Жасмина өөрийн энергин илдээ чанга атган урдаа байгаа дайснаа дайрахыг нь хүлээн зогсоно. Тэрээр өрсөлдөгч дайснаа хүчирхэг гэдгийг нь түүнээс ялгарч буй энергээр нь мэдэрч байлаа. Харин Солонго ямар нэгэн зүйл турших гэж байгаа мэт огт хөдлөлгүй ажиглан зогсож байлаа. Солонгын дагуул нь хувирч эхэллээ. Өмссөн хувцас нь урагдан тэрээр чанга орилсоор хагас хүн хагас царцаа болон хувирлаа. Түүнээс ялгарах энергин нь 3 дахин өсөж түүний биеийг тойрон улаан аура ялгарч эхлэв. Яг энэ агшинд Жасминагийн хөлийг ямар нэгэн зүйл туших шиг боллоо. Жасмина Солонго руу харвал тэрээр өөрийн нууц хөл туших аргаа хэрэглэж байгаа нь илт байв. Солонгын гарнаас хүний нүдэнд үл үзэгдэх нарийн энерги ялгаран гарч Жасминагийн хөлийг ороосон байв. Жасмина: Солонго чи ийм аргаар намайг дийлнэ гэж бодоо юу? Хэдийгээр чи бусад хүмүүсийг энэ аргаараа хөдөлгөөнгүй тушиж чадах ч намайг бол хэзээ ч чадахгүй. Эртхэн эндээс зугтсан чинь дээр шүү
Солонго: Би чамд өөрийн шинэ хүчийг удахгүй үзүүлэх болноо. Санаа зоволтгүй
Солонго өөрийн гарнаас гаргах энергийг агшин зуур сольж Жасминагийн хөлийг ороосон энергээ цахилгаан гүйдэл болгон хувиргав. Жасмина хүчтэй цахилгаанд цохиулан бие нь сулрах агшинд Солонгын дагуул энергин илдээ урдаа барин Жасминаг сүлбэхээр нүд ирмэхийн зуур үсрэн хүрч ирэв. Гэвч түүний илдийг Жасмина өөрийн илдээр хамгаалж амжив. Жасмина өөрөөсөө асар хүчтэй энерги гаргаснаар өөрийнх хөлийг ороосон Солонгын энергийг сарниулан устгаж Солонгын дагуулыг арагш үсэртэл нь энергээрээ цохив. Жасминагийн биеийг цагаан өнгийн гэрлэн бүрхүүл тойрон харагдах ба түүнээс маш хурц гэрэл цацарч байлаа. Жасминагийн гадуур хүмүүсээс далдлан өмссөн хувцас нь түүнээс ялгарах энергийг дийлэхгүй хэдэн хэсэг болон тасран агаарт хийсэв. Жасмина өөрийн жинхэнэ хувцастайгаа цагаан гэрэд өөрөөсөө цацруулан зогсох нь үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд бишрэмээр байх ажээ. Тулга хүү түүнийг харан өөрийн эрхгүй Жасминад дурлаж байлаа. Солонгын дагуул нь буцан босч ирээд уурлан хашгирч Жасмина руу хурдлан гүйв. Гэвч Жасмина нүд харж амжихааргүй хурдаар түүний ард гаран зогслоо. Солонгын дагуулын бие нь толгойноосоо аваад салтаа хүртлээ яг голоороо хуваагдан аажмаар унав. Үүнийг харж байсан Солонго: Тэнэг амьтан. Цагаан хунгийн урдаас ийм болгоомжгүй гүйж байдаг. Одоо би өөрөө л Цагаан хунг устгах нь ээ
Гэж хэлээд хувирч эхлэв. Солонгын нуруунаас асар том эрвээхэйний далавч урган гарч, биеийг нь тойрон шар өнгийн гэрлэн бүрхүүл үүслээ. Мөн түүний нүдний хүүхэн хараа нь шар болон хувирав. Солонго одоо асар хүчтэй болсон нь илт мэдэгдэж байлаа. Түүний эргэн тойронд салхи үүсэн босч ойрхон байхын аргагүй хүчтэй энергийг цацруулж байв. Түүнийг хараад Жасмина: Солонго, чи овоо түвшин дээшилжээ. Урьд нь байснаасаа илүү хүчтэй болсон чинь мэдэгдэж байна. Гэхдээ л чи намайг дийлэх болоогүй. Хэрэв чи одоо эндээс зугтвал би чамайг тавьж явуулъя. Хэрвээ миний зөвлөгөөг авалгүй надруу дайрах юм бол би чамайг өршөөлгүй устгана гэдгийг анхааруулъя. Чи энд надад алуулахынхаа оронд аавдаа эрхлээд тэр шавьжнуудтайгаа байж байсан чинь дээр байлгүй дээ.
Солонго: Чи намайг басамжлах хэрэггүй. Энд үхэх нь би биш чи гэдгийг ойлгоогүй л байна уу?
Солонго агаарт эрвээхэй мэт хөнгөхөн нисэж сургуулийн дээвэр дээрээс дээшлэн хөөрөв. Тэгснээ гэнэт доошлон Жасмина руу энергин илдээ гарган бууны сум мэт хурдтай эрчлэн дайрлаа. Жасмина түүний дайралтыг энергин илдээрээ хаатал түүний зогсож байсан газарт хүчтэй тэсрэлт болж ойр орчимд нь байсан машинууд агаарт шидэгдлээ. Тулгаа бас агаарт шидэгдэн хол очиж уналаа. Азаар Тулгаа хүнд гэмтээгүй боловч хүчтэй нуруугаараа байшингын хана мөргөсөн тул хамаг бие нь даагдахын аргагүй болон өвдөж байлаа. Тулгаа хамаг хүчээ дайчилсаар тэндээс зугтааж гэрийн зүг яаравчлан явав. Жасмина Солонгын илдний дараа дараагйин цавчилтыг хааж байсан боловч хүчээр түүнийг дийлэхгүй нь илт байлаа. Солонгын илдний дайралт улам бүр ширүүсэн Жасмина хааж дийлэхээ больж эхэллээ. Солонго: Одоо чи миний хүчийг мэдэрсэн биз. Би сая 1 минудат чамруу 570 удаа дайрлаа. Харин чи үүнийг арай гэж л хааж байна шүү дээ. Тэгээд ч би бүх хүчээ гаргаагүй байна. Одоо чи намайг басамжилж хүчээ нууж байхын оронд хамаг хүчээ гаргаж байлдсан чинь дээр шүү. Чамайг цагаан хун болохыг би хармаар байна. Хэрэв чи одоо л цагаан хун болохгүй юм бол чи үхэх болно. Энэ миний хүчтэй дайралтуудын нэг шүү.
Ингэж хэлээд Солонго өөрийн биеэс гарах энергийг улам ч их болголоо. Түүний биеийг тойрсон шар өнгийн аура нь улам ч томров. Жасмина дотроо бодно: Би энэ хэвээрээ байвал ялагдах нь тодорхой боллоо. Одоо л өөрийн жинхэнэ хүчийг гаргах хэрэгтэй. Ууг нь би үүнийгээ ашиглахгүй гэж их хичээсэн юмсан. Одоо би хувирвал буцаж энгийн хэвэндээ орох гэж 7 хоног бараг болох байх. Гэхдээ одоо яая гэхэв надаа өр сонголт алга. Хурдхан шиг энэ Солонгоог устгачихаад нөгөө цугтаа ирсэн Жаран хөлт Жажа-г устгах хэрэгтэй.
Ингэж бодоод Жасмина Хамгаалагч нарийн нууц хүч болох Эцсийн хэлбэр рүүгээ шилжлээ. Жасминагийн биенээс төмөр далавч урган гарч духных нь голоос (гурав дахь нүдний байдаг газар) нэгэн гэрэлтдэг чулуу мэт зүйл гарч ирлээ. Тэр зүйл нь маш хүчтэй энергийг гарган Жасминагийн биеийн энергийг хэд дахин өсгөж өгөв. Түүний араас гарч ирсэн далавч нь биеийн энерги нь ихсэхтэй зэрэгцэн цагаан өнгөтэй болж хувирсаар яг жинхэнэ өдтэй далавч мэт боллоо. Жасмина яг л далавчтай бурхны элч мэт харагдах ажээ. Түүний биеэс цацрах цагаан өнгийн гэрэл нь улам ч хурц болж нүд гялбахаар болсон байв. Жасмина: Солонго одоо чамд аврал байхгүй. Энэ миний Эцсийн хэлбэр. Намайг энэ хэлбэрт оруулсны чинь төлөө би чамайг өршөөлгүй устгах болно.
Жасмина агаарт шувуу мэт нисэн дүүлж Солонго руу дайрлаа. Тэр хоёр агаарт өндөрт хөөрөн тулалдаж эхлэв. Тэдний илд зөрөлдөх тоолонд асар хүчтэй дэлбэрэх мэт чимээ гаран ойр орчимд нь байгаа үүл замхран холдож байв. Тэр хоёрын илднээс гарах энергийн үргэлжлэл нь газарт буухдаа аянга ниргэх мэт ойр орчмоо устгаж байв. Доор нь байсан хүмүүс тэднийг харан айж зугтах боловч зугтаагаад орсон байшин барилга нь тэдний илднээс гаран газарт бууж байгаа энергинд цохиулбал нуран унаж байв. Улаанбаатар хотын энд тэнд аянга буух мэт болж олон байшин барилга нуран, замууд эвдрэн хүмүүс үрэгдэж байлаа. Жасмина Солонго 2 хот руу нэг ойртон нэг холдон байлдсаар байв. Энэ үеэр Тулгааг ээж нь олж аваад хөдөө өвөөгийнх рүү очихоор машинаар авч явлаа.

8 сэтгэгдэл:
Suuliin uguulber l joohon uramgui bolchijee.
Yoo utasnas unshih gej zovlo shu. Tehde shn blje ho
Гөү гөүд ирээд удаагүй болохоор урьд нь уншиж байгаагүйн байна. Сая нэгээс нь эхлээд уншлаа. Таалагдаж байна. Амжилт хүсий.
үргэлжлэлий нь гялс гялс
Dajgvi yum bna lee shuu today ehnii hesegiig ni unshsan goe sanagdlaa.
SJoker: Сүүлийн өгүүлбэр нь тийм сонин болчихсон байна уу Freedom writer: Утсан дээрээсээ миний зохиолыг сэтгэл гарган уншсанд баярлалаа gereltuya: Баярлалаа. цааш нь уншиж байгаарай. Зохиолоо улам сонирхолтой болгохыг хичээнээ. LoveLove: хурдан оруулахыг хичээнээ :) Otgonbold: баярлалаа
hehe soyoltoi zaluu shuu zgree ajil deeree unshij duuslaa. odoo 14r hesegl huleegdej bnadaa...
DBZ and Bleach uzej bgam shig sanagdchlaa...