Жаран хөлт
Жажа хамгаалагчдыг харан тулалдахдаа бэлдэн зогсоно. Тэрээр өөртөө маш итгэлтэй
байх бөгөөд урьдын тулаандаа хүнд шархдсан Цагаан хунг өөрийн дайралтын гол бай
болгосон байв. Тун удалгүй Жажагийн араас түүний хоёр туслах нь үсрэн гарч
ирэв. Жаран хөлт Жажа: Хаха, та нар үхлээ хүлээгээд энд байсан юм уу? Та нарыг
Артурыг устгасан гэж сонссон. Энэ удаа та нарт аз таарахгүй шүү. Би бол
Артураас хэд дахин хүчирхэг мутант. Артурыг устгалаа гээд намайг дийлж чадна
гэж бодооо юу?
Хар баавгай
Амараа: Бидэнд чамтай тулалдахаас өөр
сонголт байхгүй ээ. Хөх толботыг ямар ч үнээр хамаагүй ирээдүй рүү аваачих
ёстой болохоор та нарт ингээд өгөөд явуулж чадахгүй. Бид тулалдах болноо.
Жаран хөлт
Жажа: Тэгвэл үхэлдээ
бэлд дээ!
Жаран хөлт
Жажа өөрийн найман энергин илдэндээ хоромхон хугацаанд асар их энерги цуглуулан
түүнийгээ хамгаалагчдын зүг цацаж эхэллээ. Хормын төдийд хамгаалагчдын зүг
тоолж барашгүй олон жижиг жижиг хэсэг замдаа таарсан болгоноо цавчих хүчтэй
энергүүд хүрч ирэв. Цагаан хун Жасмина: Бүгд
болгоомжлоорой! Энэ бол “Суман бороо” гэдэг маш аюултай техник байна.
Гэж яаран
хэлээд өөрийн хамгаалалтын “Хар нугасны өд” техникээ ашиглан хамгаалав. Цагаан
чоно Ганбат байдаг чадлаараа ирсэн энергин сум болгоныг илдээрээ хааж байв. Тэр
хурдаараа гайхагддаг хамгаалагч болохоор ирсэн сум болгоныг хамгаалж амжиж
байлаа. Оюунаа өөртөө хамгаалалтын бүрхүүл үүсгэсэн боловч тэр нь Жажагийн
энергин суманд зад цохигдон хагарав. Оюунаа дотроо ингээд дууслаа гэж бодон
нүдээ анин зогслоо. Гэтэл түүнийг нэг ч сум оносонгүй. Гайхан харвал Хар
баавгай Амараа өөрийн биеэр Оюунааг хамгаалан түүнийг чиглэн ирсэн сумыг хаахыг
нь илдээрээ хааж, бусдыг нь өөрийн биеэрээ хаажээ. Түүний биенээс энд тэндгүй
цус гоожих бөгөөд багадаа гэхэд биендээ 50-иад газар шархдсан байв. Харин бусад
үлдсэн дөрвөн хамгаалагчийн хувьд бүгд энэ аймшигт суман мөндөрийг хамгаалж
амжилгүй алуулсан байлаа. Жаран хөлт Жажа их л бахдалтайгаар инээн: хахаха, 8
хамгаалагчаас 4 нь л үлдэх шив? та нар намайг одоо хэн болохыг мэдэж авсан уу? Би
бол дийлдэшгүй хүчит мутантын хааны шадар цэрэг Жаран хөлт Жажа байна.
Гэж хэлээд
өөрсдийн туслахууддаа хамгаалагчид руу дайрахыг тушаав. Жажагийн хоёр туслах нь
хүнд шархдсан Хар баавгай Амарааг алахаар үсрэн ирэхэд Оюунаа нэгийг нь өөрийн “могойн
ховсдох” техникээ ашиглан зогсоосон боловч нөгөөдөх нь Амараагийн толгойг цавчихаар
маш хурдан дөхөн ирлээ. Түүнийг Амараа руу дөхөн ирээд яг толгойг нь цавчих
гэтэл Цагаан чоно Ганбат түүний илдийг хамгааллаа. Энэ үеэр Жаран хөлт Жажа
Цагаан хун Жасмина руу дайран хүрч ирэв. Жасмина Артураас хүнд шарх авсны дээр
түүнийг устгахын тулд маш их энерги зарцуулдаг техникээ хэрэглэсэн болохоор хүч
маш султай байлаа. Жаран хөлт Жажа найман гартаа барьсан найман илдээрээ зогсоо
зайгүй түүнрүү дайрах бөгөөд Цагаан хун Жасмина түүнийг нь арай ядан хамгаалж
байв. Цагаан чоно Ганбат тун удалгүй өөрийн өрсөлдөгчийг устгаад мөн Оюунаагийн
ховсдон хөдөлгөөнгүй болгосон дайсныг устгав. Хар баавгай Амарааг Оюунаа түшин
газар хэвтүүллээ. Амараа: Ганбат та 2
одоо хурдан очиж Жасмина-д туслах хэрэгтэй. Хэрэв Жасмина одоо нэмээд шарх
авбал бидэнд ялах магадлал байхгүй болно. Тийм болохоор Оюунаа чи эхлээд
төлөвлөсний дагуу энэ олон гартаа новшийг ховсдохыг оролдоорой. Харин Ганбатаа
чи ганцаараа ар талаас нь дайрах нь дээ. Би хэтэрхий хүнд шарх авчихлаа.
Ганбат: Амараа санаа зоволтгүй ээ. Найз нь үүнийг
хийж чаднаа. Надаа дуусгаж амжаагүй нэгэн техник байгаа. Үр дүн нь хир
амжилттай болохыг мэдэхгүй ч одоо өөр сонголтгүй байх. Оюунааг ховсдох гэж
оролдоод бүтэлгүйтвэл би шууд энэ нууц техникээ хийх болно.
Амараа: За тэгвэл чамд найдлаа шүү. Оюунаа
болгоомжтой байгаарай. Энэ мутант шадар цэрэг гэсэн шүү тийм болохоор ховсдох
техникээс сайн хамгаалдаг байж магадгүй.
Оюунаа: Ойлголоо. Надаа санаа зоволтгүй ээ. Чи харин
өөрөө хүчээ гамнах хэрэгтэй. Үлдсэнийг нь бид нар хийх болно... Чамд үнэхээр их
баярлалаа. Чи сая миний амийг аварсан шүү дээ. Би ачийг чинь үүрд санаж байх
болноо Амараа.
Оюунаа Ганбат
хоёр Амарааг газар хэвтүүлээд Жажа руу дайрахаар бэлдэв. Оюунаа эхлээд Жажа-г
ховсдохоор “могойн ховсдох” техникээ түүнд хэрэглэв. Гэвч Оюунаа түүний оюун
санаа руу нэвтэрч чадахгүй байв. Жажа үнэхээр ховсдохоос сайн хамгаалсан байв. Жажа
түүнийг ховсдохоор оролдоод байгааг тэр дор нь мэдсэн болохоор доод талын хоёр
гарнаасаа урьдын адил гэхдээ жоохон хэсгийг хамарсан суман бороог Оюунаагийн
зүг явууллаа. Оюунаа үсрэн бултахыг оролдсон боловч 5-6 суман энергинд цохигдон
уналаа. Яг энэ үед Жажагийн ард тал нэгэн хүчтэй аура мэдрэгдэж эхлэв. Жажа
эргэн харвал Цагаан чоно Ганбат өөрөөсөө маш их аура-г гарган зогсож байлаа.
Тэр ямар нэгэн хүчтэй дайралт юм уу техник хийх нь тодорхой байв. Жажа-г Ганбат
руу анхаарч байх хооронд Жасмина өөрийн хамаг хүчээ гарган Жажа руу дайрлаа.
Жажа түүний цохилтыг хоёр илдээрээ хаасан боловч түүний илдүүд хугарч
Жасминагийн илд Жажагийн гэдсийг зүсэв. Жажа үүний хариу болгон ихэд уурлан
хашгирч жасминаагийн цээжинд доод талын дөрвөн илдээ дүрлээ. Жасмина 4-н илдээр
нэвт сүлбүүлсэн боловч амин газар нь биш байсан тул арай үхээгүй байв. Жажа
дээд хоёр илдээрээ Цагаан хун Жасминагийн толгойг цавчих гэж оролдох үед Ганбат
өөрийн дайралтаа эхэллээ. Ганбатын хурд жирийн байдгаасаа 3 дахин их болсон
байх бөгөөд нүдэнд харагдаж амжихааргүйгээр хурдан хурдан дайралт хийж эхэллээ.
Түүний явсан газарынх нь агаар цайрч харагдах нь тэр маш хурдан агаарыг зүсэж
явж байгааг нь гэрчилнэ. Жажа Ганбатын хурдыг гүйцэж хааж амжихгүй хэд хэд зүсүүлсний
эцэст Жасминаагийн биед зоосон дөрвөн илдээ суга татан авч өөрийгөө хамгаалахад
хэрэглэж эхлэв. Ганбат маш хурдан дайрах боловч дайралтууд нь төдийлөн оновчтой
биш байв. Зарим дайралт нь Жажагийн хөл гарыг хөнгөн зүсэж байхад зарим дайралт
нь илдэнд нь хамгаалагдаж байлаа. Жаран хөлт Жажа дотроо бодно: Энэ ямар техник
вэ? Түүний хурдыг би яагаад ч гүйцэхгүй нь. Гэхдээ энэ бүрэн гүйцэд сурч
амжаагүй техник бололтой. Дайралтууд нь маш замбараагүй бөгөөд сул байна. Хэрэв
энэ техникийг бүрэн гүйцэд болговол маш аюултай техник байна
Гэж бодон
Ганбатын дайралтын давтамжийг тоолон түүнд хариу цохилт өгөхөөр нэг гараа
бэлдэн байтал Цагаан хун Жамина өөрийн эцсийн хүчээ шавхан босч ирээд хамаг
хүчнн илдэндээ цуглуулан маш хүчтэй дахин дайрав. Жажа сандран бүх илдээрээ
түүний дайралтыг зогсоосон боловч энэ үеэр Ганбатын дайралт Жажагийн хоолойг
тас цавчилаа. Жажа хоолойгоо даран цусыг нь тогтоохыг хичээх боловч түүний шарх
хэтэрхий гүн байлаа. Тун ч удалгүй Ганбатын дараа дараагийн дайралт нь Жажагийн
цээжин тус газар нь 6 удаа гүн зүссэнээр Жаран хөлт Жажа байлдах чадваргүй болж
газар уналаа. Жаран хөлт Жажа: Би ялагдлаа гэж үү, та нар намайг дийлж чадлаа гэж үү?
Гэж амандаа
үгэлсээр хорвоог орхилоо.

3 сэтгэгдэл:
Saihan boljee. Evgui gar baina a hehe
аан ийм юм болсон бий вий
ene ganbat ix um duulgax xuu baina daraagiixiig n tesen yadan xuleei