2009 оны 11 сарын 26. Дэлхий тэр чигээрээ айдаст автлаа. Өчигдөр оройн монголын нийслэл Улаанбаатар хотод болсон явдал бүгдийг түгшээж байв. 14 цагийн алдад монголд нилээд хэдэн орны удирдлагууд иржээ. Харин Америк, Орос, Хятад зэрэг томоохон хүчирхэг орны удирдлагууд ирсэнгүй. Тэд харийн хүмүүсийг устгаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байх ажээ. Харин энэ үеэр Сүхбаатарын талбай дээр буусан Мутантын онгоцноос нэг нь хөөрөн нислээ. Тэр онгоцны тавцан дээр Мутантын гүнж Солонгын шүтэн бишрэгч Жаран хөлт Жажа зогсоно. Түүний зорилго тэднээс урьдаж ирсэн хамгаалагч нарыг олж Хөх толбот хүнийг мэдэрч олж чадах өнөөх жижиг төхөөрөмжийг авах явдал байжээ. Жаран хөлт Жажа өөрийн энергиэр Хамгаалагч нарын энергийг мэдрэхээр зорьж байв. Харин Солонго гүнж хүмүүсийг айлган тоглох өөрийн тоглоомондоо анхаарлаа хандуулж төрийн удирдлагуудтай уулзахаар бэлдэж байв. Тэднийг холоос ажиглаж суусан Жасмина бусаддаа болгоомжтой байхыг анхааруулсан дохио өгөөд Хөх толбот хүнийг олох эрэлээ үргэлжлүүллээ. Түүний ойролцоо хөх толбот хүн байгааг төхөөрөмж нь хэдийн зааж эхэлжээ. Жасмина мутантуудад мэдэгдэхгүйгээр хөх толбот хүнийг нууцаар авч явахаар шийдсэн байв. Энэ үеэр Тулга хүү хичээлдээ очхоороо явж байлаа. Талбайн эргэн тойронд зам хаасан тул замын түгжээ хэтэрхий их болсон байлаа. Өчигдөр оройн явдлаас айсан зарим хүмүүс хотоос гарч явахаар хамаг зүйлээ ачин явж байхад зарим нэг нь ажил руугаа яаран явна. Хот тэр чигээрээ хөл хөдөлгөөнөөр дүүрэн байлаа. Тулгаа бушуухан их сургууль дээрээ очиж найзуудтайгаа өчигдөрийн зурагтаар харсан зүйлийнхээ талаар ярилцахыг хүснэ. Тэр өөрийг нь ямар нэгэн чухал зүйл сургууль дээр нь хүлээж байгааг төсөөлөх ч үгүй байв. Түүний сууж явсан автобус замын түгжрэлд ороод их удаан явж байлаа. Тулгаа гэрээсээ гараад бараг 3 цаг замд явсны эцэст сургууль дээрээ ирлээ. Найзууд нь тэнд хэдийнээ ирчихсэн ярилцаж зогсоно. Ихэнхи багш нар нь сургууль дээрээ ирээгүй болохоор энэ өдөр хичээл нь орохгүй болсон байв. Сургууль дээрээ ирсэн хүүхдүүд их л баатарлаг үйл хийсэн мэт өөрсдийгөө сэтгэж ам амандаа өчигдөрийн болсон үйл явдалын талаар ярилцана. Тулгаа найз нар дээрээ дөнгөж гүйн очтол тэдний хажууханд тэнгэрээс бууж ирэх мэт нэгэн үзэсгэлэнт бүсгүй дээрээс үсрэн бууж ирлээ. Тэр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Нарны гэрэл төөнөх мэт түүний гоо үзэсгэлэнг харсан бүгд харцаа салгаж чадахгүй гөлрөн зогсоцгооно. Зөөлөн салхи үлээн түүний тас хар үсийг намируулах нь улам ч дур булаам харагдуулана. Тэр үзэсгэлэнт бүсгүй гартаа барих нэгэн сонин төхөөрөмжийг барьсаар Тулгаа руу дөхөн ирлээ. Тулгаагийн хамаг бие нь хөшин, харцаа ч салгаж чадахгүй түүнрүү мэлрэн зогсоно. Яг тэр агшинд ямар нэгэн зүйл тэсрэх мэт чимээ гаран Тулгаагийн сургуулийн дээвэр дээр өчигдөр орой зурагтаар гарсан өнөөх бүсгүй нэгэн дагуулынхаа хамт хүрч ирэв. Солонго: хахаха, Цагаан хун Жасмина ингэж бид уулздаг байжээ. Би чамайг устгахын тулд энд ирлээ. Хорвоо дээр надаас илүү гоо үзэсгэлэнг би тэвчихгүй. Одоо энд чи бид хоёрын нэг нь үхэх болно.

Жасмина: Солонгоо чи хашраагүй л байна уу. Чи урьд нь надаас азтай амь мултарснаа мартаагүй биз дээ. Одоо чамайг энд тэр Шоргоолзон биет Артур чинь аварч чадахгүй. Миний замд садаа битгий болоорой. Өнөөдөр би чамтай тулалдахыг хүсэхгүй л байна шүү. Тэгээд ч чи намайг дийлэхгүй.

Солонго: Хэн нь дийлэхээ үзье л дээ.

Солонгоо өөрийн дагуулдаа дайрах дохио өглөө. Сургуулийн дээвэр дээрээс Солонгыг дагаж ирсэн дагуул нь үсрэн бууж ирээд Жасминагийн өмнө энергин илдээ гарган зогсолоо. Жасмина ч өөрийн энергин илдийг гарган байлдахдаа бэлдэн зогсов. Тэнд байсан хүмүүс бүгд зугтан холдлоо. Салхи улам хүчтэй үлээж эхлэх нь байлдаан ширүүн болохыг илтгэх мэт байх ажээ. Тулгаа хүү зугтсан ч нээх холдолгүй нэгэн машины ард очин тэднийг харлаа.

5 сэтгэгдэл:

null
Attila

1-т хахаха

SJoker (зочин)

Амжилт

Zoloo (зочин)

hi spycec ulam l sonirholtoi bolj bn shuu tedee joohon udaad bnaa arai hurdan bichvel yaj bnaa humuus mash ih huleej bn shuu tegeed ch naad hediin chin end ireh hugatsaa ni oirtood bn shd ho haha. Za amjilt bas joohon hurdan gej

SpySec

Attila, SJoker; баярлалаа. Zoloo: удааж байгаад уучлаарай. Ойрд харин нэг л тухтай бичиж чаддаггүй ээ. Удахгүй олон олон сонирхолтой үйл явдалуудыг оруулахыг хичээнээ

jiguur (зочин)

shumnusnuudiin tulaan kkkk odoo l neg xamgaalagch nariin ur chadvariig xarax tsag irjee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)