бөгснийхээ дээхэн талд хөх толботой төрдөг байсан гэдэг. Одоо тийм толботой төрдөг хүн гэж байхгүй болсон.

Парламентын 5-дахь гишүүн: Чиний хэлдэг зөв байх. Би ч гэсэн Эртний монголчуудыг Хөх толбот хүн гэдэг байсныг нь мэдэх юм байна. Энэ пирамидын ханан дээр өгүүлсэн Хөх толбот хүнбол яах аргагүй монгол хүнийг хэлсэн байна. Тэгэхээр бид одоо хаанаас тийм толботой хүнийг олох вэ?

Парламентын 23-дахь гишүүн: Магадгүй энэ нь бидний төгсгөл юм болов уу? Хөх толботой төрдөг хүн гэж одоо үед байхгүй. Бид өөрсдийн мэдэх зүйлийг л үүсгэн буй болгож чадна. Харин ямар ч төсөөлөл байхгүй энэ хөх толботой хүнийг ямар ч өндөр зардалтай технилоги ашигласан үүсгэн буй болгож чадахгүй л болов уу.

Парламентын 1-дахь гишүүн: Бид өөрсдөө бууж өгч болохгүй. Бид эцсийн аргаа шавхаад ч хамаагүй энэ дэлхийг, хүн төрөлхтөнөө аврах учиртай. Тийм болохоор та бүхэн дор дороо энэ хөх толбот хүний талаар судлах хэрэгтэй. Ямар нэгэн шинэ мэдээ олбол шууд бусад руугаа илгээ. Бидний одоо ашиглаж байгаа хамгаалалтын системийг хангах эрчим хүч улам бүр хомсдож байгааг мартаж болохгүй. Бидэнд зөвхөн 21 жилийн л нөөц одоогоор байна. Хэрэв бидний хамгаалалт алга болвол Мутантууд биднийг газрын хөрснөөс 1 өдрийн дотор арчих чадалтай шүү дээ. Тийм болохоор хугацаа алт гэдгийг мартаж болохгүй.

Ийнхүү хурал өндөрлөлөө. Хүн төрөлхтөн бүх анхаарлаа зөвхөн Монгол хүн, Хөх толбо гэсэн зүйлүүд дээр тавих болжээ. Цаг хугацаа өнгөрсөөр... Устан үгүй болсон хөх толбыг яах вэ?...

11 сэтгэгдэл:

null
~Freedom writer~ (зочин)

Миний хөх толбо одоо болтол байгаа ш дээ хэхэ

SpySec

кк. чи л тэднийг аврах юм байна даа

МЭС

SpySec -ээ Энэ Freedom writer-ыг дагзруу нь алгадаад аваач хихихи

SpySec

яах юм бээ. Ирээдүйг аврах гэж байхад нь :D

Арслантай авдар (зочин)

Прийдом өнкөрч унахдаа ууцаараа уначихаж л дээ.Зайлуул тэгээд нуруу нь гөхөрчихгүй юу кххх

~Freedom writer~ (зочин)

Яааг ш дээ....үгүй байхгүй юу...Багын толбо арилаагүйн.Мэс яахаараа алгадуулдаг билээ хө??

maya (зочин)

хэхэ бурхан яагаав дээ монголчуудыг амбаардаад хөх толботой болгочоогүй юу даа гсн хихи.зохиол маань одоо тэгээд яанаа хөх толботой хүн үлдсэн л байгаасай даа

g (зочин)

odoo turj bg mongol huhduud bugd l huh tolbotoi bgashde my duu ntr gd l ...

SpySec

Монголчуудын хөх толбо ч их нууцтай байх даа. Дэлхийд монгол цустангууд л хөх толботой гэхээр сонин шүү

kmk (зочин)

хүүе зөвхөн монголчууд хөх толботой биш штээ. зөндөө монгол цустан дэлхий дээр байдаг шт

тэр яахав 5000 хэдэн зуун онд ч билээ дээ. хүмүүс бүгд 1 үндэстэн болчно штээ. бүгд эрлийз хурлийз

ireedui (зочин)

zak ih l olon ym bodogdoj bna shuu?
manai zaluu ue maani nere delhiid zobhon bid l hoh tolbotoi tordog ih haanii hoich ue gedgee mederdeg bolow uuuu?
zohoilin ene hesegt gej orilmoor bla ntr kkkkkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)