Хөх толбоны талаар мэдээлэл хүмүүсийн бүх л хотуудаар тарж, бүх хүмүүсийг төрөх үедээ хөх толботой байсан эсэхийг шалгав. Даанч хөх толбо нэгэнт устаж үгүй болсон байжээ. Эрдэмтэдийн зарим нь хөх толбо ямар учиртайг тайлахыг хичээх боловч тэдэнд ямар ч сэжүүр олдсонгүй.

Хүмүүсийн сүүлчийн итгэл найдвар унтраж байх мөчид 5009 оны 11 сарын 17-нд нэгэн таатай мэдээ олджээ. Энэ нь HT-1 хотын эрдэмтэдийн гаргасан “Цаг хугацаагаар аялах” арга байв. Хотуудын дарга нар хурлын танхимдаа цугларцгаалаа. HT-1 хотын шинжлэх ухааны хэлтсийн дарга:

Бидний олон жилийн нууц судалгааны дүнд цаг хугацаагаар аялах нь боломжтой гэж таамагласан. Гэхдээ үүнд хязгаар байгаа. Бид 3000 жилийн өмнөх рүү л очих боломжтой. Мөн энэ аялал маш их эрсдэлтэй. Бид цаг хугацаагаар аялаж үзээгүй тул амжилттай болох эсэхийг нь хэлж чадахгүй. Мөн бидэнд туршилт хийх ямарч боломж байхгүй. Ерөнхийдөө энэ шинжилгээний ажил нь таамаглалын шатандаа л байгаа гэдгийг анхааруулах гэсэн юм.

Парламентийн 3 дахь гишүүн: Яагаад туршилт хийх боломж байхгүй гэж. Хэрвээ зардал мөнгө их гарах бол бусад хотуудаас авч болно шд. Та нар тэгээд олон жил судалж байсан юм бол яагаад одоо болтол зөвхөн таамаглал гэж хэлж байгаа билээ?

HT-1 хотын шинжлэх ухааны хэлтсийн дарга: Учир нь цаг хугацаагаар аялах боломж нь 5000 жилд 1 удаа өнгөрсөн үе рүү 3000 жилээр аялах боломж юм. Энэ нь одоо 7 хоногийн дараа буюу 11 сарын 24-нд болно. Мөн өнгөрсөн үед аялагчид 1 сар л байх боломжтой. Түүнээс өмнө буцахгүй бол хумхын тоос болон замхран одно. Цаг хугацаагаар аялах боломж нь манай дэлхий нь Алтан гадас болон өөр түүний цаана орших томоохон 4-н од нэг шугаманд орох үед саран хэд хэдэн дээр цаг хугацааны жижиг нүхнүүд үүсэх явдал юм. Гэхдээ энэ бидний л таамаг л даа. Саран дээр үүсэх энэ нүх нь магадгүй цаг хугацаагаар аялуулахдаа молекулуудаар нь задлан хумхын тоос болгон өнгөрсөн рүү явуулах байх. Тэгээд тэндээс аялагч нь амьд гарна гэсэн баталгаа байхгүй. Ер нь бол амжилттай цаг хугацаагаар аялах магадлал 31% байгаа. Мөн бид түүхийг өөрчлөж чадахгүй. Аялагчид очоод хичнээн ч өөрчлөлт хийсэн цаг хугацааны нүх хаагдах мөчид хийсэн өөрчлөлтүүд нь тэр үеийн хүмүүсийн ой санамжтай хамт алга болно.

Парламентийн 23 дахь гишүүн: Хэрэв түүхийг өөрчлөж чадахгүй мөн амьд гарах магадлал ийм бага юм бол бид хэнийгээ тийш нь хийж устгах юм. Энэ чинь чи сайн дураараа очиж үх гэсэнтэй адилхан бишүү.

Парламентийн 1 дахь гишүүн: Бидэнд 0 биш 31% байна шүү дээ. Үүнийг хийх хэрэгтэй. Бид өнгөрсөн үе рүү хамгаалагчидийг илгээж түүхийг өөрчлөж чадахгүй юм бол тэндээс хөх толботой хүнийг нааш нь авчрах болно. Тэндээс хүн наашаа авчрах боломжтой биз дээ?

HT-1 хотын шинжлэх ухааны хэлтсийн дарга: Онолын хувьд боломжтой. Гэхдээ үүний тулд бид 1 хүнийг тэнд өнгөрсөнд хүлдээх хэрэгтэй. Тэр хүн мэдээж цаг хугацааны хаалга хаагдах мөчид тэндээ хумхын тоос болон замхрах болно.

Парламентийн 1 дахь гишүүн: За тэгвэл бидэнд итгэл найдвар байгаа л юм байна. Харин одоо бүгдээрээ цаг хугацаагаар ямар хамгаалагчдаа илгээх талаар ярилцъя.

Ингээд хүмүүсийн удирдагчид удаан хуралдсаны эцэст HT-2, HT-3, HT-5 хотуудаас гурав гурван хамгаалагчийг мөн парламентийн хамгаалагчдаас нэг хамгаалагчийг өнгөрсөн үе рүү явуулахаар тохиролцов. Хамгаалагчаа гаргаагүй хотууд цаг хугацаагаар аялахад шаардагдах эрчим хүчийг гаргахаар болжээ. Ингээд 5009 оны 11 сарын 24-нд болох цаг хугацааны аялалыг хүн төрөлхтөн хүлээж, бэлдэж эхэллээ.

11 сэтгэгдэл:

null
Anime

ҮҮ ЛАЙТАЙ БҮР 5 НЬ ГАРЧИЖ БАЙГААМ УУ, БИ 2-С НЬ ХОЙШ ЯВУУЛЖ АМЖААГҮЙ, ОДОО НЭГ ДОР САЙХАН УНШИЙ БАЙЗ, СЭНКЮҮҮҮ!

turihan (зочин)

за за одоо чиний яриад байсан гол дүрийн 17-той жаал ирэх юм байна тэ?

SpySec

тхх

LoveLove (зочин)

Нөгөө Оюунаа цаг хугацаагаар аялж тэр хүүхдийг авчирхым шиг байна тэ тээд бие биедээ хайртай болоод хүү буцах боломжгүй болоод тэнд үлдэж хамгаалагч болоод үхгүй өтлөкү хамт байх байх тэ

SpySec

цаг хугацаагаар аялаж нэг 17-той бандийг авчирна. Гэхдээ түүний дурлах бүсгүй нь Оюунаа биш л байх болов уу

maya (зочин)

Яанаа юу болох болооооо,би явъя ааа би хамгаалагч шдэээ гээлөө :Р хихи.Юм хүлээнэ гэдэг мөн хэцүүтэй шүү....

SpySec

кк. аль болох хурдан бичихийг хичээнээ. Ууг нь бүх санаа нь толгойд байгаа мөртлөө яг гаргаад бичих гэхээр ер болохгүй юмаа. авъяасгүй болоод л тэр байх

Anime

ulam l daj bolood bn sho, bas hurdan bichij bn, uil yavdal n ch nurshihgui hundan amar ym :D

~Freedom writer~

Өөөө заза... Одоо сайхан зүйл болох нь л дээ хэх...Хүлээе дээ өөр яахав хэхэ

mario (зочин)

Hmmm ene chini yoronhiidoo baahan huuheldeinuudiig negtgetsen zohiol bnasdhee 5000 jild 1 udaa ongoidog gedeg chini melhii ninja deer gardagsdhee

Ugsaatan (зочин)

Zaza aygui goe yum bn. GExdee 1 zuiliig sanuulaxad Xux Tolbo Mongol xun 2 xezee ch ustaxgui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)