Хөх толбо (зөгнөлт зохиол) - 7-р хэсэг - Дайсан

Цаг хугацаагаар 10 хамгаалагчаа явуулчихаад хотуудын дагра нар өөрсдийн жижиг тээвэрлэгч онгоцоор тус тусынхаа хотын зүг явж байв. HT-6 хотын даргын сууж яваа онгоц үүлний дээгүүр яаравчлан урагшилна.

HT-6 Хотын даргын хамгаалагч: Бүгд ямар нэгэн зүйлээс бариарай. Ямар нэгэн зүйл биднийг мөргөхөөр ирж байна. (хашгирав)

Удалгүй тэдний онгоц маш хүчтэй ямар нэгэн зүйлтэй мөргөлдөх шиг боллоо. Бүгд цонхны хамгаалалтын хөшгийг буулган харвал тэдний онгоцыг том нэвт хатган барьсан байв. Том дэгээ нь гурван том гинжээр газартай бэхлэгдсэн бөгөөд удалгүй газраас тэднийг өөрсдийн зүг татаж эхлэв. Мөн гинжэн дээгүүр нэгэн Мутант тэдний онгоцны зүг гүйж ирэх нь харагдана.

HT-6 Хотын даргын хамгаалагч: Бид Мутантуудын урхинд оржээ. Гарч байлдацгаая. Хүн төрөлхтний төлөө урагшаа.

Гурван хамгаалагч онгоцноос үсрэн гарч гинжэн дээгүүр тэдний зүг ирэх Мутантыг устгахаар угтан гүйлээ.

HT-6 Хотын даргын туслах: Даргаа та битгий санаа зов доо. Тэдний нэг А нөгөө хоёр нь В ангилалын шилдэг хамгаалагчид шүү дээ. Тэд удахгүй асуудлыг шийдчих байх. Бүгдээрээ онгоцныхоо цонхны хамгаалалт, хаалга үүдээ сайн хаагаад хүлээж байя.

Онгоцон дотор нэг л түгшүүртэй. Бүгд гадаа гарах чимээг сонсохыг хичээнэ. Хамгаалагчдыг гарснаас хойш 3 минутын дараа гадаа чимээ аниргүй боллоо. Хэн нь ялсан нь тун чиг сонин байлаа. Онгоц хүчтэй доргив. Тун удалгүй онгоцны хаалга дэлбэрэх мэт зад үсрэн цаанаас нь гурван хамгаалагчийн толгойг барьсан нэгэн мутант орж ирлээ.

Мутант: хахаха, хүмүүс та нар ойрын үед юу хийгээд л яваад байна вэ? Хотынхоо тэр өчүүхэн хамгаалалтын ард үлдсэн амьдралаа дуусгахаар шийдээ юү? Май ав, энэ нусгай хагас төмрүүдээ, Та нар биднийг ингэхэд хэн гэж бодоов? Хахаха.

бахдалтайгаар инээн гурван хамгаалагчийн толгойг хотын даргын өмнө чулуудав. Хотын даргын туслах буугаа шүүрэн авч тэр мутантын зүг чиглүүлсэн боловч, бие нь хоёр хэсэг болон унахыг мэдрэв. Тэр мутант үнэхээр хурдан ажээ. Хотын даргыг болон онгоцны жолооч нарыг харж амжихаас нь өмнө хотын даргын туслахын биеийг дундуур нь өөрийн энергин илдээрээ цавчлан байв. Бүгд л доороо чичрэн мутантыг харна.

Хотын дарга (чичгэнгүй хоолойгоор): чи чинь хэн бэ? Яаж ийм хурдан манай А зэрэгллийн шилдэг хамгаалагчийг устгаж чадваа?

Үл танигдах Мутант: хахаха, Чи мутантын хаант улс гэж сонссон биз дээ. Би хааны шадар цэргийн нэг байна. Намайг танай А зэрэглэлийн хамгаалагч ч байтугай S зэрэглэл буюу Парламентын чинь ч хамгаалагч дийлэхгүй. Хүмүүс та нарын мөхөл тун ойрхон байгаа шүү. Миний нэрийг санав ав. Намайг Мутантын хааны шадар цэрэг Шоргоолзон биет Артур гэдэг. Удалгүй түүний араас хэд хэдэн мутантууд орж ирлээ.

Шоргоолзон биет Артур: Энэ хотын даргаас бусдыг нь та нар хоол болгоцгоо. Харин чи Шумуулан Света энэ хотын даргын цусыг сорж надаа түүний мэдэж буй бүхнийг хэлээд өг.

Онгоцон дотор хашгиралдах чимээ гарч тун удалгүй мутантууд онгоцноос үхсэн хүмүүсийн биеийг чирч гарч ирлээ.

Шоргоолзон биет Артур: Хүүхдүүд минь идэцгээ. Хүмүүс бидний хоол л байх болно. Хахаха

Гэж хашгиран доороо оволзон хашгиралдах үй түмэн мутантууддаа алсан хүмүүсийнхээ биеийг шидэж өгөхийг тушаав.

Шумуулан Света: Та одоо яах гэж байна?

Шоргоолзон биет Артур: Би хааны ордон руу явлаа. Хаанд бүгдийг нь хэлье. Хахаха. Хөх толбот хүн гэнээ? Сонирхолтой зүйл болох нээ? хахаха

6 сэтгэгдэл:

null
dabu (зочин)

Sonirholtoi bolohnee. Uzmeer sanagdchihlaa.

jiguur (зочин)

ter inergen ild gedgees xurdan xuchirxeg zevseg xumuust baigadg l baigaadaa tegexgui bol ch yun xux tolbot mantai um bolox n baishd yun oyunaa bataa aan bas xumuus bas xugjij boliishd muntaaduud xugjij baigan bol mun bas xumuust tusalj bolox xemjeest ertuntsiin xoorond xuvirdg bol kkkkk aan bas xumuus cyborg boloxguigeer nuguu apleseed deer gardag shig roboton xeregsel ch um uu yamar neg um bodoj ter xamgaalax arga xemjeeg saijruulaxgui bol ch naad mtantuud chin bas l evgui garuud biana shuu

turihan (зочин)

жигүүрийн зөвөлгөө үнэн шүү. үргэлжлэл хэзээ вэ???

SpySec

кк. jiguur-ийн бодол таалагдаж байнаа. Гэхдээ хүмүүст одоогоор илүү зэвсэг гэж байхгүй ээ. Хамгаалагчид нь мөн адил энергин илдээр байлдах болно. Мутант болон Хамгаалагчдыг энергин илднээс өөр зүйлээр устгах боломж бараг байхгүй. Галт зэвсэг, цөмийн зэвсэг, химийн зэвсэг нь тэднийг устгаж дийлэхгүй. Энэ талаар би зохиолынхоо үргэлжлэлд нь яваандаа гарганаа. Мөн дараагийн хэсэгт Мутантууд өнгөрсөн үе рүү нөгөө хэдэн хамгаалагчдын араас явах болно.

Attila

хахаха гоё болж байна шүү!!!

SpySec

Үргэлжлэлийг нь амжвал маргааш оруулнаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)