Артур ойролцоох модны орой дээр зогсох Цагаан хун Жасминаг нүд салгалгүй ажиглана. Жасмина өөрийн эцсийн хэлбэртээ аль хэдийн шилжин өөрийн энергин чулууг духан дээрээ гарган цагаан далавчаа дэлгэн зогсож байв. Артур тулаан ширүүн болохыг мэдэрч байсан тул өөрийн шавжин хэлбэртээ шилжин хувирлаа. Артурын биенээс аймшигтай хүчтэй аура ялгарах бөгөөд тэр хүчирхэг аураны өнгө нь хар байлаа. Артур дотроо бодно: Бусад нь хаана байна вэ? Цагаан хун надтай ганцаараа байлдахыг хүссэн юм болов уу? Үгүй ээ, тэд ийм эрсдэлтэй алхам хийхгүй. Цагаан хун цээжиндээ надаас авсан гүн шархтай байгаа. Тэд миний анхаарлыг Цагаан хунд чиглүүлж байгаад Солонго болон Хөх толбот руу шууд орохыг бодож байгаа байх. Тийм болохоор онгоц руу нууцаар гэнэт дайрч болох юм.
Гэж бодоод өөрийн хоёр туслах болон Солонгоогын туслахыг онгоцыг хамгаалах даалгавар өгөв. Тэд мөн өөрсдийн шавжин хэлбэртээ яаравчлан шилжлээ. Цагаан хун Жасмина тэднийг харан хэсэг зогссоноо Артур руу энгийн хурдаар дайран ирэв. Артур Жасминаа хоёрын хүч эн тэнцүү ялгарч байв. Артур өөрийн гайхамшигтай хурдтай, аймшигтай хүчтэй цохилтоор Жасмина руу довтлох боловч Жасмина довтолгоог нь зүгээр л хамгаалсаар байв. Шоргоолзон биет Артур: Цагаан хун чиний хүч чинь их муудаа юу даа. Яагаад надруу дайралт хийхгүй байна? Чи надтай ингэж тулалдвал удахгүй ялагдана шүү дээ.
Жасмина: Бяцхан шоргоолз минь санаа зоволтгүй. Чи намайг яагаад ч дийлэхгүй. Би чамайг хир хүчтэй гэдгийг чинь зүгээр л сорих гэсэн юм. Чи ч гавихгүй юм шив дээ?
Гэж их басамжилсан байдлаар хэлэв. Үүнийг сонсоод Артурын уур нь маш ихээр хүрч өөрийнхөө хамаг хүчийг гарган Жасмина руу дайрлаа. Артурын энэ дайралт их аюултай болохыг Жасмина мэдрээд өөрийн шилдэг хамгаалалт болох “Хар нугасны өд” гэгдэх нууц техникээ хэрэглэв. Жасминааг тойрон өд мэт зүйлүүд бий болон бөмбөлөг хэлбэртэй болж түүнийг тойроод маш хамгаалалтын энергээр бүрхэгдснээр Артурын илдний цохилт тэр мэт хамгаалалтанд халтирав. Мөн Артурын халтирсан илднээс гарсан асар хүчтэй энерги нь хөвсгөл нуур руу унаснаар хөвсгөл нуурт асар том 30 метр гаруй өндөр цунами үүслээ. Артур дотроо бодно: Энэ тулаан нэг л биш болоод байна. Цагаан хун над руу яагаад дайрахгүй байна вэ? Миний цохилтыг халтируулж байгааг нь харвал яах аргагүй өөрийнхөө хүчийг гамнаад байх шиг байна. Би тэгэхэд байдаг бүхнээ гаргаад байдаг буруу шүү. Өөрийн хүчээ гамнаж байлдая.
Гэж бодож байтал доор онгоцных нь ойролцоо дэлбэрэх мэт чимээ гарлаа. Артур сандран доошоо харвал Амараа газар доороос газрыг дэлбэ цохин гарч ирж байлаа. Түүний араас Оюунаа болон өөр дөрвөн хамгаалагчид цувран гарч ирээд Мутантуудын онгоц руу дайрав. Артур туслахууддаа яаралтай онгоцыг хамгаалах даалгавар өгөөд дотроо бодлоо: Тэд онгоц руу шууд дайрахаар шийдсэн байж. Тэр газар доогуур орж зугттаг охин үнэхээр их авъяастай юм. Өөрөөсөө гадна 5 хүнийг дагуулан газар доогуур иржээ. Хэрэв одоо надад Цагаан хун боломж олговол хамгийн түрүүнд түүнийг устгах хэрэгтэй юм байна. Мөн энэ түрүүнд нь гарч ирдэг Хар баавгай Амараа байх шив дээ? Түүнийг хурд удаан ч их хүчтэй гэж сонссон юм байна. Манай туслахууд тэднийг зогсоож чаддаг байгаа? Би сая хамаг хүчээ Цагаан хунд гаргадаг нь том алдаа боллоо. Намайг яаж уурлуулахаа тэд тооцоолсон байжээ. Хурдхан шиг доор байгаа хамгаалагчдыг эхлээд устгах хэрэгтэй.
Гэж бодоод Амараа болон доор байгаа бусад хамгаалагчид руу дайрах гэтэл Жасмина Артур руу маш хүчтэй довтолж эхлэв. Артур доор онгоцоо хамгаалж тулалдаж байгаа туслахууддаа туслахыг хүсэх боловч Жасмина түүнд зав зай өгөлгүй ширүүн довтолж эхэллээ.

6 сэтгэгдэл:
аанхаа ийм төлөвлөгөө боловсруулсан юм байжээ. үргэлжлэлийг нь аль болох хурдан оруулаарай.
goy..... solongoog aluulchixvaa andaa iiiiiix sonirxoltoi baina shuu
Өөөө бүр 19 болцон уу?? Би ч одоо блогруу тухтай ч орох завгүй байнөөө...Дараа нь бүгдийг нь умшинаа....
goyo bolj bna
Солонго үхэхгүй ээ жигүүрээ. Би маргааш хөдөө хэд хоногоор ажлаар явах болчлоо. Тийм болохоор ойрын 2-3 өдөрт зохиолын үргэлжлэлийг оруулж чадахгүй байхаа.
next next next Жоохон уртхан бич л дээ 3 гүйлгээл дуусчихын