Оюунаа: Би түрүүлж олсон доо. Би Жасминаагаас ч илүү мундаг юмаа. Хүн төрөлхтөний аврагчийг хамгийн түрүүнд олсон хүн нь би боллоо. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ?
Оюунаа баярласандаа Тулгаагын дээр нь суучихсан чанга дэвэрсэн хэвээрээ ярьж гарав. Тулгаа хэсэг зуур шок-нд орон дуугуй байснаа сүүлд нь амьсгаа нь боогдож: Уучлаарай би амьсгалж чадахгүй боллоо. Та бас миний дээрээс буухгүй юм уу?
Оюунаа гэнэт ухаан орон тулгаагын дээрээс холдож: Өө уучлаарай, би харин таныг олсондоо сэтгэл хөдлөөд... Тэгээд л...
Гэснээ Тулгааг харснаа гэнэт царай нь хувиран өөрийн хайгч төхөөрөмж рүүгээ дахин харж Тулгаа руу дахин харж чиглүүлж янз янзаар оролдож эхлэв. Тэгснээ Оюунаа: Хөөе энд чамаас өөр хүн байхгүй биз? Би энд хүн төрөлхтний аврагчийг хайж байна. Чи жоохон холд доо.
Гээд Тулгааг холдуулж байсан газар нь төхөөрөмжөө аваачтал Тулгаагын зүг рүү дахин зааж байв. Оюунаа их л урамгүйгээр: Манай хүн төрөлхтнийг аврах аврагч чи юм байх даа. Би ууг нь их л сайхан том биетэй, хүчирхэг залуу байгаа гэж бодож байсан юмсан.
Энэ үеэр Болдоо Борис хоёр Оюунаагийн араас гүйсээр хүрч ирэв. Болдоо: Оюунаа чи олсон уу? Яав?
Оюунаа: Олсоон. Бидний хайж байгаа аврагч маань энэ жаал хүү юм шиг байна
Гэж их л урамгүйхэн хариулав. Тулгаа: Уучлаарай, та нар юун аврагчийн талаар яриад байгаа юм бэ? Би аврагч биш шүү дээ.
Болд Оюунаагаас төхөөрөмжийг нь авч Тулгаа руу дөхөн ирж ажигласнаа: За бид зааврын дагуу аврагчийг оллоо. Одоо бусаддаа дохио өгч хурдан онгоц руугаа энэ хүүг аван буцъя
Гэж хэлээд Тулгааг өрөөсөн гараараа өргөж сугандаа хавчуулаад онгоцоо нуусан зүг рүү яаравчлан хөдөллөө. Тулгаа байдаг чадлаараа авраарай гэж орилох боловч түүнийг хэн нь ч тоохгүй маш хурдтай уул хадан дээгүүр харайн явж байв. Тулгаа тун удалгүй ухаан алдлаа.
Гэтэл энэ үеэр Шоргоолзон биет Артур тэдний энергийг мэдэрчээ. Тэгээд өөрийнхөө онгоцыг тэдний зүг хамаг хурдаар нь хөдөлгөв. 2-хон мунитын дараа гэхэд Шоргоолзон биет Артур тэднийг гүйцэж ирээд тэдний өмнө энергин илдээ барьсаар үсрэн бууж ирэв. Болдоо Борис Оюунаа гурав зог тусан зогсож урдаа зогсох хүчирхэг Мутантыг харлаа. Шоргоолзон биет Артур шавьжин хэлбэртээ саяхан хагас шилжсэн нь илт байлаа. Түүний биений энд тэнд нь дүүрэн шарх байх ба хэвлийн тус газраа нилээн гүн шарх авсан нь Цагаан хун Жасминагийн илдний мөр гэдэг нь тодорхой байв. Болдоо: Оюунаа Борис, та 2 байдаг бүх чадлаараа тулалдах хэрэгтэй. Бид аврагчийг яагаад ч Мутантуудад алдаж болохгүй. Та 2 хурдан Эцсийн хэлбэртээ шилж
Гэж хэлээд Болдоо хувирч эхэллээ. Болдын духных нь голоос гэрэлтдэг чулуу мэт зүйл гарч ирлээ. Мөн хоёр гар нь үл ялиг сунаж түүний биеийг тойрон улаан өнгийн аура ялгарч эхлэв. Оюунаа мөн өөрийн духны голоос гэрэлтдэг чулуу гарган ногоон өнгийн аура гаргав. Борисын амнаас 2 том соёо хэлбэрийн төмөр гарч ирэн духан дээр нь гэрэлтдэг чулуу мөн үүслээ. Түүний биенээс бор өнгийн аура ялгарах ажээ. Шоргоолзон биет Артурын хоёр туслах нь түүний араас үсрэн бууж ирэв. Нэг туслах нь: Артур эзэнтэн минь, та энд тулалдах хэрэггүй. Бид хоёр эднийг дуусгачихъя. Та хүчээ гамнах хэрэгтэй. Цагаан хун амьд байгаа гэдгийг мартаж болохгүй.
Гэж хэлээд Шоргоолзон биет Артурын өмнөөс Болдоо Борис Оюунаа гурав руу дайран хүрч ирлээ. Болдоо эхний ирсэн Артурын туслахтай ганцаараа тулалдаж эхлэв. Харин нөгөө туслах руу Борис тосон дайрлаа. Яг энэ үеэр Оюунаа өөрийн нууц ховсдох аргыг хэрэглэн Артурын хоёр дахь туслахыг өөрийн хуурамч үзэгдэлд орууллаа. Артурын хоёр дахь туслахын нүд нь юм харахаа байж хав харанхуйд орсон юм шиг болов. Энэ үеэр нь Борис энергин илдээрээ түүний толгойг тасдахаар дайрах мөчид Артурын хоёр дахь туслах нь өөрийгөө тойруулан хамгаалалтын бүрхүүл үүсгэж Борисын дайралтыг хаалаа. Шоргоолзон биет Артур Оюунааг харж дотроо бодно: энэ хамгаалагч охин их ховор чадвартай юмаа. Могойн ховсдох аргыг эзэмшсэн байна. Гэхдээ одоохондоо зөвхөн харааг нь ховсдож алга болгож. Энэ аргыг дээд түвшинд нь хүргэвэл өрсөлдөгчөө хөшөө мэт хөдөлгөөнгүй болгож, ухааныг нь балартуулдаг гэж сонссон. Энэ охиныг эртхэн устгасан нь дээр байх. Дараа нь Цагаан хун шиг бидэнд гай болвол хэцүүдэнэ.
Шоргоолзон биет Артурын 2 дахь туслахын гаргасан хамгаалалтын бүрхүүлийг Борисын энергин илд цоолж дийлэхгүй байв. Борис хэд хэдэн удаа хамаг хүчээрээ цавчсан боловч бүтэлгүйтэв. Оюунаа өөрийн гарнаас төмөр могой мэт зүйл гарган энергин бүрхүүлийг нь ороож аврага могой хоолоо барьж байгаа мэт хүчтэй базснаар энергин хамгаалалтыг хагалав. Энэ боломжийг нь Борис ашиглан Артурын 2 дахь туслахыг устгах гэтэл Шоргоолзон биет Артур Борисын биеийг голоор нь хувааж орхив. Оюунаа төмөр могойгоороо Артурыг ороохыг оролдсон боловч Артур түүнийг нь хэдэн хэсэг болгон хуваагаад цаашаа Болдоо руу дайрлаа. Болдоо өөрийн бүх л хүчээ гарган Артурын эхний цохилтыг хамгаалж чадсан ч хоёр дахь цавчилтыг нь хамгаалж амжилгүй үхлийн цохилт авлаа. Оюунаа байдал биш болсныг мэдээд өөрийн хиймэл дүрсийг үлдээж газар доогуур нүх ухан зугтаав. Артур ухаан алдсан Тулгааг харснаа туслахдаа: Энэ жаалыг Солонгод аваачиж өг. Хамгаалагч нарын хайж байгаа өнөөх Хөх толбот мөн бололтой.

11 сэтгэгдэл:
Нүх ухаж дутаана. Энэ жоохон сонин болчижээ.
За одоо хамгаалагчид хүссэн хүсээгүй тулалдах болж байх шив дээ. Тодорхой нэг өдөрт гаргадаг бол зүгээр байна аа. Дандаа 3 дахь өдөр ч юм уу
ooo tdg dahiad ornood unalaa boris bold 2 ni yun mya boltson yum baataruudiinh ni huch arai denduu zoruutei yumaa
next next next
SJoker: Нүх ухаа зугтаахыг би жоохон товч биччихсэн байнаа. Дараа нь ойлгомжтой болгож бичнээ. Харин одоогоор яг тогтсон өдөрт гаргаж арай л амжихгүй нь ээ. Ойрд найзынх нь ажил жигдрээгүй байгаа болохоор зохиолоо үлгэн салган л бичиж байна
Otgonbold: Болд бол дөнгөж B ангилалын хамгаалагч, Борис Оюунаа хоёр бол бүр ч муу С түвшинд байгаа. Харин Шоргоолзон биет Артурын хувьд тэрээр S түвшний хамгаалагч нараас ч хүчтэйд тооцогддог. Гэхдээ Жасмина зэрэг S түвшин дотроо шилэгдмэл хамгаалагчид нь Шоргоолзон биет Артуртай хүчээр дүйцэхээр тооцоолж байгаа юмаа. Ер нь бол түвшний хувьд хамгаалагчид нь S - хамгийн шилдэг (тэд ямарч хотын харъяанд байхгүй зөвхөн Парламентад захирагдана), А- Хотуудын хамгийн шилдэг хамгаалагчид (гэхдээ нэг хотод олон А түвшний хамгаалагч байж болно), В, С зэрэглэлүүд нь доошоогоо орно. Хамгийн муу хамгаалагчид нь E түвшин. Би 20-р хэсгээ бичиж дуусгачихаад Хөх толбо зохиолынхоо wiki-г хийнээ. Тэгэхээр илүү ойлгомжтой болох байх. Би өөрөө урьд нь зохиол бичиж байгаагүй болохоор төсөөлж байгаа санаа оноогоо тодорхой гаргаж чадахгүй байнаа. Уучлаарай
LoveLove: Баярлалаа. 1 дэх юмуу 2 дахь өдөр дараагийн хэсэг нь тавигдана
dajgui eee bicheeed bai unshaal baiy solongo iiix soirxol tataj baina iluu xaris shiruun xoron sanaatai bolgooroi xamgiin suuld n xun turluxtnii tad zogsvol solongo xamgiin sain dur bolox biax amjilt shuu gatnuulchaa
Үргэлжлэлийг нь аль болох хурдан оруулаарай
Зочин: баярлалаа санаа оноо өгч байгаад. Солонго бас миний хувьд их чухал дүрүүдийн нэг байгаа юм. Зохиолын төгсгөлд их том зүйл Солонгод даатгасан байгаа. Турьхан: :) өнөөдөр амжвал оруулнаа. Амжихгүй бол маргааш
Одоо ч халуухан юм болох ньдээ :D