Тулгаа хүү ээжтэйгээ хамт Өвөрхангайд байдаг өвөөгийнх рүүгээ яаравчлан явлаа. Тулгаагын ээж: Миний хүүгийн бие нь яаж байна? Ээжийнхээ үгэнд ороод гэртээ байж байхгүй дээ. Ээж нь өглөө Ах, эгч, дүүтэй чинь ярьсан. Тэд бүгд сайн байна лээ. Гэрээсээ битгий хэд хоногтоо гараарай гэж захисан. Азаар Герман Япон хоёр энэ харийн хүмүүс очоогүй бололтой. Өвөө чинь над руу яриад чамайг яаралтай наашаа авчир гээд байна лээ. Бодвол санаа нь их зовсон байх.
Тулгаа юу ч хэлсэнгүй суудал дээрээ атиран явж байлаа. Түүний хамаг бие нь хөндүүрлэн өвдөж байсан ч тэр Жасмина, Солонго хоёрын тухай гүн бодолд орсон байв. Тэд хэдэн цаг машинаар явсны эцэст өвөөгийндөө ирлээ. Тулгаагын өвөө тэднийг тосон их л санаа нь зовсон шинжтэй зогсож байв. Өвөөгийнхөө гэрт ороод цай ууж суух зуур өвөө нь Тулгаа руу их л чухал харж сууснаа ээжийг нь гадагш гармагц: Тулгаа миний хүү, өвөө нь чамд нэгэн нууц зүйлийн талаар хэлэх гэсэн юм.
Гэж хэлээд гэрийнхээ хойморьт байгаа авдраа уудлав. Тулгаа их л гайхан: Юуны талаар вэ? Өвөө
Өвөө нь: Бид бол Чингис хааны алтан ургийн хүмүүс. Мөн нууц судрыг хамгаалж явдаг хүмүүс байгаа юм. Энэ талаар танай аав ээж хоёр чинь ч мэдэхгүй. Өвөөгийнх нь өвөө надаа хэлж байсан. Одоо би чамд үүнийг хэлж байгаа юм. Одоо цаг үе нь болсон байна. Энэ сударт яг манай энэ жаранд “тэнгэрээс хэдэн хүчирхэг хүмүүс ирч Алтан ургийн сонгогдсон залгамжлагчийг тэнгэр рүү авч явна” гэсэн байдаг юм. Өчигдөр орой хотод ирсэн хүмүүс тэд байх. Өвөө нь чамайг энэ сударт бичигдсэн сонгогдсон хүн гэдэгт итгэж байгаа. Учир нь чиний Хөх толбо одоог хүртэл арилаагүй, маш тод байгаа. Манай алтан ургийнхан дотроос чиний толбо л хамгийн тод нь. Тийм болохоор миний хүү бэлтгэлтэй байгаарай.
Тулгаа мэл гайхан: Өвөө та тоглоогүй биз дээ. Юун алтан ураг, юун Чингис хаан бэ. Та өвдөөгүй биз дээ?
Өвөө нь: Өвөөгийнх нь хэлсэн бүгд үнэн. Май энэ судрыг ав. Ээждээ битгий энэ талаар хэлээрэй. Энэ нууцыг хэдхэн хүн л мэдэж байх ёстой байдаг юм. Өвөөгөөс нь гадна өвөөгийнх нь дүү л энэ талаар мэдэж байгаа. Одоо чи мэдлээ. Удахгүй ахыг чинь Японоос ирэхээр ахад чинь хэлнэ. Нэг цаг үед хоёр хүн л мэдэж байх ёстой байдаг юм.
Гэж хэлээд өвөө нь Тулгаад нэгэн хуучин судар өглөө. Тулгаа түүнийг нээж үзвэл Уйгаржин монгол хэлээр бичсэн байв. Тулгаа: Өвөө тэгээд энэ судрыг чинь би авах юм уу? Хэрэв намайг тэр хүмүүс тэнгэр рүү аваад явчихвал энэ судар чинь үгүй болчихно биз дээ?
Өвөө нь: Надад дахиад нэг хуулбар байгаа. Наадахыг чинь өвөө нь эх судраас нь хуулж бичсэн юм. Чамайг үүнийг сайн уншиж судлаасай гэж хүссэн юм. Өвөө нь уншсан ч сайн ойлгохгүй юм байна лээ. Миний хүү л учрыг нь олох байх. За ээж чинь ирлээ. Ээждээ ч энэ талаар хэлж болохгүй шүү.
Тулгаа юу хэлэхээ мэдэхгүй дэмий л өнөөх судраа эргүүлэн тойруулан харж байлаа. Энэ үеэр ээж нь гаднаас орж ирээд тэдний яриа тасрав. Тулгаа ээждээ өнөөх судраа номын сангаас унших гэж авсан хичээлийнх нь ном гэж хэлээд судраа аваад гэрээс гарч уншихаар явав.
Жаран хөлт Жажа өөрийнхөө онгоцтой Оросын хилээр нэвтэрч Москва руу явлаа. Тэрээр Солонгын даалгавараар дуудахад нь ирээгүй улсын тэргүүнүүдийг шийтгэхээр явж байлаа. Оросын тал түүний онгоцыг хүнгүй хэсэгт орж ирэхыг хүлээж байв. Тэд цөмийн зэвсэг ашиглаж харийн хүмүүсийг устгана гэж төлөвлөсөн байлаа. Оростой Америкууд хамтарсан ба Жаран хөлт Жажа-гийн онгоцыг хиймэл дагуулаар хянуур ажиглаж, үйлдэл болгоныг нь мэдээлж байв.

8 сэтгэгдэл:
Ёо бүр хүлээх аргагүй болгочихлоо. Хурдан үргэлжлүүлээрэй
next next next
14 yoh yag unshiidaa geed orood irsen chin
oruultsan bnashdee
laitai bolj baina shu anim xiivel ch nudend xaragdaj l baina laitai
Браво.
15-р хэсгийг маргааш оруулнаа. Тал нь бичигдсэн байгаа
Улам л сонирхолтой болоод байна. Хурдан 15 аа оруулаарай . Амжилт ~~(^_^)~~