Хөх толбо (зөгнөлт зохиол) - 8-р хэсэг - Мутантууд

Шумуулан света HT-6 хотын даргын цусыг сорсоноор хүмүүсийн хөх толбот аврагчийн талаархи мэдээлэл алдагдлаа. Шоргоолзон биет Артур яаравчлан Мутантын Хааны ордонд хүрэлцэн ирэв. Артурыг хаанд бараалхахыг зөвшөөрснөөр тэр хааны уузлалтын танхим руу орлоо. Уужим том заалны 2 талаар хааны шадар цэргүүд, зөвлөхүүд, хан хөвгүүд болон гүнж нар суух ба хойморт нь гоёмсог эрдэнийн зүйлүүдээр чимсэн алтан суудал дээр мутантын хаан хагас шавжин хэлбэртэйгээ суух нь сүрлэг агаад айдас төрүүлмээр ажээ. Шоргоолзон биет Артур хаандаа мэхийн ёслоод Светагийн хэлснийг нэг бүрчлэн уламжлав. Түүний хэлснийг анхааралтай сонсож байсан Хааны 3-р зөвлөх: Хүмүүс хөх толбоны үлгэрт хэтэрхий итгээд байх шиг байна, бид энэ мэт зүйлийг тоохгүй байсан нь дээр биз. Харин тэдний хамгаалалтын бүрхүүлийг яаж нэвтлэх вэ гэдэгтээ анхаарлаа хандуулсан нь дээр болов уу?

Хааны 1-р зөвлөх: Хэрвээ хөх толбоны тухай яриа үнэн байвал бид яах уу? Үүнд хайнга хандаж болохгүй л болов уу. Хэрвээ үнэн бол тэр хөх толбот хүний хүчийг бид мэдэх хэрэгтэй. Үнэхээр бидэнд танигдаагүй нууцлаг хүч байх агаад биднийг устгаж чадах бол бид түүнийг хүмүүсийн гарт орохоос нь өмнө устгах хэрэгтэй. Яавч үүнийг зүгээр орхиж болохгүй.

Мутантын хаан: Би ч гэсэн үүнийг зүгээр орхиж болохгүй гэж бодож байна. Би 3-н шадар цэргийг өөрийн хоёр хоёр туслахын хамт өнгөрсөн үе рүү тэдний араас очиж Хөх толбот хүнийг над дээр авчир гэж тушааж байна. Хэн хэнийг явуулбал зүгээр вэ? Та нар саналаа хэлцгээ.

Мутантын 5 дахь гүнж Солонго: Цагаан хун тэднийг ахлаж яваа бол би өнгөрсөн үе рүү очъё ааваа. Надаа Цагаан хунтай хийх бяцхан тооцоо байгаа. Тэгээд ч жоохон зугаалъя л даа. Тэхүүү, та намайг тийшээ явахыг заавал зөвшөөрөх ёстой (эрхлэнгүйгээр хэлэв)

Хааны 2-р зөвлөх: Эрхэм дээдэс та тийшээ явж болохгүй ээ. Хэрэв цаг хугацаагаар аялах нь бүтэлгүйтвэл яаана? Та хумхын тоос болон замхрана шүү дээ. Таны ийм агуу гоо үзэсгэлэн тэгж үгүй болохыг таны аав болон шүтэн бишрэгч нар тань зөвшөөрөхгүй. Би таныг тийшээ явах бодолоо орхиоч гэж сөгдөн гуйя.

Солонго: Дуу чи! Би өөрийн хүссэнээрээ л хийх болно. Энэ уйтгартай ертөнц, энэ уйтгартай ордон, энэ уйтгартай бүх зүйлийг үзэн ядаж байна. Би заавал явна. (уурлангуйгаар хэлэв)

Мутантын хаан: Охин минь хүссэнээ л хий дээ. Чамайг ямар хорьж дийлэх хүн байх биш. Тэгээд ч өнгөрсөн үе рүү очих нь чамд хичээл болох байх. Одоо тайвшир охин минь

Шоргоолзон биет Артур: Хаантан минь таныг хэрвээ зөвшөөрвөл би гүнжийг хамгаалан тийшээ явъя.

Үл мэдэгдэх шадар цэрэг: Гүнжийг би ч гэсэн хамгаалан явъя. Гүнжийн төлөө би юугаа ч зориулахад бэлэн байна.

Бас нэг үл мэдэгдэх шадар цэрэг: Үгүй ээ. Би явъя. Намайг гүнжтэй цуг явахыг зөвшөөрөөч...

Мутантын хааны ордонд зөвлөлдөөн үргэлжилсээр 30 минут болов. Эцэст нь Солонго гүнж өөрийн 2 дагалдахын хамт, Шоргоолзон биет Артур, нэг гүнжийн шүтэн бишрэгч шадар цэрэг нар хоёр хоёр туслахын хамт өнгөрсөн үе рүү Хөх толбот хүнийг авчирахаар болов. Мутантууд хөх толбот хүнийг яаравчлан алахыг хүссэнгүй. Харин дэлхийг дахин сэргээхийг хүмүүстэй адил хүсэж байлаа. Тийм учраас хөх толбот хүний хүчийг өөрсдийн талд ашиглахаар шийдвэрлэв. Хөх толбот хүнийг авчрах мутантын баг тус бүрийн онгоцоор саран дээрхи цаг хугацааны хаалга руу яаравчлан орлоо.

16 сэтгэгдэл:

null
~Freedom writer~

Хахаха...Нэгт гэсс...

Attila

хахаха хоёр-т

sjoker (зочин)

за за өнгөрсөн үед дайралдацгаах юм шив дээ. Тэгнэ гэж бодсонгүй шүү хэхэ. Улам сонирхолтой болж байх чинь. За за амжилт

SpySec

бүгдэд нь баярлалаа. Би өөрөө 4-т болж байх шив дээ :)

~Freedom writer~

Хаха...5т чихшиг...За их гоё болжийно шүү. Амжилт хө

SJoker (зочин)

Хэр урт үргэлжилнэ гэж бодож байна даа.

SpySec

хэхэ баярлалаа. Улам гоё болгохыг хичээнээ

SpySec

SJoker5: мэдэхгүй ээ, явуулж л байя. Аль болох нуршихгүй бас гүйлгэхгүй байхыг л хичээнэ дээ

SUNshine (зочин)

комикс хийчмээрийн байна даа

SpySec

SUNshine: кк харин тхх, даанч зурж чадахгүй :(

SUNshine (зочин)

зохиолоо дуусгачихсан байхад зурах хүн нь олдоно доо

SpySec

SUNshine: урам өгсөнд баярлалаа

Zoloo (зочин)

hi Spycec unen nice zohiol bn shuu. Hurdan daraagiin hesguudiig ni bicheerei. Huleej bn shuu. Bitii udaarai unen nice zohiol bn. Gyls gyls daraagiin heseg ni amjilt husie.

jiguur (зочин)

sanaa bol saixan bolj baina bas l neg zorilogotoi gexdee turul zuiliin xoorondox dain nice bushuu daraagiin angiig oruul kkkk

SpySec

Zoloo: hi, баярлалаа. Аль болох хурдан оруулахыг хичээнээ jiguur: баярлалаа, дайныг улам сонирхолтой болгохыг хичээнээ

Mongol (зочин)

hoorhon l yum.chinii tarhind iim amidal nuugdaj baigaa yum bii wii.

odor bolgon eg sonin yum tarhi luu chin hatgah shig bolood orood ireh bas l sonin baidag baih daa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)