Тулгаа шалгалтаа өгчихөөд үлдсэн хэдэн лекцээ таслаад тоглоомын газар руу хэдэн найзынхаа хамт явлаа. Тэнд очоод жоохон тоглоом тоглож сууснаа интернэт орж үзмээр санагдан тоглоомоо болиод интернэт хуудсуудыг ухаж гарав. Хэдэн найзынхаа блогийг уншиж дуусчихаад хэдэн сэтгэгдэл үлдээчихээд мэдээний портал сайтууд руу оров. Гэтэл тэнд нэгэн содон мэдээ байх ажээ. Тулгаа хажуудаа сууж байсан найзыгаа дуудаад: Пөөх, энийг хараа. харь гаригийнхан өчигдөр саран дээр үзэгдсэн гэж байна. НАСА-ын эрдэмтэн сарны гадаргууг дурангаараа судлаж хэмжилт хийж байтал энэ харагдсан гэнээ. Тэгээд тун удалгүй уусан алга болсон гэж байна. Янзтай онгоц байна даа. Тэд дэлхий дээр ирэх болов уу?
Тулгаа интернэт сайтад тавигдсан үл мэдэгдэх нисдэг биетийн зургийг харан гайхшран мөн баярлан харна. Тулгаагын найз: За боль доо. Наадах чинь photoshop л байна шд. Би ч ийм эвлүүлэгийг хийж чадна. Зүгээр худлаа сенсаци болгох гэж л тэгж байгаа юм. Чи наадах балай юмаа орхио. Нэг сайхан Dota тоглочихоод харьцгаая.
Тулгаа: За та нар тоглоо. Би уйдчихлаа. Интернэтээр жоохон хэсмээр байнаа.
Тулгаа найзынхаа хэлсэнд үнэмшихийг хүссэнгүй харин ч харь гаригийн онгоц гэдэгт дотроо улам бүр итгэж монитор дээрээ харагдах үл мэдэгдэх нисдэг биетийн зургийг нүд салгалгүй ажиглана. Цаг орчмын дараа тэд тоглоомын газраасаа гарч гэр гэрийн зүг явлаа. Тулгаагын дотор нөгөө үл мэдэгдэх нисдэг биетийн тухай бодол эргэлдсээр гэртээ ирэв. Цаг хэдийн оройн хоолны цаг болсон байлаа. Тулгаа ээжийгээ ажлаас нь ирэхээс өмнө хоолоо хийчихээд компьютерээ асаах гэснээ болиод зурагтаа асаан мэдээ дээр тавьлаа. Дотроо битүүхэн өнөөх үл мэдэгдэх нисдэг биетийн талаар гараасай, тэр үнэн байгаасай гэж бодно. Тун ч удалгүй гадаад мэдээ эхлэж хамгийн түрүүнд нь өнөөх онгоцны талаар мэдээлэв. Мөн өнөөдөр хэдхэн цагийн өмнө дахин 3-н үл мэдэгдэх нисдэг биетүүд саран дээр гэнэт гарч ирсэн бөгөөд одоо тэдний 2 нь дэлхий рүү ирж байгаа гэж мэдээллээ. Удалгүй НАСА-гаас албан ёсны мэдэгдэл хийж тэднийг манай гаригийнх биш, одоо тэд чиглэлээ өөрчлөхгүй бол тун удахгүй монголын хаа нэгтээ бууна гэж мэдээллээ. Дэлхий даяар шуугиж эхэлжээ.
Монгол руу ирэх онгоцны билетүүд бүгд дууссан гэх ба захиалга нь ч маш их болсон гэнэ. Бүгд л харийн хүмүүсийг харахыг хүснэ. Монгол улсын ерөнхийлөгч мөн онцгой байдалыг орон даяар зарлаж харь гаригийнханыг хүлээн авахад бэлдэж эхэллээ.
2009 оны 11 сарын 25-ны оройн 22 цаг 34 минутын орчим монгол улсын нийслэл Улаанбаатарын төвд Сүхбаатарын талбай дээр үл мэдэгдэх 2 үл мэдэгдэх нисдэг биетүүд гэрлээ цацруулсаар харагдаж эхэллээ. НАСА-аас байнга мэдээлэлтэй байсан сурвалжлагчид, элчин сайдууд, монгол улсын удирдлагууд бүгд тэнд цугларсан байлаа. Хүмүүс ч шаагилдан эхлэв. Өнөө 2 үл мэдэгдэх нисдэг биетүүд Сүхбаатарын талбай дээр шууд буулаа. Цагдаа нар хүмүүсийг барьж тогтоох гэж хамаг хүчээрээ хамгаалалтынхаа бамбайгаар түлхэнэ. Монгол улсын удирдлагууд, гадаадын элчин сайдууд, зөвшөөрөгдсөн ганц хоёр сурвалжлагч нар хамгаалалтын дотор үл мэдэгдэх нисдэг биетүүдээс юу гарч ирэхийг тэсэн ядан хүлээн зогсоно.
Тулгаа ээжийнхээ хамт зурагтаа харан шимтэн сууна. Үл мэдэгдэх нисдэг биетээс ямаршуухан амьтан гарч ирэх бол гэдгийг тэсэн ядан хүсээнэ.
Дэлхийн бүх хүмүүс зурагтнаасаа нүдээ үл салган ширтэцгээж байлаа. Бүгд л дотроо маш ихээр догдлож байв. Хүмүүсийн зарим нь баярлан хөөрч байхад зарим нь бурхандаа залбирч байлаа. Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга онгойж эхэллээ. Тэрхэн мөчид бүх хүмүүсийн зүрх маш түргэнээр догдлон цохилно. Гагцхүү тэднийг юу хүлээж байгаа бол...

11 сэтгэгдэл:
Хохо....Дахиад нэгт
Бүр догдлуулаад хаячихлаа хэхэ :D
би л байсан бол талбай дээр очихгүй ээ. энэ хүмүүс их тэнэгээ, юу ч болж мэднэ ш тэ хэ хэ хэ /аминдаа хайртай гэж байгаа /
yooy laitai ain hurdan daraagiinh ni hesgiig ni esvel hed honog huleelgej bgaad neg moson bichel dee hehe yag goy bolood tasarchaad bhiimaa hehe huleeh ch hetsii bn shuu yaj margaash bolgonoo ain
~Freedom writer~: эхний уншигч, баярлалаа. SJoker: :) , Турьхан: би ч гэсэн байсан бол очихгүй. Zoloo: кк, бөөгнүүлж байгаад нэг тавих юм уу?
zo zo sonirholtoi bna amjilt shuu
axe: баярлалаа
kkkk garuud ch budaa l daa xuurxii enhbayriin zasgiin gazriin ueuu elbegeegiin zasaglaliin ueuuu kkk za za ter nargia ch yaxav zoxiolch ulam l goy dotor gijigdem bolj baina shuu daraagiin xesgiig tesen yadan xulei
Hi spycec bn uu. Today yagaad daraagiin hesguud bhgui bnaa hey huleegeed bn shuu. Esvel hezee yag duusgaad tavihaa hariu bicheerei
Zoloo: ойрд зохиолоо бичиж амждаггүй ээ. ажлаа жоохон цэгцэлж байгаад бичнээ. Нээх удахгүй байх
Odoogoor manai Gahain haniadnii ontsgoi baidaltai l bainadaa gej hehe...