5009 оны 11 сарын 24-н. Хүн төрөлхтөний аврагчийг авчрах цаг хугацааны аян хийхээр саран дээр хотын удирдлагууд өөрсдийн хамгаалагчдын хамт, парламентын гишүүдийн туслагч өөрийн хамгаалагчийн хамт, цаг хугацаагаар аялах хамгаалагчид цугларлаа. Цаг хугацаагаар аялах хамгаалагчид нь бүгд сайн дураараа энэ аялалд явахаар шийдсэн бөгөөд хэн нь ч хөх толбот хүний өмнөөс өнгөрсөн үед үлдэн, цаг хугацааны хаалга хаагдах үед хумхын тоос болон замхарахад бэлэн байлаа. Жихүүн салхи сэвэлзэн үлээж, хүн төрөлхтнийг аврах арван хамгаалагч эгнэн зогсоно.

Парламентын гишүүдийн туслах нь бүх хотуудын дарга нарыг захирах эрхтэй бөгөөд парламентын гишүүдээс шууд тушаал авч биелүүлдэг. Тэд байнга Хар Костюм өмсөх ба баруун гартаа улаан туузан дээр парламентын тэмдэгийг багтаасан тууз зүүж явдаг.

Парламентын гишүүдийн туслагч: За одоо цаг хугацааны хаалга нээгдэх дөхөж байна. Та бүхэн үүнээс хойш хөх толбот хүнийг энд авчиртал нэг баг болон ажиллана. Тийм учраас хоорондоо танилцах хэрэгтэй болов уу. Та нар бүгд С түвшин болон түүнээс дээш зэрэглэлийн хамгаалагчид. Бас та нарыг Парламентын хамгаалагч удирдан авч явах учир даалгавараа амжилттай биелүүлнэ гэдэг бүрэн итгэж байна. Жасмина нааш ир. Чи одоо удирдлагыг гартаа ав. Бүх хүн төрөлхтний хувь заяа чиний гарт байгааг мартаж болохгүй. Амжилт чамайг дагах болтугай.

Жасмина Энэ хамгаалагч нь Парламентын хамгаалагчдын нэг. А зэрэглэлээс дээшхи Хамгаалагч нь Парламентыг хамгаалдаг бөгөөд Жасмина нь тэдний дундаас хүч чадлаараа дээгүүрт ордог. 23 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 201 жил болж байгаа. Тэрээр маш үзэсгэлэнтэй бөгөөд хамгаалагч болохоосоо өмнө бүх хүний хайрыг булаадаг нэгэн байсан. Биеийн өндөр 170см. Устгасан Мутантын тоо нь 1 сая-аас хол давсан. Хоч нь Цагаан Хун.

Жасмина: Намайг Жасмина гэдэг. Би та нарыг одоо удирдах болно. Та бүхэн миний зөвшөөрөлгүйгээр нэг ч хүнийг тэнд очоод алж болохгүй. Бидний үүрэг өнгөрсөн үед ч адилхан хүмүүсийг хамгаалахын төлөө байх ёстой. Та бүхний талаархи бүх мэдээлэл надаа байгаа болохоор надад өөрсдийгөө танилцуулах шаардлагагүй. Та нарын дотор А зэрэглэлийн 2, В зэрэглэлийн 5, С зэрэглэлийн 2 хамгаалагч байгаа. Бидний авчрах бай бол Хөх толбот хүн. Асуух зүйл байна уу?

Оюунаа (HT-5 хотын С зэрэглэлийн хамгаалагч): Бид тийшээ ийм олуулаа явах шаардлага байгаа юм уу? Би ганцаараа явсан ч чадна шдээ. Ер та нар эндээ суугаад хүлээж бай дөө. Би 1 хоногийн дотор л энэ хөнгөхөн даалгаварыг чинь биелүүлчихье.

Борис (HT-5 хотын С зэрэглэлийн хамгаалагч): Оюунаа чимээгүй ээ. Энэ дээд удирдлагын шийдвэр шүү дээ. Тэгээд ч чи амаа мэдэж бай. Миний сонссоноор энэ Жасмина буюу Цагаан Хун чинь харагдаж байгаагаасаа илүү ширүүн гэсэн шүү. Буруу зүйл хэлснийхээ төлөө чи толгойгүй ч болж мэднэ. Өөрийнх нь гарыг жижигхэн зүссэний төлөө бүхэл бүтэн Мутантын үүрийг ямар ч өршөөлгүйгээр устгасан гэсэн. Чимээгүй бай (гэж чихэнд нь шивнэв)

Оюунаагаас өөр хэн ч дуугарсангүй. Оюунаа л тэнд уурлангуй үгээ барьж ядан зогсоно. Бүгд л чимээгүй байлаа. Жасмина Оюунаагийн хэлснийг сонсоогүй мэт үл тоомсорлонгуй.

Жасмина: За тэгвэл асуулт байхгүй шив. Цаг хугацааны хаалга одоо 3 мин дараа нээгдлээ. Бид 3000 жилийн өмнөх рүү энэ жижиг тээвэрлэгч онгоцыг авч явна. Сарнаас дэлхий рүү явахад хэрэг болно. Бүгд одоо онгоцондоо сууцгаа. Хаалга нээгдэнгүүт бид орох болно.

Удалгүй тэдний урд асар хүчтэй энергийг бөөгнөрөл буй болон томорсоор цаг хугацааны хаалга нээгдлээ. Арван хамгаалагчийг тээвэрлэсэн жижиг тээвэрлэгч онгоц цаг хугацааны хаалга руу болгоомжтой гэгч нь орж алга боллоо.

7 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

17той хүүгийн дурлах бүсгүй нь жасмин юм байна тэ? үргэлжлэлээ хурдан оруулаарай

jiguur (зочин)

buur baij yadaad baixiin daraagiixiig n xurtel anim xiivel dajgui bolox baix bi buur tusuulchixluu laitai anim bolox biax aa

jiguur (зочин)

ba soundtrack n linkin parkiin what i've done maygiin baival kkk za za bi buur dund n ortson yavjiin

jiguur (зочин)

er n bol anim bolgox um bol laitai um baina doo zoxioliin daraagiin xesgiig n xurdan taviarai

SpySec

кк. Би өөрөө их манга уншдаг болохоороо зохиолоо яг мангатай төстэй стиллээр бичээд байх шиг байгаамаа. Ууг нь зурж чаддаг бол гоё зүйл хийхгүй юу. За яадаг ч байсан зохиолоо хурдан хурдан бичихийг хичээнээ. Одоо дөнгөж эхлэл нь явж байгаа юмаа. Тун удахгүй Мутантууд гарч ирж их олон байлдаан болно. Мөн хайр сэтгэл, уянгын хайхал бүгдийг оруулахыг хичээнээ.

jiguur (зочин)

bi ch bas urguulad bodood kkkk dariigiixiig tesen yadan xuleej baiy magad mongol manganii exlel ch um bil uu neere zurj chaddagsan bol ch

AntiDotE

5009 оны киборгууд учир тэдэнд бие биентэйгээ танилцах шаардлага мэдээж байхгүй шдэ.
Бүх мэдээллийг ямар нэгэн өгөгдлийн сангаас бие дэх тооцоолон бодох машинд нь дамжуулчихсан л байгаа. Бас тэгээд өндөр зэрэглэлийнх гэж байгаа.

Ийм л нэг төсөөлөл бууж байна даа. Шүүмж ч гэх юм уу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)