Артур байдаг чадлаараа доошоо очиж онгоцоо хамгаалж тулалдаж байгаа туслахууддаа дэмжлэг өгөхийг хүсэвч Жасмина түүнд огт завдал өгөхгүй байв. Тун ч удалгүй Хар баавгай Амараа Артурын нэг туслахыг нь устгалаа. Байдал бишдэж байгааг Артур тун сайн ойлгож байсан тул өөрийн хамгийн хүчтэй техник болох “Алуурчин шоргоолз” техникээ ашиглахаар бэлдэж эхлэв. Артур өөрийн биеэс гарах аураны хэмжээг дээд цэгт нь тултал нэмж өөрийн бүх энергиэ илдэндээ хуримтлуулж эхлэв. Жасмина үүнийг хараад Артур эцсийн цохиолтоо хийх гэж байгааг мэдээд түүнрүү маш хурдтайгаар дайран ирэв. Артур өөрийн техниктээ хэрэглэгдэх энергийг илдэндээ хуримтлуулж амжаагүй байсан тул “Алуурчин шоргоолз” техникээ түр завсарлаж Жасминаагийн цохилтыг хаалаа. Жасмина энэ удаа нилээн их хүч гаргаж дайрсан тул Артур түүнийг хамгаалахын тулд 2 гараараа илдээ барьсан байв. Гэтэл хаанаас ч юм маш хурдтайгаар нэгэн хамгаалагч үсрэн гарч ирээд Артурын нуруунд энергин илдээ дүрж орхив. Энэ хамгаалагч нь Артуртай тэнцэх хурдтай гэдгээрээ алдартай Цагаан чоно Ганбат байв. Артур байдаг чадлаа гарган Жасминааг цааш түлхэж холдуулаад өөрийг нь нэвт сүлбэсэн Цагаан чоно Ганбатын илднээс гараараа атган хөдөлгөхгүй бариад нөгөө гартаа байгаа илдээрээ Ганбатыг цавчих гэтэл түүний илдийг Хар баавгай Амараа хамгаалан зогсоов. Артур дотроо бодно: Энэ л тэдний гол төлөвлөгөө нь байжээ. Миний хүчийг эхлэж сулруулаад дараа нь онгоц руу дайрах, тэгээд миний хамаг анхааралыг онгоц руу чиглүүлж байгаад над руу гэнэдүүлэн дайрах байж. Хурдаараа шилдэгт ордог Цагаан чоно эхнээсээ л нуугдсаар байгаад эцсийн мөчид гарч ирж эхний цохилтыг хийж харин түүнийг хүчээрээ гайхагддаг Хар баавгай хамгаалах байсан юм биз дээ? Тэгвэл эцсийн цохилтыг...
Гэж бодоод нэг гараараа Ганбатын илдийг барин нөгөө гараараа Амараатай илдээрээ тулчихсан чигээрээ Жасмина руу хартал Цагаан хун Жасмина өөрийн хамгийн хүчирхэг дайралт болох “Тэнгэрийн гэсгээл” техникээ хэрэглэхэд нэгэнт бэлэн болж өөрт шаардагдах бүх энергээ илдэндээ хуримтлуулсан байв. Жасмина тун удалгүй “Тэнгэрийн гэсгээл” техникээ ашиглан Артур руу дайрахад үүлтэй тэнгэр ярагдан том хар нүх үүсч аянга цахилгаан нижгэнсээр Жасминагийн илднээс маш хурц цагаан өнгийн энерги гарч Артурыг чиглэн ирэв. Артур энэ дайралтаас зугтахыг хүсэвч нэгэнт оройтсон байлаа. Ганбат Амараа хоёр Артурыг орхин хоёр тийшээ үсрэн холдов. Артурын өөрийн эцсийн бүх хүчээ шавхан хамгаалахыг оролдсон боловч Жасминагийн энэ хүчирхэг цохилтыг тэр зогсоож дийлсэнгүй. Ярагдсан тэнгэр харлан харагдах бөгөөд тэнгэрт нижэгнэх аянганы дуу намдаагүй байв. Артур Жасминаагийн цохилтод өртсөнөөр хол шидэгдэн газарт унаж 5 км орчмын диаметртэй асар том нүх үлдээн доороо байсан бүхнийг зад цохин тэнгэрээс солир буусан мэт болгов. Артур нэгэнт үхлийн хүнд шарх олсон байлаа. Тэрээр буцаж очоод тулалдахыг чин сэтгэлээсээ хүсэх боловч бие нь нэгэнт түүнд захирагдахгүй газарт шигдэн хэвтэнэ. Артур хамаг хүчээ шавхан: Солонго минь зугтаарай, чамайг би хамгаалж чадсангүй. Чамруу тэднийг ойртуулахгүй гэсэн амандаа би хүрсэнгүй...
Гэж аяархан хэлээд Солонгоогын байгаа онгоцны зүг гараа арай ядан өргөөд тун удалгүй үхлээ. Жасмина Артурыг харан хэсэг зогссоноо эргэж онгоцны ойролцоо тулалдаж байгаа хоёр мутантыг устгахаар очлоо. Оюунаа хэдийн нэгнийх нь нүдийг харахгүй болгон хиймэл үзэгдэлд оруулж барьсан байв. Харин үлдсэн нэг мутант нь Ганбат болон Амарааг дагаж ирсэн дөрвөн хамгаалагчтай байлдаад ялагдаж байв. Ганбат Жасминаагийн “Тэнгэрийн гэсгээл” цохилтын хүрээнд орж цохигдон нилээн хол очиж унажээ. Тэрээр буцаж мутантын онгоц руу хурдлан ирж байсан боловч бие нь бас багагүй гэмтсэн байв. Амараа бас цохилтын хүрээнд орж цохигдслн боловч азаар гайгүй өнгөрчээ. Тэр Артур руу очлоо. Амараа Солонгоогын зүг харан хараагаараа өөд болсон Артурын дэргэд очиж түүнд хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслоод: Чи Мутант ч гэсэн миний хүндлэн биширч явдаг дайчдын нэг. Бидэнд өөр арга байгаагүй тул ийм арга хэрэглэлээ. Уучлаарай Шоргоолзон биет Артур. Чиний илдийг би авч үргэлж чамтай зуг байсан шиг нь агуу тулаанаар дүүрэн байлгах болно. Илдэндээ битгий санаа зовоорой.
Гэж хэлээд Артурын энергин илдийг авлаа. Амарааг буцаж мутантын онгоц дээр очих үед Жасмина болон хамгаалагчид аль хэдийн үлдсэн мутантуудыг устгаж онгоцыг эзэлсэн байв. Харин Солонго болон Хөх толбот хүү Тулгаа хоёр тэнд байхгүй байлаа. Тэд нийлж ойр хавиараа хайсан боловч тэр хоёрын ул мөр олдохгүй холдсон байв. Энэ удаагийн тулаанаар тэд Мутантын хүчирхэг баатарыг устгасан боловч хөх толботыг алдаж явуулсан байжээ. Жасмина хөлөгийг харж байсан Оюунаа болон бусад дөрвөн хамгаалагчдыг зэмлэх боловч нэгэнт оройтсон байв. Амараа Ганбат хоёр бас Солонгоог яаж тэндээс ингэж хэнд ч мэдэгдэхээргүй зугтааж чадсаныг гайхан зогсоно.

8 сэтгэгдэл:
Өнөөдөр хөдөө явах байснаа больчихлоо. Тэгээд зав гарсан дээр нь зохиолоо үргэлжлүүл байна. Одоо дараагийн удаа би Хөх толбо зохиолынхоо wiki-г (нэвтэрхий толь) гаргах болноо. Үүнийг гаргаснаар зохиолыг маань уншиж байгаа та нарт арай ойлгомжтой болно гэж найдаж байна. Энэ миний анхны бичиж байгаа зохиол болохоор хэлэх гэж байгаа санаа оноогоо сайн ойлгуулж чадахгүй байгаа байх гэж бодоод wiki-г бэлдэж байна :)
ингээл аль эрт хийчихсэн бол юу гэж чамайг дандаа зодоод байх вэ дэ
Турьхан: кк харин тхх, зодуулахүйн тулд хурдан хийхээс :)
saixan tulaan bolloo zurh xurdan tsoxilool serveenii us bosool solongo er xurga oxin tulgu kkkk goy shuu amjilt bi ene turixanii umnu orj uzxiinsan
next next next Турьхаан сайн зодоод өгүүл хурдан бичжаагаан бишүү ккк
LoveLove харин тийм юм шиг байна. аавынхаа суран бүсийг нь гуйж авдаг юм билүү? / яанаа алах нь л дээ/
хүүе энд чинь юу болж байнаа? намайг бүр хашраах төлөвлөгөө боловсруулагдаж байна уу? үгүй юу? ;(
Турьхан эхлээд намайг хашраа... хахаха