Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга аажмаар онгойж өндөр биетэй нэгэн залуу 2 хар хувцас, хар нөмрөг, хар масктай дагуулын хамт гарч ирэв. Түүнийг харахад хүнээс өөр харагдах зүйл үгүй боловч нүднийх нь хүүхэн хараа нь ногоон байх ажээ. Тэнд цугларсан бүх хүмүүс мэл гайхан түүнрүү гөлрөнө. Хүмүүс үнэндээ энэ үл мэдэгдэх нисдэг биетээс хүнээс шал өөр биетэй харийн амьтан гарч ирнэ гэж бүгд бодож байжээ. Харийн онгоцноос гарч ирсэн үл мэдэгдэх залуу тэнд цугларсан хүмүүсийг хэсэг ажин харснаа монгол хэлээр: Арчаагүй дорой хүмүүс та нарыг олноор нь нэг дор алж зугаагаа гаргах боловч олдож байх шив дээ. Хахаха, ойрд хүн алаагүй уйдаж байлаа. Та нар ч их амттай харагдаж байна шүү.
Тэнд цугларсан хүмүүс гайхан зогссоор л байлаа. Гэтэл 2 дахь үл мэдэгдэх биетийн хаалга нь онгойж нэгэн нүүрээ далдласан эмэгтэй 2 дагуулын хамт гарч ирлээ. Тэр эмэгтэйн нүүр нь сайн харагдахгүй авч үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ажээ. 172 см хирийн өндөртэй, биеэ барьсан нимгэн этгээд хувцасных нь араас түүний гуалиг бие нь хүмүүсийг гайхашруулах ажээ. Тэр эмэгтэйн өгзөгөө давсан урт хар үс нь салхинд намрин улам ч үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд ард нь намирах солонгорсон өнгөтэй нөмрөг, биеийнх нь энд тэнд байрласан хамгаалалтын төмөр хуягууд нь түүнийг ихэмсэг бөгөөд хүчирхэг гэдгийг тодорхойлох мэт. Бүгд л түүнрүү гайхширан харах бөгөөд тэрээр гоо үзэсгэлэнгээр бүгдийг сөхрүүлэх мэт намбалаг алхан урагшилан гарч ирлээ. Нөгөө урьд нь гарч ирсэн үл мэдэгдэх залуу түүнийг харангуутаа өвдөг дээрээ сөгдөн ёсоллоо. Тэр эмэгтэй: Хөөе, Жаран хөлт Жажа. Чи миний зөвшөөрөлгүйгээр энд юу ч хийхгүй шүү. Энэ хүмүүсийг алах эсэхийг би л шийдэх болно. Чи битгий миний зугаа цэнгэлийг үгүй хийчихээрэй.
гэж эхэмсэгээр нөгөө залуудаа хэлснээ тэнд цугларсан хүмүүсийн зүг харснаа: Танай энд биднээс өмнө бидэнтэй адилхан иймэрхүү онгоцтой хэдэн хүмүүс ирсэн байх ёстой. Тэд нарыг та нар надаа авчирч өг. Хэрвээ 30 хоногийн дотор авчрахгүй бол би танай энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсийг устгах болно. Мөн нэг өдөр бүр 10000 хүн алж байх учраас хир хурдан олж надаа авчирч өгнө төдий чинээ та нарт л сайн гэдгийг анхааруулъя. Мөн маргааш өдөр 15 цаг гэхэд танай энэ дэлхийн бүх улсын удирдлагууд чинь надтай ирж уулз. Ирээгүй улсын хүмүүсийг эхлэж алах болно шүү.
Тэнд цугларсан хүмүүс гайхах, айх нь зэрэгцэн юу ч дуугарахгүй зогсоцгооно. Гэтэл нэгэн зурагчин үл мэдэгдэх үзэсгэлэнт эмэгтэй рүү дөхөн ирж зургийг нь авахыг оролдох тэр агшинд өнөөх үзэсгэлэнтэй эмэгтэй нүд харж амжихааргүй хурдан хөдлөж зурагчин залуугийн биеийг нүцгэн гараараа нэвт зоолоо. Үүнийг харсан тэнд цугларсан хүмүүс хашгиралдан гүйлдэцгээж эхлэв. Сүхбаатарын талбайд цугларсан болон зурагтаар үүнийг үзэж байсан бүх хүмүүс тэдэнд аюул нүүрлэснийг сая л ухаарчээ. Харин өнөөх бүсгүй ажигч үгүй цус болсон гараа сугалан аваад гараа даган урсах цусыг долоож амталав. Тэгснээ тэнд хөл нь чичрэн зогсох төрийн удирдлагуудын зүг аажим алхаж эхлэв. Цагдаагийн дарга галлах дохио өгч хамгаалалтын цагдаа нар болон байшингуудад нуугдсан снайперууд үл мэдэгдэх бүсгүй рүү болон тэнд байгаа нууцлаг зочидруугаа буудаж эхлэв. Гэвч бууны сум тэднийг онох боловч биед нь ямар нэгэн хохирол амсуулахгүй уусах мэт алга болж байлаа. Бууны сум тэдний хувцасыг нь ч цоолохгүй, арьсыг нь ч нэвтлэхгүй байлаа. Мөн бууны сум онохдоо өчүүхэн төдий ч цохилт өгөхгүй байх ажээ. Хамгаалалтынхан дэмий л баахан буудацгааж аргаа бараад зарим нь гранат шидлэв. Хөл доор нь гранат тэсрэхэд тэд бас л яах ч үгүй байсаар л байв. Үл мэдэгдэх бүсгүй энд тэнд дэлбэрэх гранат, бууны сумыг өчүүхэн төдий ч тоосон шинжгүй аажуухан алхасаар төрийн удирдлагууд руу алхан ирлээ. Төрийн удирдлага, элчин сайдууд зугтахыг хичээвч хөл нь хөшсөн байлаа. Тэднийг ямар нэгэн далд хүч хөлийг нь тушсан мэт хөдөлгөөгүй байлгана. Эмэгтэйг ойртох агшинд төрийн удирдлагуудын бие хамгаалагчид дайран ирэхэд үл танигдах бүсгүйг даган гарч ирсэн хоёр хар хувцас, масктай бие хамгаалагчид нь агшин зуурын дотор бүгдийнх нь толгойг гэрэлтэн харагдах сонин сэлмээр тастан хаяв. Бүсгүй тайван алхсаар монгол улсын ерөнхийлөгчийн өмнө ирснээ: Намайг Солонго гэдэг. Би та нарын ирээдүйгээс ирлээ. Миний тоглоогүй гэдгийг ойлгосон биз дээ. Одоо миний хэлснээр тэр бидний өмнө ирсэн хүмүүсийг надаа та нар авчир. Та нар надаас хаашаа ч зугтаж чадахгүй бөгөөд биднийг юугаар ч алж чадахгүй. Танай энэ үед хамгийн хүчтэй зэвсэг чинь цөмийн зэвсэг байсан байхаа. Тэр чинь ч бидэнд үйлчлэхгүй гэдгийг анхааруулчихъя. Бид нар бол та нарын бурхан л гэсэн үг. Та нарт 30-хан хоногийн хугацаа байгаа гэдгийг мартаж болохгүй шүү. За амжилт хүсье. Би өөрийнхөө онгоцондоо та нарыг хүлээж байх болно.
Гэж хэлээд эргээд онгоцруугаа алхалаа. Тэгснээ эргэж хараад: Хүмүүс та нарыг ийм аймхай гэж бодсонгүй шүү. Ирээдүйд бол арай л ингэж шээсээ гоожуулдаггүй болох юм байна даа, хахаха
Гэж инээсээр буцаж явлаа. Тэнд зогсох төрийн улирдлагууд болон бусад улсын элчин сайд нарын нилээд хэд нь айсандаа өмдөндөө шээсэн байжээ.

7 сэтгэгдэл:
hi bi nogo yum asugad bdg mandakh bn bi yum asuuh gsn yum messengertee orohgui yumuu
одоо онлайнд байнаа
laitai xuuxen buur nudend xaragdchixlaa yag neg tiimerhuu manga anim deer gardag shig xoron sanaatai uzesgelent shulam za nuguu patsanch odoo manarsan suuj baigaadaa kkk za zadaraagiixiig n xurdlaarai
Goy bolj bn shuu. Hurdan daraagiin hesguudig gargaarai bas udaan huleelegcheed joohon heseg bichsen bn shuu geel gomdlood haha. Za amjilt amjilt hurdan daraagiin hesguudig gargaarai
nice nice...
Neg bichihdee arai ih yum bichye ee. Ene maygaaraa neg jil bolj bolzoshgui baina. Munvv kkk
сэтгэгдэл үлдээсэн бүгдэд баярлалаа. Зохиолынхоо үргэлжлэлийг амжвал маргааш тавинаа. Урт болгохын хувьд арай амжихгүй байхаа. Яг нэг үйл явдал нэг иймэрхүү урттай аяндаа болоод байгаамаа.