Хөх толбо (зөгнөлт зохиол) - 21-р хэсэг - Аялал

Жаран хөлт Жажа Москва хотыг газартай тэгшлэн устгаж цааш явж Европоор дайран замдаа тааралдсан болгоныг сүйтгэн устгасаар явж Америкад очиж хэд хэдэн том хотуудыг сүйтгээд байлаа. Түүнийг 2009 оны ямар ч хүчтэй зэвсэг техник, хорт бодисоор зогсоож чадахгүй хүн төрөлхтөн түүний өмнө хүчин мөхөсдөн бүрэн сөгдсөн байв. Жажа Солонгоог дуудахад нь монголд ирээгүй улсуудын төрийн удирдлагуудыг алж нийслэлүүдийг нь газартай тэгшлэн устахаар шийдсэн байв. Гэвч түүнийг зорилгоо биелүүлж амжаагүй байхад нь Солонго ир гэж дуудсан болохоор Жажа Америкийн зарим хотуудыг орхин Хятадаар дайран хамгийн их хүнтэй хэд хэдэн хот болон нийслэлийг нь газартай хурдан тэгшлэн явж Солонгоотой уулзахаар төлөвлөн Америкийг орхин Хятад руу явав. Тэр хүмүүсийг алж устгахдаа гаргууд бөгөөд олноор нь устгаж байгаадаа их л сэтгэл хангалуун явж байлаа.

Жасмина өөрийн хүчтэй дайралтын техник болох “Тэнгэрийн гэсгээл” –ийг  Артурт хэрэглэн ойр орчимдоо маш хүчтэй энерги цацан бүх хамгаалагчдын энерги мэдрэх чадвар муудах үед Солонго өөрийн бүх хүчээ шавхан хагас шавжин хэлбэртээ шилжээд Тулгааг аваад хол нисэн одсон байжээ. Солонго хамгаалагчдаас 20 гаруй км газар холдсон байсан ба цааш улам хол нисэж холдохыг хичээсэн боловч түүний бие нь суларч ухаан нь балартан Тулгаатай цуг доош уналаа. Хэрвээ газар шууд унавал Тулгаа үхнэ гэдгийг Солонго мэдэж байсан болохоор өөрийн эцсийн хүчээ шавхан Тулгаад хамгаалалтын энергин бүрхүүл үүсгэж хамгаалаад газар унажээ. Солонго газар унахдаа хүчтэй цохин унаснаар ухаан алдсан байв. Хамгаалагчид Солонго Тулгаа хоёрыг байдаг чадлаараа хайсан боловч Солонгын энерги тэдэнд огт мэдрэгдэхгүй байжээ. Тэд ойр хавийн 15 км газар самнан хайгаад ололгүй буцжээ.

Солонго сэрээд хартал харанхуй ойд газар хэвтэх бөгөөд хажууд нь түүдэг гал асан өөрийг нь дулаан хувцасаар хучсан байв. Тун удалгүй нэгэн хүний хөлийн чимээ сонсогдон харанхуй модон дотроос Тулгаа хэсэг гишүү тэвэрсээр хүрч ирэв. Солонго Тулгааг хараад дотроо ихэд баярлан мөн гайхан: Чи яагаад энэ боломжийг ашиглан надаас зугтаагүй юм бэ? Гэртээ харихыг хүсэж байсан биз дээ? Чамд сая боломж байлаа шүү дээ.

Тулгаа: Чамайг энд эзгүй хээр хаяад явж чадаагүй юмаа. Энд зэрлэг амьтад байж магадгүй шүү дээ. Би гал түлчихсэн тэгэхээр айх хэрэггүй байхаа. Чи унахдаа их хүнд бэртсэн байж таараа. Бас чиний энэ шархууд чинь их хүнд харагдаж байна. Чиний биенээс их цус гарсан би өөртөө байсан бүх боломжоо л ашиглалаа одоо гайгүй байх. Одоо сайн амраад ав. Би чамд өөрөөр туслаж чадахгүй нь дээ.

Гэж огт тоосон шинжгүй хэлээд галдаа гишүү нэмэн галынхаа хажууд суув. Солонго өөрийнхөө биеийг харвал түүний хамаг шархыг нь Тулгаа өөрийнөө майкыг урж боосон байв. Солонго хэсэг чимээгүй Тулгааг харан хэвтснээ босож галын хажууд дааран сууж байгаа Тулгаад өөрийг нь хучсан курткыг нь нөмөргөөд хажууд нь суулаа. Солонго: Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юмаа. Би чамайг намайг шууд л хаяад зугтана гэж бодож байсан юм. Хүмүүсийг ийм нинжин сэтгэлтэй гэж бодож байгаагүй юм байна шүү. Миний мэдэхийн л хүмүүс мутантууд байнга л нэг нэгнийгээ алж устгаж байсан болохоор би та нарын талаар алж устгадаг гэдгээс өөрийг мэддэггүй байлаа.

Тулгаа: Хүмүүс янз янз л байдаг. Сайн хүн ямар ч үед байдаг. Мөн муу хүмүүс ч үргэлж байдаг гэж өвөө маань надаа хэлдэг юм. Танай тэр үед чинь сайн хүмүүс бас байдаг байлгүй дээ. Чиний бие чинь зүгээр үү? Босож болж байгаа юм уу?

Солонго: Би зүгээрээ. Би чинь мутант шүү дээ. Хүмүүс та нараас хэд дахин хурдан эдгэрдэг. Чамайг ингэхэд хэн гэдэг гэлээ?

Тулгаа: Намайг Тулгаа гэдэг. Харин чамайг?

Солонго: Намайг Солонго гэдэг. Би Мутантын хааны гүнж. Чамтай ингэж танилцана гэж бодсонгүй шүү. Чамайг хүн гэж бодохоор үнэхээр дотроо үзэн ядах сэтгэл төрж байсан юм. Харин одоо бол чамайг яагаад ч юм үзэн ядахгүй байна. Чи гэртээ харихыг хүсэж байна уу?

Тулгаа: Тиймээ. Гэхдээ чи намайг явуулж чадахгүй тийм үү. Намайг заавал ирээдүй рүү авч явна гэж бодож байгаа биз дээ?

Солонго: Тиймээ. Би чамайг гэрт чинь хариулж чадахгүй. Гэхдээ чи намайг орхиогүй болохоор би ирээдүйд очихоороо ямар ч зүйл тохиолдсон байсан чамайг хамгаалах болноо. Чи айх хэрэггүй.

Тулгаа хэсэг дуугүй сууснаа: Солонгоо чи надад үнэнийг хэлээч. Би үнэхээр тэр сонгогдсон хүн нь юм уу? Би яг юу хийх ёстой юм болоо?

Солонго: Чамайг би сонгогдсон хүн гэдэгт итгэлтэй байнаа. Чамайг яг юу хийх ёстойг би үнэхээр мэдэхгүй. Гэхдээ би чамайг үнэхээр ирээдүйг аварч чадна гэдэгт итгэж байгаа шүү. Чи өөртөө итгэлтэй бай. Тэнд очихоор аяндаа учир нь олдох байх. Манай аавын ордонд олон эрдэм мэдлэгэтэй хааны зөвлөхүүд байгаа. Тэд чамд юу хийхийг чинь зааж өгнө гэж би бодож байна. За за хоёулаа унтаж амрах хэрэгтэй. Маргааш өглөө нар мандахаар Улаанбаатар хот орох хэрэгтэй. Тэнд би Жажатай уулзахаар тохирсон байгаа.

Тулгаа Солонго хоёр түүдэг галынхаа хажууд унтахаар хэвтэв. Нэг л мэдэхэд өглөө болж шувууны жиргээ сонсогдоно. Тулгаа нүдээ нухлан босоод харвал Солонго аль хэдийн босчихсон ойролцоох модны орой дээр зогсож байлаа. Солонгоо Тулгааг сэрсэнийг мэдээд модноос үсрэн бууж ирэв. Солонго: Өглөө нар мандах эндээс үнэхээр сайхан харагдах юмаа. Агаар нь ч гэсэн үнэхээр гайхалтай. Тулгаа алив явъя даа. Эндээс яаж Улаанбаатар хот орвол дээр вэ?

Тулгаа: Би яг хаана байгаагаа ч мэдэхгүй байнаа. Яадаг ч байсан Хөвсгөл нууртай л ойрхон байгаа. Эхлээд хүн олж л уулзах хэрэгтэй.

Тулгаа Солонго хоёр хүн олж уулзахаар ойгоос гаран явлаа. Солонго хамгаалагчдаас өөрийн энергийг нуусаар байв.

15 сэтгэгдэл:

null
LoveLove

Хэтэрхий богинохон байнаа жоохон урт уртаар нь оруулж болкумуу

Анчин (зочин)

Солонгоо шиг найз охинтой болох юм сан

SpySec

кк дараа арай урт болгохыг хичээнээ. Заримдаа бичиж амжихгүй болчоод урт бичиж чаддаггүй юмаа.

SpySec

кк Анчин чамд Солонгоос илүү найз охин олдох байлгүй дээ.

Турьхан (зочин)

жаахан урт оруулалдаа. чамайг дахиад зодохгүй бол болохгүй нь ээ .заавал зодуулж жанчуулж байж ойх хүн үү? хэ хэ хэ

SJoker (зочин)

Нээрээ жоохон урт бичээ. Хэд гүйлгээд л дуусчих юм:D

SpySec

за ойлголоо ард түмээн. Би дахиж Турьханд зодуулмаагүй байна, дараагийн хэсгээс эхлээд урт бичих болноо... яаж бичнээ :(

jiguur (зочин)

goy romantik boljiin shuuu kkkk

jiguur (зочин)

uush anchin bi anxnaasaa ter solongod sain baisiishuukkkkk

Zoloo (зочин)

haha manaihan ali hediin zohioliin batruudiig bulaaldaad ehelsen bn shd. Spycec ch sai bn shuu hed honog unshihgui bsan goy boljee yalanguya wiki ih zov bolj gej bodoj bn. Zurdag hun amitan alguu taminaa giy komiks nom bolgovol laitai shd esvel mergejliin bguulgaas tuslamj avah uu. Bi ene talaar heden tanilaasaa asuuj uzie bolvol komiks hevluulvel humuus sonirhoh bhaa te. Spycec chi shuu amjilt gej

SpySec

Zoloo: баярлалаа андаа. Болдог бол зуруулчихмаар л байнаа. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн гол дүрүүдийг л зуруулахад хангалттай байх гэж бодож байгаа.

hiko (зочин)

hey их сонирхолтой юмаа шууд л дундаас нь уншчлаа дараа нэг бүүр эхнээс нь уншнаа хүн бүр л Солонго Тулга хоёрыг өөрөө өөрийхөөрөө төсөөлж байгаа байх. Гэхдээ чи нэг дүр болгоны зургыг нь тавьбал уншхад бүр л гоё байх байхдаа гэж бодлоо.

SpySec

hiko: харин тхх. Гол дүрүүдийнхээ зургийг л зуруулаад тавьчихмаар байгаа юм. Зохиолыг эхнээс нь уншвал илүү ойлгомжтой болно шүү.

Otgonbold (зочин)

Next next oor heleh setgegdel algadaa
haha

manga hobby (зочин)

hey nz aa uuchlaarai jaja solongoo 2 huvsguld uulzana gej bh shig bsan bi buruu unshisan yum uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)