Жаран хөлт Жажагийн онгоц Оросын нэгэн хүнгүй зэлүүд хэсэг рүү орч ирлээ. Үүнийг хүлээж байсан Оросын удирдлагууд Цөмийн зэвсэг ашиглан устгах тушаал буулгав. 10 км орчмыг хамарсан асар хүчтэй дэлбэрэлт болж Оросууд харийн хүмүүсийг устгасан гэдэгтээ итгэн баярлаж нэг нэгэндээ баяр хүргэж байв. Гэтэл хэсэгхэн хормын дараа хиймэл дагуулаас дүрс ирлээ. Тэр дүрсэн дээр Жаран хөлт Жажагийн онгоц ажиг ч үгүй уригшилж байгаа нь харагдав. Оросууд сандралдан бүх сөнөөгч онгоцоо хөөргөх болов. Мөн ойролцоо байгаа америкийн бүх усан флотоос сөнөөгч онгоцууд нь хөөрөв. Орос Америкийн хамтарсан 300 гаруй сөнөөгч онгоц Жаран хөлт Жажагийн онгоцыг устгахаар хүрэлцэн ирлээ. Жаран хөлт Жажа онгоцныхоо тавцан дээр ил гаран зогсож бахдалтайгаар инээн зогсоно. 300 гаруй сөнөөгч онгоцууд байдаг бүх зэвсэгээрээ түүнийг оносон ч Жаран хөлт Жажа юу ч болоогүй мэт зогссоор л байх ажээ. Түүнийг тойрон ямар нэгэн нууцлаг хамгаалалт байгаа нь илт байлаа. Ямар ч хүчтэй зүйлээр түүнийг оносон ч түүний биед огт хүрч чадахгүй байв. Ядаж өмссөн хувцасыг нь ч цоолохгүй байгаа нь хүмүүст ямарч ялах боломж байхгүй гэдгийг харуулж байлаа. Жаран хөлт Жажа хэсэг инээж зогссоноо хувирч эхлэв. Түүний хоёр гарын доороос нь нэмж дахин 6 гар урган гарч ирж бие нь сунан 3 метр орчим боллоо. Тэр өөрийнхөө нийт найман гартаа энергин илд барин зогсох нь түүнийг хариу дайралт хийх гэж буйг илтгэж байлаа. Сөнөөгч онгоцуудыг буцах тушаал буулгасан ч Жаран хөлт Жажа тэднийг эргэж амжихаас нь өмнө ганцхан секундын дотор бүх онгоцыг голоор нь зүсэн хуваав. Жаран хөлт Жажа онгоцныхоо тавцанаас хөдлөөгүй боловч гарнууддаа барьсан энергин илднээсээ ямар нэгэн нууцлаг зүйл гаргаж сөнөөгч онгоцнуудыг устгасан байв. Жаран хөлт Жажа тэр чигээрээ явсаар Москва хотод очиж хүмүүсийг хайр найргүй хядаж эхэллээ. Мөн Оросын төрийн удирдлагуудыг сайн дураараа ирж бууж өгөхийг шаардаж байв. Оросын цэрэг цагдаа нар түүний дагуулууд болон түүн рүү дэмий л хий галлана. Москва хот тэр чигээрээ айдаст автлаа.
Жасмина Солонго хоёр Тулгааг явснаас хойш нэг их удаан байлдсангүй. Шоргоолзон биет Артур ирж Солонгыг аварсанаар тулаан өндөрлөжээ. Жасмина багагүй хүчээ алдсан байсан тул Шоргоолзон биет Артуртай байлдаж эрсдэл хүлээхээс татгалзан зугтжээ. Солонго нилээн их шархадсан ба түүний хамаг хүч нь буурсан байлаа. Харин Жасмина Шоргоолзон биет Артуртай байлдах үедээ нэг хүндэвтэр шарх олсон байв. Шоргоолзон биет Артур саран дээрх хаалгыг манаж байх үүрэгтэй байсан боловч Солонгод санаа нь зовж араас нь ирсэн нь яг цагаа олсон байжээ. Солонгын үлдсэн нэг дагуул нь Солонгыг эмчлэн түүнтэй цуг Шоргоолзон биет Артурын онгоц руу шилжин очжээ. Шоргоолзон биет Артур бусад хамгаалагч нарыг олж тэднээс өнөөх Хөх толбот хүнийг олох төхөөрөмжийг авахаар яаравчлан эрэлд гарлаа. Харин Жасмина Амараа Ганбат хоёрын багийг яаралтай ирэхийг тушаав. Жасмина сонгогдсон Хөх толбот хүүг олсон ч Солонгоос болж түүнийг алдсан байлаа. Түүний мэдрэгч төхөөрөмжин дээрх гэрлэн дохио нь маш тод байсан тул Жасмина тэдний авч явах ёстой хөх толбот хүн бол Тулга гэдэгт эргэлзэхгүй болсон байв. Харин түүнийг хаашаа явсныг Жасмина мэдэхгүй байлаа. Жасминагийн мэдрэгч дээр Тулгаагийн дохио нэгэнт алга болсон байв.
2009 оны 12 сарын 9. Жасмина Солонго хоёрын тулаанаас хойш нилээд хэдэн хоног өнгөрчээ. Жасмина Улаанбаатарт үлдэж Тулгааг буцаж ирэхийг нь хүлээж байлаа. Харин Амараа Ганбат хоёрын багийг хөдөө орон нутгаар хайлгаж эхэлжээ. Нэгэнт мутантууд бас ирсэн тул тэд хөх толбот хүүг олмогц яаравчлан буцахыг хичээж байв. Аль нэг баг нь хэрэв олох юм бол бусддаа дохио өгч өөрсдийн онгоц дээрээ цугларахаар төлөвлөжээ. Хайгуулын бүх л багууд өөрсдийн энергээ чадах хирээрээ нууж байлаа. Учир нь Шоргоолзон биет Артур тэднийг хайж байгааг тэд бүгд мэдэж байв. Болдоогоор ахлуулсан хамгаалагчдын баг Тулгаагийн байгаа байрлалд тун ойрхон ирсэн байлаа. Тэдний мэдрэгч Тулгаагийн биеийн энергийг мэдрээд эхэлсэн байв. Оюунаа: Хөөх, манай мэдрэгч дээр дохио гараад ирлээ. Ашгүй дээ. Ингэж нэг юм олдог байжээ. Хурдлаарай хурдлаарай
Гэж хэлээд Тулгаагийн байгаа зүг рүү гүйв. Болд Борис хоёр араас нь явлаа. Тулгаа өвөөгийнхөө хонийг хариулан гэрээсээ жоохон хол явж байв. Гэтэл нэгэн охин уулын орой дээрээс хурдлан гүйж ирэв. Тэр охин хар эрчээрээ гүйсээр Тулгаа руу үсрэн ирж дэврэн Тулгааг дараад унагаачихав. Оюунаа: Ашгүй нэг юм ингэж олдог байжээ. Би чамайг түрүүлж олсон доо.
Гэж Тулгааг тэврэж унагаасан хэвээрээ хэлэв. Тулгаа юу хэлэхээ мэдэхгүй шок-нд орон дэмий л гайхан Оюунааг харна.

8 сэтгэгдэл:
Гоё доо. Хүлээжийяа.
Орсод болсон дайн нь арай л түргэн дуусчих шиг боллоо. Уг нь дэтайлчлах юм бол илүү гоё болох байхдаа. ЖаЖа амжилт !!!
кк Sjoker оросуудын үйлийг үзэх гэсэн юм уу. заза тоглосон юм. Харин нарийн бичиж чадсангүй ээ. Ер нь бол Мутант хамгаалагч нарын эсрэг одоо үеийн ямар ч зэвсэг юу ч болохгүй гэдгийг л хальт гаргасан юмаа.
next next next
ёооо бараг өдөржин уншив уу яав ккк, арай гэж гүйцэж авлаа, одоо бас хүлээдэг ажил эхлэх ньдээ, бөөнд нь унших ч бас л кайфтай байна шүү :P
odoo tulgaag surgax baix xuurxii uile uzex biaxdaa za bdaragiixiig n bushuulaarai kkk
hehe
600 ongotsiig nud tsawchihiin hoorond ustgana gdg ni so yumaa arail denduu sanagdaad...
tdg bas bairnaasaa hodlolgvideer
сүүлийн хэсгүүдийг нэг амьсгаагаар уншчихлаа.Би Банжиг дээрээс Дутуу заяа гээд нэг өгүүллэг уншиж байгаа. тэр бас яг гоё дээрээ ирчихээд хэдэн өдөр шинэ бичлэг оруулахгүй таг болчихно . та 2-ыг хүлээсээр байж эмээ болох нь хэ хэ хэ. аль болох хурдан үргэлжлэлийг нь оруулаарай