Жаран хөлт Жажаг үхсэний дараахан Мутантын онгоц хөөрөн цаг хугацааны хаалга руу яаран урагшиллаа. Хамгаалагчдаас Цагаан хун Жасмина, Хар баавгай Амараа, Цагаан чоно Ганбат, Шар могой Оюунаа нар амьд үлдсэн боловч бүгд нилээн хүнд шархдсан байлаа. Цагаан чоно Ганбат өөрийн шинэ техникээрээ Жаран хөлт Жажаг устгаж чадсан боловч өөрөө энэ техникээ хэрэглэснээр багагүй хохирол амссан байв. Тэр өөрийнхөө хөдөлгөөний бүрэн хянаж чадахгүй байснаас энд тэнд олон газар мөргөж, мөн Жажагийн илдэнд нилээд хэдэн газраа гүн зүсүүлжээ. Ганбат Жажаг үхэнгүүт шинэ техникээ зогсоон газар үхэтхийн уналаа. Солонго хамгаалагч нарыг босож ирэхээс нь өмнө амжин цаг хугацааны хаалга руу орохоор шийдсэн байжээ. Тэр онгоцоороо цаг хугацааны хаалгыг хааж зогссон хамгаалагчдын онгоцыг мөргөн хойшлуулж эхэллээ. Гэтэл гэнэт газар доороос асар том 2 энергин жад гарч ирэн Солонгын онгоцыг нэвт сүлбэн зогсоов. Хамгаалагчид энд урхи тавьсан нь илт байлаа. Хэрэв тэд байлдахгүй шууд хаалга руу орохыг оролдвол ингэж зогсоохоор төлөвлөсөн байжээ. Мутантын онгоц нэгэнт цааш дахин хөдлөж чадахааргүй болтлоо гэмтсэн тул Солонго Тулгааг нэгэн хамгаалалтын капсулд хийж нойрсуулаад түүнтэй нь аван хамгаалагчдын онгоц руу шилжин орлоо. Солонгоог хамгаалагчдын онгоц руу шилжин орох үеэр газар хэвтэж байсан хагмаалагчид бүгд харагдахгүй болсон байв. Солонго дотроо тэднийг онгоцруугаа орсон гэдгийг гадарлаж байлаа. Гэвч түүнд өөр сонголт байгаагүй тул Солонго өөрийн үлдсэн хамаг хүчээ шавхан шархдсан хамгаалагчдыг устган онгоцыг нь эзлэн авахаар шийджээ. Солонго Тулгааг аван хамгаалагчдын онгоцонд ирэхэд хаалга нь тэднийг орж ирэхийг хүлээж байсан мэт онгорхой байв. Солонго Тулгааг хийсэн капсулаа чирч цаашлан явсаар удирдлагын хэсэгт хүрч ирэхэд Цагаан хун Жасмина, Хар баавгай Амараа хоёр тэднийг хүлээсэн мэт тэнд зогсож байв. Солонго Тулгааг хийсэн капсулаа аюулгүй газар хурдан тавиад тэдэнтэй байлдахаар бэлдэн өөрийн хагас шавжин хэлбэртээ орлоо. Цагаан хун Жасмина, Хар баавгай Амараа хоёр ч Солонгоог устгахаар үсрэн хүрч ирэв. Онгоцны удирлагын өрөөнд ширүүхэн тулаан эхэллээ. Аль аль маш хүнд шархтай байсан болохоор тэд хүчтэй техникээ хэрэглэж чадахгүй ч нэгнийхээ цохилтыг хамгаалан хариу цохилт хийнэ гэдэг тэдэнд маш хүнд байв. Солонго: Та нар яаж дотогшоо ийм хурдан орж ирж амжив? Та нар чинь бараг л босож чадахааргүй хүнд шархдаад хэвтэж байсан биз дээ? Жажа гэж онгирохоос өөр зүйлгүй амьтан та нарыг хөнгөн шархдуулахаас өөр зүйл хийгээгүй бололтой

Амараа: Бид та нарыг хүлээж энд саран дээр байхдаа энэ бүхнийг аль хэдийн тооцоолсон байсан юм. Эцсийн мөчид хэрэв бид ялагдан хөдөлж чадахааргүй болох юм бол танай онгоцыг энергин жадаар устгаад өөрсдийн онгоц руугаа та нарыг оруулахаар төлөвлөсөн байсан. Бид өөрсдөө хөдөлж чадахааргүй болсон байсан ч энэ онгоцон дотроо биеээ телепорт хийх системээ аль хэдийн суурилуулсан байсан болохоор бид өөрсддөө байгаа энэ төхөөрөмжнийхөө нэг товчийг дарахад л шууд энэ онгоц руугаа телепортлогдон хүрч ирэхээр бүгдийг төлөвлөсөн. Бүгд бодож байсны дагуу явж чи Хөх толбот хүүг бидэнд авчирсан болохоор одоо энд чамайг л устгачихвал бидний даалгавар биелэгдэнэ.

Солонго: Та нар намайг устгаад цаг хугацааны хаалгаар 5009 онд гарч ирэхэд хэний тал тэнд та нарыг угтах бол? Та нар энэ талаар тооцоолсон юм уу? Манай аав намайг яасан ч хамгаалахгүй үлдэхгүй. Тийм болохоор 5009 оны цаг хугацааны хаалганы өмнө манай аавын мутантын хүчирхэг арми зогсож байгаа гэдгээс та нар айхгүй байна уу?

Жасмина: Тэнд хэн биднийг хүлээж байгааг бид үнэхээр мэдэхгүй ээ. Гэхдээ бидний даалгавар бол ямар ч үнээр хамаагүй хөх толботыг ирээдүйд аваачих. Чи бидэнд саад болж чадахгүй.

Солонго: Миний даалгавар ч яг адилхан. Хөх толботыг ирээдүйд аваачих. Харин ирээдүйд хөх толботыг аль тал нь авах вэ гэдгийг ирээдүйд л шийдэгдэнэ. Тийм болохоор одоо бүгдээрээ тулалдахаа түр зогсоовол яасан юм? Би сэлмээ ч даахгүй болж байгаагаа мэдэрч байна. Та нар ч адилхан.

Жасмина: Бид тэгээд хөтлөлцөөд 5009 онд очих болж байна уу?

Амараа: Энэ мутантын хэлдэг зөв юм байна. Жасмина түр тулалдахаа зогсоогоод ярилцсан нь дээр байх. Бидний тулаан цааш үргэлжлэвэл энэ улирдлагын өрөөг сүйтгэхээс цаашгүй зүйл болох байх.

Солонго: Тиймээ, чи зөв ойлгосон байна хамгаалагч минь. Хэрэв бид цааш үргэлжлүүлсэн тулалдвал энэ өрөөг сүйтгэхээс цаашгүй. Тэгээд аль аль нь цаг хугацааны хаалгаар орж чадахгүй зүйл болвол яана? Одоо энэ өрөөгөө хар л даа. Нилээд сүйдчихлээ шүү дээ. Танай онгоц одоо цаг хугацааны хаалгаар орж чадна гэж бодож байна уу?

Жасмина: За яахав тэгвэл энэ тулааныг ингээд зогсооё. Солонго чи ч овоо ухаан суусан байх шив дээ. Урьд нь зөвхөн намайг устгахын тулд юу ч хийхээс буцахгүй, ухамсаргүй араатан шавж шиг л байдаг байсан.

Солонго: Би одоо чамайг устгахыг хүсэхээ больсон. Би ухаажсан. Чамайг устгалаа гээд надаа хожих зүйл ер байхгүй гэдгийг мэдэрсэн. Харин одоо миний санааг хамгийн их зовоож байгаа зүйл бол энэ хөх толбот хүүгийн хувь заяа. Би түүнийг ирээдүйд очсон хойноо хамгаална гэж амласан болохоор одоо ингээд та нартай утгагүй тулалдаад үхэхийг хүсэхгүй байна. Мөн ирээдүйд би түүнд хэрэгтэй гэдгийг мэдэрч байгаа болохоор амьд үлдэхийг маш их хүсэж байна

Жасмина: Мутантууд та нарт бас ийм сэтгэл байдаг юм уу? Хүмүүсийг харсан газраа л та нар чинь алдаг биш билүү? Гэтэл яагаад энэ хүүг хамгаалах болчихсон юм?

Солонго: Чамд энэ талаар нээх ярих сонирхол алга. Энэ хүү бол ирээдүйг аврах аврагч гэж та нар итгэсэн гэсэн биз дээ? Мутантууд бид ч гэсэн устан үгүй болсон байгалийг сэргээхийг хүсдэг. Тийм болохоор энэ хүү бидний хувьд ч гэсэн маш үнэтэй.

Амараа: За тэгвэл нэг тохиролцоо хийе. Нэгэнт бидний зорилго нэг юм чинь энэ хүүг 5009 онд аваачих үндсэн даалгавартаа аль аль нь анхаарлаа хандуулъя. 5009 онд очсон хойно хэний тал нь авахыг тэр үед шийдье. Магадгүй танай мутантууд тэнд зогсож байвал бид юу ч хийж чадахгүй. Хэрэв манай хүмүүс байвал чи яаж ч чадахгүй шүү дээ. Тийм болохоор 5009 он хүртэл нэгнийхээ ар нуруунд хутга зоохгүйн тулд чи бууж өг. Чамайг энэ онгоцны хорих хэсэгт хийж аюулгүй болгосны дараа л бид сэтгэл амар цаг хугацааны хаалга руу орж чадна. Юу гэж бодож байна?

Солонго хэсэг дуугуй Тулгаагийн зүг харж зогссоноо: Тэгье. Би бууж өгье. Харин та нартай би нэгэн зүйлийг тохиролцмоор байна. Хэрэв 5009 онд цаг хугацааны хаалганы өмнө Мутантууд хүлээж байвал би та нарын амийг өршөөж тавьж явуулуулна. Харин танай хүмүүс байвал та нар намайг зугтахад туслах ёстой шүү. Гэхдээ мутантууд илүү хүчирхэг учраас тэнд зогсож байх магадлал маш өндөр гэдгийг анхаараарай.

Жасмина: за яахав болж байнаа. Бид чамд ямар ч муу зүйл хийхгүйгээр 5009 он хүрээд тэндээсээ тохиролцсон ёсоороо бид хэрвээ хүмүүс байвал чамайг зугтаалгая. Чи санаа амар байж болно.

Солонго: Та нар ч гэсэн санаа амар байж болно. Хэрэв тэнд мутантууд хүлээж байвал би та нарыг амьд мэнд өөрсдийн энергин бүрхүүлийн доор нуугдсан хамгийн ойрын хотод чинь хүргэж өгөх болно.

Гэж хэлээд Солонго өөрийнхөө энергин илдийг шалан дээр хаян, өөрийн хагас шавжин хэлбэрээсээ болин хүн хэлбэртээ шилжлээ. Амараа түүний гарыг нь гавлан онгоцны хорих өрөөнд Солонгоог оруулав. Амараа буцан удирдлагын өрөөнд ирэхэд Жасмина онгоцоо хөөргөхөд бэлдсэн байлаа. Амараа: Би тэр мутантыг хорих өрөөнд оруулчихлаа. Ганбат Оюунаа хоёр эмчилгээний өрөөнд ухаан ороогүй л байна. Чиний шарх чинь яаж байна тэсэх нь үү?

Жасмина: Би зүгээрээ. Энэнээс хүнд шархыг би тэсээд гарч байсан. Харин чи явж эмчилгээний өрөөнд очиж хэвт. Цус чинь хэтэрхий их асгарч байна.

Амараа: Би зүгээрээ. Цаг хугацааны хаалга руу онгоцыг оруулахад чинь туслая. Энэ удирдлагын хэсэгт нилээд гэмтэл гарсан байна шүү.

Жасмина Амараа хоёр онгоцоо аажуухан хөөргөн цаг хугацааны хаалга руу орууллаа. Гэтэл яг орж байх үеэр онгоцны хөдөлгүүрийг хэсэгт дэлбэрэлт болон тэдний онгоц хажуу тийш хазайн цаг хугацааны хаалганы хажуу ирмэгийн хүчтэй мөргөн орлоо. Тэдний онгоц цаг хугацааны асар хүчтэй шуурганд орон эргэлдсээр байв. Амараа: Энэ нэг л бишээ. Урьд нь цаг хугацааны хаалга руу ороход ийм зүйл болж байгаагүй шүү дээ. Бид алдаа гаргачих шиг боллоо. Эндээс амьд гарч чадах байгаа

Жасмина: Энэ удирдлагын өрөөний гэмтлээс л боллоо. Бүх гэмтлийг сайн шалгасны дараа л онгоцыг хөөргөдөг байж. Юмнаас сайн бариарай...

...Цаг хугацааны ширүүн шуурганд тэд нилээн удаан эргэлдсэний эцэст тэндний онгоц цаг хугацааны хаалганаас гарч ирлээ. Амараа Жасмина хоёр ухаан алдаж унасан байв. Жасмина ухаан орон онгоцныхоо цонхыг сэмхэн нээж гадаа тэднийг хэн хүлээж байгаа бол хэмээн эмээсээр хартал хэн ч байсангүй. Жасмина гайхсаар гадагшаа гаран харвал ойр хавьд нь ямар ч хүн ямар мутант байхгүй байлаа. Дэлхийн зүг Жасмина хартал 5009 оны улаан шаргал өнгөтэй дэлхийгээс тэс өөр гэхдээ 2009 оны дэлхий шиг хөх биш их л сонин саармаг өнгөтэй дэлхий түүнд харагдлаа.

13 сэтгэгдэл:

null
SJoker (зочин)

ӨӨ найс болжээ. Хаана ирчвээ ... :D

Anime

гоё болсон байна :)

SpySec

баярлалаа хоёроо, нээрээ аниме чи нөгөө хэл ярианы асуудлыг юу болгосон бэ? хүлээж байгаа шүү

reader (зочин)

hi. Naizaa ene oguulleg chini ih goy bolj bnaa. 1 udaad baga hemjeenii l heseg ni oroh yum. shuud zohioj oruulaad bna u? esvel zohiochihson bgaagaa heseg hesgeer ni oruulj bna u?
hervee tuslamj heregtei bol tuslahad belen bna shuu.
nadad ch gesen urgeljleliig zohiohod taatai bh bolno.

SpySec

reader: баярлалаа найзаа. Би зохиосон хэсгээ шууд л оруулаад байгаа юмаа. Урьдчилаад бичсэн хэсэг бол байхгүй ээ. Харин төлөвлөсөн утга санаанууд маш их байгаа. Манай найзууд санаа өгч бичилцэж байгаа юм. Чи ч гэсэн туслалцаарай. Зохиолын гол зорилго бол монголынгоо суртачилах юм. Дараа дараагийн хэсгүүдэд бүр тод болноо.

diider (зочин)

хөөрхөн болжээ. би иймэрхүү адал явдалд дуртай. амжилт хүсье

Zoloo (зочин)

yooy ymar laitai yum be unshihgui bj bolohgui unshchihaar daraagin heseg deer ni yu boloh bol gej bodoo unen laitai bnaa
hehe nice bnoo odoo heden ond irtsiin bol doo te hehe tsaash gylzaarai gants udaa hamgiin ehend unshij uzeh yumsan daa

SpySec

diider: баярлалаа.
Zoloo: кк одоо зохиол маань 3009 онд үргэлжлэх болно :)

jiguur (зочин)

odoo l alaltsax baix daa

Турьхан (зочин)

3009 онд үргэлжлэх юм уу? эндээс амьд гарахын тулд манай хэд нэг баг болох нь ээ янз нь. ойрд зав гарахгүй уншиж амжихгүй л яваад байлаа.

LoveLove

Хөөх зааз өөр газар хүрээд ирсэн үү.
Энэ хүүхдий чинь сайн зодку бол удаан бичээдаахымаа. ккк Хурдан хурдан бич л дээ. Сиена та 2 нээрээ тэвчээр барчхымаа

Болор-Эрдэнэ

Энэ төрлөөр бичиж байгаа хүн өнөөдөр утга зохиолд лав байхгүй. Тэгэхээр одоохондоо шүүмжээ хойш тавиад ямартай ч амжилт хүснээ хөө. Дараа тухлан сууж эхнээс нь дуустал уншиж байгаад санаа оноогоо хэлье. Зөгнөж мөрөөдөх дур хүсэл надад ч бас байдаг болохоор зөгнөлийн ертөнцөд чинь саатан наадна гэдгээ амлаж байна.

Bagalzuur (зочин)

OO yamar zoligiin um beeee, ter delgetsen deer yu haragdaad duuschihvaa 28-r heseg deer, teriigeee bich l dee. So kino shig duusgaad bna u ugui yu kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)