Жасмина бусад хамгаалагчдын хамт 2009 онд хүрч ирэв. Саран дээрээс 2009 оны дэлхий үнэхээр сайхан харагдах ажээ. Цэнхэртэн харагдах дэлхийг харсан тэд өөрийн эрхгүй дуу алдацгаав. Тэдний ирсэн цаг үед дэлхийн агаар мандалд өөрчлөлт орсноор цэнхэр харагдахаа нэгэнт больсон байв.

Оюунаа: Пөөх, үнэхээр сайхан юмаа. Манай дэлхий ийм сайхан байсан юм гэж үү. Би хурдан тийшээ очмоор байна. Алив хурдалцгаая л даа

Жасмина: Оюунаа, тайван бай. Бид зугаалах гэж ирээгүй гэдгээ санаарай. Хөх толбот хүн энэ дэлхийн хаана нь ч байж магадгүй. Бид салж хайх хэрэгтэй. Бас би та нарт анхааруулсан зүйлийг санаж байгаа биз? Бидний үүрэг өнгөрсөн үед ч гэсэн хүмүүсийг хамгаалах болно гэдгийг. Бид эндээс шууд яваад очвол хүмүүс биднийг ойлгохгүй. Тэгээд ч бидний хийсэн өөрчлөлтүүд цаг хугацааны хаалга хаагдангуут буцаад хэвэндээ орно гэсэн. Тийм болохоор бид элдэв зүйлд сатаарахгүй хөх толбот хүнийг олох хэрэгтэй.

Амараа (HT-2 хотын А зэрэглэлийн хамгаалагч): Жасмина, чиний хэлж байгаагаар бид нуугдаж очно гэсэн үг үү.

Жасмина: Тиймээ, Амараа чи зөв ойлгосон байна. Бид харагдахгүй болж очно. Тэгээд тэнд очсон хойноо 4 хэсэг хуваагдаж хайх болно. Аль нэг баг нь хөх толбот хүнийг олбол бусаддаа шууд мэдээ өгөх хэрэгтэй.

Ганбат (HT-3 хотын А зэрэглэлийн хамгаалагч): Асуух зүйл байна. Энэ үед монголоос гадна хэд хэдэн улсад хүмүүс хөх толботой төрдөг байсан гэж сонссон. Мөн тэр их олон хөх толботой хүмүүсээс бидэнд хэрэгтэй тэр хүнийг яаж олох юм бэ?

Жасмина: Аан тийм,үүнийг ав. Энэ мэдрэгч нь чамд туслах болно. Наадах чинь бидэнд хэрэгтэй хөх толбот хүний ойролцоо очвол улаан гэрэл нь асаж дохио өгнө. Яг ямар энергийг мэдэрч ажиллахыг нь би мэдэхгүй. Гэхдээ наад мэдрэгчийг чинь HT-1 хотынхон бүтээсэн. Парламентынхан ч их найдвар тавьж байгаа. Бидний тушаал бол мэдрэгчийн мэдэрсэн хөх толбот хүнийг олж аваачих.

Амараа: Хэрэв нэг сарын дотор амжих бол?

Жасмина: Тэгвэл бид бидэнтэй тааралдсан хамгийн их сүнсний энерги нь хүчтэй, хөх толботой, монгол хүнийг авч явах болно.

Болд: Бид яаж хуваагдах вэ?

Жасмина: Та нар хот хотоороо хуваагдацгаа,би ганцаараа явах болно. Би та нарт бүгдэд чинь энэ мэдрэгчийг өгье. Эндээс бид онгоцоороо харагдахгүй болж дэлхий дээр очно. Энэ үеийн хүмүүс биднийг илрүүлж чадахгүй. Харин очсон хойноо өөр өөрсдийн хэсэг рүү явж хайх болно. Бүгд очоод энэ үеийн хүмүүстэй адилхан хувцаслаарай. Мэдээж хамгаалалтын хувцасаа дотуураа өмсөх хэрэгтэй.

Хамгаалагчид онгоцоо харагдахгүй болгон явсаар монголд ирлээ. Тэд онгоцоо далдлан нуугаад 4 зүгт салан явж хөх толбот хүнийг хайж эхлэв. Амараагаар ахлуулсан HT-2 хотын хамггаалагчид, Ганбатаар ахлуулсан HT-3 хотын хамгаалагчид монголоос бусад газраар хайх болов. Болдоор ахлуулсан HT-5 хотын хамгаалагчид монголын хөдөө нутгуудаар хайлтаа эхлэв. Харин Жасмина Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорилоо.

Тулгаа – 17 настай, биеийн өндөр 165см, жин 57кг. Оюутан болоод эхний жилээ явж байгаа. Хичээлээ давтахгүй компьютерийн ард ихэнхи цагаа өнгөрөөдөг. Сонирхол – Компьтер тоглоом тоглох. Мөн их мөрөөдөмтгий. Зав л гарвал мөрөөдөөд суучихдаг. Амьдралын зорилго байхгүй.

Тулгаа хүү нойрмоглон орноосоо босоод цагаа хартал өглөөний 9 цаг өнгөрч байлаа. Хичээлдээ хоцорсоноо гэнэт ухааран яаран хувцсаа өмсөөд их сургуулийнхаа зүг яаравчлан гүйлээ. Тулгаа дотроо бодно: Хог гэж, өглөө сэрүүлэг дуугарахыг сонсоогүй унтраачиж. Өчигдөр Уянгын төрсөн өдөр болоод хэтэрхий уучихсан байна шүү. Ёоо энэ толгой өвдөж үхэх нээ. За энэ ч яахав өнөөдөр чинь шалгалттай шдээ. Яанаа юу ч бэлдээгүй, юу ч уншаагүй байдаг. Хэнээс хуулнаа, ядаж байхад энэ тооны багш үнэн чоно шүү. Хуулж байгаад баригдвал ч дуусаа л гэсэн үг. За юу ч гэсэн шалгалтандаа л амжиж очих хэрэгтэй.

9 сэтгэгдэл:

null
SJoker (зочин)

First kkk

SJoker (зочин)

Оюутны амьдралыг санагдуулчихлаа. Шоудаад биеийн тамир дээрээ унаж билээ хэхэ

Турьхан (зочин)

8,9-р хэсгүүдийг нэг амьсгаагаар уншчихлаа. түрүүчээсээ мартахаа шахсан байна шүү хэ хэ хэ

SpySec

SJoker: кк, шоу ч хичээл баллана шүү, Турьхан: ойрд харин хурдан бичиж чаддаггүй ээ. ажил жоохон ихтэй

jiguur (зочин)

tulgaagiin tarxind cs iin efectuud ergeldej baigadaa bas prince of persia giin tulaanii cahdvar narutogiin xachin xachin umiig nemeed instaldchixval ch naadax chin diildexgui gar garch irex baix neeree naad jaalaaa yaj tulaand surgax gej baina nuguu battle of earth deer agrdag shig medleg olgood matrix deer gardag shig ur chadvar suulgaval ch kkkkkk

~Freedom writer~ (зочин)

Ёооо хэсэг блог шагайгаагүй байсан чинь гүй ээ мөн их сайхан сайхан бичлэгүүд нэмэгджээ... хэхэ...Үргэлжлүүлээд байгаарай хө...Сайхан болжийно.

Zoloo (зочин)

Hi spycec unen nice bolj bn shuu tsaashaa hurdan bicheerei ho. Daraa daraagiin hesguud ulam l sonirholtoi boloh yum shig bn daa te. Anime bitii uurlaarai yag unen dee Naruto manga-gaas hamaagui iluu bn yagaad gevel hurdan. hehe tehdee manga ch goy shuu

SpySec

jiguur: Тулгааг яаж бэлтгэхээ хараахан нарийн шийдээгүй л байна. гэхдээ бодож байгаа нэг зүйл байгаа. ~Freedom writer~: баярлалаа Zoloo: баярлалаа. Хурдан оруулахыг хичээнээ. Наруто ч гоё шүү.

Jasmina (зочин)

ugui huue ene neruud chin neg l tanil baih chinee kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)