Солонго Тулгааг дагуулан ойгоос
гарлаа. Ойр хавьд хүнгүй зээлүүд хээр тал газар тэднийг угтах бөгөөд хүйтэн
салхи хацар хайран салхилна. Тэр хоёр хөвсгөл нуурыг зүглэн алхана. Солонго
хүнд шархтайн дээр өчигдөр нь зугтахын тулд өөрийн хамаг хүчээ шавхсан байсан
тул бие нь үнэхээр сул байлаа. Тулгаа хэсэг дуугуй ахлхаж байснаа: Солонго ирээдүйд та нар яаж амьдардаг вэ? Юу
идэж уудаг юм? Бас одоо үетэй харьцуулбал тэр үед илүү их гоё гоё машин техник
хэрэглэдэг үү?
Солонго: Идээдүйд тэс өөр болсон. Уух цэвэр ус гэж байхгүй. Бид уух усаа далайн
бохирдсон хордсон усыг цэвэршүүлж хэрэглэдэг. Идэх хоол тун ховор. Мутантууд
бол их өлссөн үедээ нэгнийгээ ч хамаагүй бариад идчихдэг. Мөн хүмүүсийг ч бас
иднэ. Биднийг мангас гэдэг нь ч аргагүй биз дээ. Гэхдээ бидэнд сонголт
байгаагүй ээ. Хүмүүс л анх биднийг үүсгэсэн гэсэн. Тэгээд биднийг алж эхэлсэн. Машин
техник гэвэл бараг бид ашигладаггүй дээ. Зөвхөн тээвэрлэгч онгоц болон зарим
техникийг маш шаардлагатай үед л хэрэглэдэг. Учир нь машин техникт зарцуулж
байгаа энергийг хоол хүнс бэлтгэх, ус цэвэршүүлэх зэрэгт царцуулдаг. Байгаль
дэлхий бараг 100% цөлжсөн. Хиймлээр ургамал ургуулахыг оролдовч 75% д нь
бүтэлгүйтдэг. Яагаад ч юм дэлхий бидэнд амьдрал тэтгэгч энергиэ өгөхгүй байгаа
юм. Үүнийг манай аав хүмүүсийн л хийж байгаа зүйлээс болж байгаа гэдэг.
Тэгэхдээ чухам яг юу гэдгийг нь мэддэггүй юм. Тийм болохоор мутантууд бид
хүмүүсийг бүрэн устгаж чадвал байгаль дэлхий маань эргэн сэргэж магадгүй гэж
бодож явдаг. Гэхдээ одоо бидэнд чи байгаа. Чамд үнэхээр их найдаж байгаа шүү.
Тулгаа: Үнэхээр хэцүү л амьдардаг юм байна даа. Манай энэ үед бүх зүйлс бэлэн
байдаг болохоор бид үнэхээр төсөөлж ч чадахгүй юм. Би тэнд очоод байгалийг
аварч чадна гэдэгтээ одоо ч гэсэн эргэлзээд л байна. Гэхдээ би бууж өгөхгүй ээ.
Би өөрөөсөө хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байгаа.
Солонго: Чамд туслах болноо. Санаа зоволтгүй. Инэгэхэд хоёулаа сайн найзууд
болъё л доо. Чи надаас одоог болтол айгаад байгаа юм уу? Чи ерөөсөө инээхгүй их
л уравгар царайтай л яваад байх юмаа.
Тулгаа: Үгүй ээ. Би чамаас айхаа больсон. Би чамайг сайн хүн гэдэгт итгэж
байна. Түрүүн тэр хамгаалагчдыг дайрахаас өмнө чамайг онгоцны өмнө байгаль
хараад уйлж байхыг чинь харсан. Чи үнэхээр сайн хүн гэж бодож байгаа.
Солонго инээн: Тэгвэл чи надаа өөрийнхөө талаар яриад өг л
дөө. Юунд дуртай юу хийдэг байсан гээд л. Мөн аав ээж өвөөгийнхөө талаар яриач.
Тулгаа үнэндээ Солонгоогоос их
айж байсан боловч түүний инээж байхыг нь хараад өөрийн сэтгэл доторх айдсаа
орхив. Тулгаа биеэ барихаа больж Солонгоод өөрийнхөө тухай болон аав ээжийнхээ
талаар, мөн өөрийнхөө хөгтэй явдалуудын талаар ярьж эхлэв. Солонгоо ч гэсэн
Тулгаа өөрийнхөө тухай ярьж байв. Тун удалгүй тэр хоёр нэг нэгнээсээ огт санаа
зовохоо больж сайн найзууд шиг л инээлдэн ярьж явсаар хот орох машинтай тааралдлаа.
Машины жолооч Солонгоог хараад үгүй гэж хэлж чадалгүй тэр хоёрыг хот руу хүргэж
өгөхөөр болжээ. Солонгоо бараг л өөрийгөө Мутант гэдгийг мартсан мэт яг л жирийн
хүн шиг явсаар Улаанбаатар хотод ирлээ. Хот бараг хүнгүй шахам болжээ. Ихэнхи
хүмүүс хотоос дайжин зугтсан бөгөөд олон олон байшин нурж сүйдэн машин замууд
эвдэрсэн байв. Тулгаа төрөлх хотоо ийм байдалтай болсныг хараад: Пөөх энэ чинь ямар аймаар болчихоо вэ?
Солонго чи ийм болгочихлоо гэж үү?
Солонго жоохон сандран: Нээрээ аймар болчихсон байна шүү. Би тэр
Цаган хунтай байлдаж байхдаа доор юу болж байгааг огт анзаараагүй байна. Тулгаа
чи гэхдээ зөвхөн намайг ийм болгосон гэж битий бодоорой. Тэр цагаан хун ч гэсэн
буруутай шүү. Тэгээд ч чамайг аваад ирээдүй рүү явахаар цаг хугацааны хаалга
хаагдаж бүх зүйлс хуучин хэвэндээ орно. Тийм болохоор чи битгий над руу ингэж
ууртай хараад бай л даа
Солонго аль хэдийн Тулгаад
татагдаж эхэлсэн байжээ. Тийм болохоороо түүнийг өөр рүү нь Улаанбаатар хотыг
сүйтгэлээ гэж уурлангуй харахад нь Солонго сандарч байв. Солонго Тулгаа
хоёр сүйдсэн Улаанбаатар хотын гудамжаар алхан явсаар Сүхбаатарын талбай дээр
хүрч ирэв. Тэнд тэднийг жаран хөлт Жажа аль хэдийн хүлээж байлаа. Жаран хөлт
Жажа тэднийг угтан хүрч ирээд Солонгод мэхийн ёслов. Тэгснээ Тулгааг хараад
Жажа: Хөөх энэ жаал хүү чинь их амттай
харагдаж байна шүү. Солонго гүнж минь үүнийг би онгоцныхоо шорон руу аваачаад
хийчих үү?
гэж асуув. Үүнийг сонсоод
Тулгаа их л сандран Солонго руу харвал Солонго: Жажа чи битгий сонин зүйл яриад бай. Энэ хүн бол бидний аврагч байх
болно. Тийм болохоор чи энэ хүнд маш хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй шүү. Үгүй
бол би чамайг устгана гэж мэдээрэй.
Гэж уурлангуй бөгөөд тушаангуй
хэлэхэд Жажа их л сандран: За мэдлээ
гүнжтэн минь. Би таны хэлснээр байх болно. Таны агуу гоо үзэсгэлэн болон
ухааныг тань би байнга шүтэн биширч таны хэлсэн бүгдийг би даган биелүүлдэг шүү дээ.
Жажад Тулгаа огт таалагдсангүй.
Солонго Тулгаад маш дотно хандах нь Жажагийн уурыг ихээр хүргэж байлаа. Гэвч
тэр уур хорслоо дотроо нууж тэдний өмнө худал инээмсэглэж байв.
Жажа: Солонго гүнжтэн минь, би
таны тушаасан ёсоор таныг дуудахад ирээгүй улсуудыг самарчихаад ирсэн. Гэхдээ
Америк Хятад хоёрыг бүрэн сүйтгэж чадсангүй. Одоо замаараа явж сүйтгэн устгаж
болохсон болов уу?
Солонго Тулгаа руу харан ихэд
сандран: Жажа битгий дэмий зүйл яриад
бай. Би чамд тэднийг сүйтгэ гэж тушаагаагүй. Одооноос эхлээд чи нэг ч хүнийг
энэ цаг хугацаанд алж болохгүй шүү. Бид одоо шууд сар руу явна. Эртхэн буцаж
явсан нь дээр байх. Хамгаалагчид Артурыг устгасан. Чи ч гэсэн тэднийг дийлэхгүй
байж магадгүй шүү.
Жажа: Артур тэдэнд ялагдлаа гэж үү. Тэгвэл тэднийг басамжилж болохгүй л юм
байна. Гэхдээ та санаа зоволтгүй. Таныг Жажа би найдвартай хамгаалах болно.
Артурыг хүчирхэг л гэдэг, гэвч тэр өчүүхэн муу хамгаалагчдад ялагдсан байна шүү
дээ. Би бол түүн шиг тийм өчүүхэн Мутант биш.
Солонго: Жажа чи битгий онгироод бай. Ингэж худлаа онгирох чинь надаа огт
таалагддаггүй. Миний хэлснээр дуугүй сар руу явъя. Би бас маш их ядарч байна.
Хурдан надаа эмчилгээний өрөө бэлд. Мөн Тулгаад хамгийн тухтай өрөөгөө бэлдэж
түүний хэлсэн болгоныг биелүүлэх хэрэгтэй шүү
Гэж хэлээд Жажагийн онгоц руу
явлаа. Жажа өөрийн туслахууддаа Солонгын хэлснээр хийхийг тушаагаад их л ууртай
өөрийн өрөө рүүгээ явлаа. Тэдний онгоц удалгүй хөөрч сар руу явав. Хэдэн цагийн
дараа тэдний онгоц саран дээр очсон бөгөөд цаг хугацааны хаалганы урд
хамгаалагчдын онгоц хааж зогссон байлаа.
Жаран хөлт Жажа: За за тэд өөрсдийн үхлээ хүлээж энд байсан
юм биз дээ. Энэ үед ирээд сайхан тулалдаж чадаагүйдээ их л урамгүй байсан
юмсан. Одоо ч сайхан наадах болноо
Гэж хэлээд онгоцноосоо үсрэн
гарч өөрийн хагас шавжин хэлбэртээ орон өөрийн нэмэлт 6 гараа ургуулан гаргаж
гар тус бүрдээ энергин сэлэм барин тулааны бэлэн байдалд орон зогслоо. Түүний
өмнө Цагаан хун Жасмина, Хар баавгай Амараа, Цагаан чоно Ганбат, Шар могой
Оюунаа нар болон бусад 4 хамгаалагч нар бүгд эцсийн хэлбэртээ шилжин өөрсдийн
энергин чулууг гарган зогсоцгоож байв.

10 сэтгэгдэл:
Энэ удаа арай урт болгосон шүү манайхан
хэ хэ хэ овоо урт болсон байна шүү. заналхийлээд байвал чи мнь урт бичээд байх юм биш үү хэ хэ хэ.
үргэлжлэлийг нь одоо тайван бичдээ. би нэг хэсэгтээ нэтгүй болж байгаа. хааяа хааяа хальт хальт л ороод гарах байх / аймаар амиа бодчихсон ха ха ха/
энэ дээдэх ямар амиа охин бэ. Спай гэхдээ сайн байна шүү , өдөрт нэгийг оруулаад байна. Энэ эрчээрээ яваад байгаарай :)
Амжилт
Турьхан: кк чамайг зодохоо больчихвол нэг амар тайван бичье дээ. Дахиж заналхийлж болохгүй шүү. ;)
sss: баярлалаа. Би өдөрт нэгийг арай амжихгүй байхаа. Харин 2-3 өдөрт 1-ийг тогтмол гаргаж байя гэж бодож байгаа.
SJoker: баярлалаа андаа.
goy bolj baina anim uzej baiga um shig l baina
zugeer dajgui zohiol bolj bn gehdee joohon hetruuleg ihtei yumuudaa zarimdaa neeree ireeduid iim boluul yanaa gej bodoj bn aaa bi odoo l unshij bn taalagdaj bn aaa hurden uur hesegees n garggari naizaaa
Турьхан одоо бусдыгаа бод л доо. Турьхан зодку бол би л зодохоос тэхдээ би Турьханаас аймар зодох болохоор илүү уртыг оруулах байлгүй гэсс ккк. Аймар дураараа айн
jiguur: баярлалаа, аниме шиг л болгох гээд үзээд байгаа шүү би :)
tsagaan hun: баярлалаа, найзаа. Зөгнөлт зохиол болохоор хэтрүүлэгих байгаа байхаа. Тун удахгүй зохиолд олон олон шинэ гэнэтийн бэлэг гарч ирнээ. Цааш нь уншиж байгаарай.
LoveLove: кк Турьхан овоо зодохоо болихоор дахиад нэг зодох хүн гараад ирэх юмаа. Би зодуулахгүй сайн бичнээ :D
hi all manai spycec ch sain bn shuu. Tiim biz dee hehe ene heseg goy boljee. Er ni bol bid nar l baigalia hamgaalahgui bol ireeduid iim boloh magadlal ondor shd. Er ni bool im boloh bhaa tehdee mutant ch bas arai chyu yum be hehe. Gehdee odoogiin humuus baigalia arai l muuhai ashiglaj bn shd tiim biz dee odoogiin zaluuchuud er ni baigalia hamguulahgui bol ur hoichooroom haraalgah l boloh bh daa