Тэд явсаар газар доогуур нүхэн хонгилд оров. Тэнд 200 гаруй ядарсан иргэд байлаа. Ихэнхи нь хүүхэд хөгшид байх ажээ. Тулгаа: Саруулаа та нарыг яагаад тэр засгийн газрынхан чинь устгах гээд байгаа юм бэ? Та нар тийм буруу зүйл хийсэн юм уу?

Саруул: Үгүй ээ, бид ямар ч буруу зүйл хийгээгүй, гагцхүү бидний буруу зүйл бол бид хүчин мөхөс иргэд болон төрсөнд л байгаа байх. Засгийн газрынхан анх биднийг худал үгээр ятган Мутант болгоод дараа нь биднийг мангасууд, өөрсдийгөө удирдаж чадахгүй хүн иддэг араатан гэж худал гүтгэн устгаж байгаа юм. Тэд зүгээр ч устгахгүй биднийг хүн төрөлхтнөөс урвасан урвагчид гэж зарлаад биднийг хамгаалсан хүн бүхнийг мутанттай нийлж хүн төрөлхтөнийг устгах хүмүүс гээд бас алж устгаж байгаа. Энд байгаа хүмүүс бол засгийн газрынхны мутант болгосон хүмүүс болон тэдний ар гэрийнхэн нь байгаа юм.

Жасмина: Тэгэхлээр Мутантууд та нар хүмүүсийн эсрэг ямар ч зүйл хийгээгүй гэсэн үг үү?

Саруул: Тиймээ. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй. Засгийн газрын л зааврыг туршилтын хугацаанд дагаж хий гэснийг нь хийж, ид гэснийг нь идэж байсан. Гэтэл тэд гэнэт биднийг золиосонд гаргаж худал гүтгэн алж устгаж эхэлсэн. Засгийн газрын удирдлагууд л хор найруулсан байх. Хэрвээ устгах байсан юм бол биднийг мутант болгох ямар хэрэг байсныг нь бид одоо болтол ойлгохгүй л байна. Би энд өөрийн ойр дотны хүмүүсээ тэдний ар гэрийнхэнийх нь хамт хамгаалж байгаа. Бид зөвхөн амьдрахыг л хүссэн.

Солонго: Жасмина чи одоо ойлгосон биз. Мутантууд дайныг эхлүүлээгүй байгаа биз дээ. Хүмүүс та нар л мутантыг үүсгэж дараа тэднийг устгаж эхэлснээр дайн эхэлсэн байна шүү дээ.

Жасмина: ... тийм байж болох л юм. Гэхдээ бид засгийн газрынхан яагаад мутантуудыг устгах болсныг сайн мэдээгүй байгаа шүү дээ. Магадгүй тэнд тодорхой шалтгаан байсан байж болно. Бид тэр засгийн газрын хүмүүстэй уулзах хэрэгтэй байх гэж бодож байна.

Саруул: Та нар хэрвээ Хар хорум руу очих гэж байгаа бол намайг цуг аваад яв. Би та нарт газарчилж өгье. Би ч гэсэн тэр засгийн газрынхны юу сэдээд байгааг мэдмээр байна.

Жасмина: Саруулаа чамайг авч явж болноо. Харин чи элдэв асуудал гаргахгүй гэж амлах хэрэгтэй шүү. Бид ямар ч шаардлагагүй тулаан хийж байлдахыг хүсэхгүй байна.

Саруул: Би элдэв асуудал гаргахгүй гэж амлаж байнаа.

Тэд Саруулын босогчдын нуувчинд хэсэг цагийг өнгөрөөж тэдэнтэй танилцсаныхаа дараа Саруултай хамт онгоц руугаа очлоо. Тэднийг Амараа Ганбат Оюунаа нар санаа нь зовсон шинжтэй хүлээж байв. Амараа: Та нар яасан их удаваа? Бид санаа зовж байлаа шүү.

Жасмина: Бид зарим зүйлсийн учрыг олж мэдсэн юмаа. Одоо бүгдээрээ Хар хорум руу явъя.

Саруул: Та нар шууд ингээд нисээд очиж болохгүй ээ.

Жасмина: Санаа зоволтгүй ээ. Бид онгоцоо харагдахгүй болгочихно. 3009 оны технологоор биднийг ирж байгааг тэд огт мэдэж чадахгүй.

Тэд онгоцоо нүдэнд харагдахгүй болгоод аажуухан ниссээр Хар хорум хотын ойролцоо ирж газардлаа. Саруул тэдэнд хаана онгоцоо байрлуулах хэрэгтэй, аль замаар хот руу ордогийг нь зааж өгч байв. Тэд онгоцоо хотын ойролцоо нуугаад хот руу орлоо. Тулгаа 3009 оны Хар хорум хотыг харан гайхан дуу алдлаа. Хотын төв хэсэг нь үүлнээс давсан өндөр өндөр үнэхээр гоёмсог барилгууд байх ба ихэнхи нь баригдаж дуусаагүй байх бөгөөд өнгө өнгийн гэрэл цацарсан гудамж замтай үнэхээр бишрэмээр сайхан харагдана. Хотын зах хэсгүүд нь балгас болсон эзэнгүй барилгуудаар дүүрэн байх бөгөөд барилгуудын доод талын 5 давхаруудаар нь л хүмүүс амьдарч байлаа. Энэ хотод асар том бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь илт харагдаж байв. Тулгаа: Пөөх, үнэхээр гоё хот юмаа. Яагаад хотын төв нь ийм гоё харин хотын захын барилгууд нь балгас болоод зөвхөн доод давхаруудыг нь л хүмүүс ашигладаг юм болоо?

Саруул: Дэлхий тэр чигээрээ саяхан л дэвшилтэд технилогоо ашиглаж чадахаар болоод байгаа юм. Хакеруудын дайнаас болж хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр ирээд байсан. Энэ аймшигт хакерын дайнаас болж хүмүүс тог цахилгаан ч ашиглаж чадахгүй болсноор өндөр байшинд амьдрах боломжгүй болсон доо. Тэгээд л ихэнхи хүмүүс хотоос дүрвэн гарч амьдрах болсон. Харин хотдоо үлдсэн хүмүүс нь зөвхөн доод давхараар амьдарч эхэлсэн юм. Шинэ технологи гарч ирж хакерын дайныг зогсоосноор хүмүүс дахин хөгжил цэцэглэлтэд хөл тавьсан. Хотын төвийн барилга, зам, гудамжууд нь бүгд шинэ технологоор баригдаж байгаа. Харин хотын захынх бол хуучин хэвээрээ байгаа юм. Удахгүй хот тэр чигээрээ шинэ технологоор бүх байшин барилга, гудамж замаа байгуулах болноо.

Тулгаа: Тэр хакерын дайн чинь 3005 онд бүрэн дууссан гэсэн үү?

Саруул: Тиймээ. Дөнгөж саяхан 4 жилийн өмнө л шинэ технологийн ачаар бүрэн дууссан. Шинэ технологийг одоо дэлхий даяар ашиглаж байгаа.

Тулгаа: Та нарыг устгах гээд байгаа тэр засгийн газрынхан гэдэг чинь энд байгаа юу?

Саруул: Тиймээ

Тулгаа: Та нар монголоом өөр улс руу дүрвээд гарчихаж болдоггүй юм уу?

Саруул: Аан, чи нээрээ мэдэхгүй байх л даа. Шинэ технологийг гаргаснаар монгол улс дэлхийн бусад улсыг өөртөө нэгтгэж байгаа. Одоо дэлхий нэг засаглалтай болж байгаа болохоор бид хаашаа ч зугтсан энэ засгийн газрынхан биднийг тайван байлгахгүй ээ.

Тулгаа: Дэлхийг тэгэхээр монголчууд удирдаж байгаа юм уу?

Саруул: Яг ч тийм биш л дээ. Дэлхийн нэгдсэн засаглалыг одоо хиймэл тархиуд удирдаж байгаа. Тэд урьд нь амьд байсан агуу удирдагч хүмүүсийн тархины хуулбарууд байгаа юм. Тэдэнд ямар ч хувийн ашиг сонирхол гэж байдаггүй болохоор дэлхийн бүх хүмүүс тэдний шийдвэрийг хамгийн зөв гэж үздэг. Гэхдээ миний бодлоор тэр хиймэл тархины цаана ямар нэгэн муу зүйл байх шиг байдаг юм. Даан ч надаа хэн ч итгэдэггүй.

Тулгаа: Тэр хиймэл тархиуд чинь тэгээд хэдэн ширхэг байдаг юм бэ?

Саруул: Одоо 3 болсон гэсэн. Мутантууд биднийг зугтааж байх үед 2 байсан юм.

Тэд ийнхүү ярилцан явсаар хотын төв рүү ойртон ирэв. Хотын төвд харуул хамгаалалт маш өндөр байх ажээ. Лазерын буугаар зэвсэглэсэн цагдаа нар 5 метр тутамд зогсох нь хот үймээн самуун ихтэй байгааг гэрчилнэ.

Саруул: Үүнээс цаашаа бид хамаагүй явж чадахгүй ээ. Цагдаа нар бидний бичиг баримтыг шалгана. Тэгвэл бид шууд л баригдана.

Солонго: Санаа зоволтгүй ээ. Тэднийг би хөдлөхгүй болгоод өгнөө.

Жасмина: Солонго наадах чинь тийм ч сайхан санаа биш байна. Бид тэр засгийн газрын байр хүртэл ямар ч чимээ шуугиан гаргалгүй очих хэрэгтэй.

Оюунаа: Би үүнийг хариуцъя. Та нар энэ хоосон цаасыг авчих. Цагдаа нарыг бичиг баримтыг шалгах үеэр нь наадах хоосон цаасаа үзүүлээрэй. Би үлдсэнийг нь хийе.

Гэж хэлээд Оюунаа бүгдэд нь хов хоосон цаас тарааж өглөө.

Саруул: Хоосон цаасаар яаж цагдаа нарыг хуурах юм бэ?

Жасмина: Саруулаа чи үүнийг одоохондоо ойлгож чадахгүй ээ. Оюунаа бол маш авъяаслаг нэгэн. Тэр хүний оюун бодолд нөлөөлж чадна. Оюунаа тэгвэл чамд найдлаа шүү.

Оюунаа: Бүрэн итгэж болноо. Энэ надаа хүүхдийн тоглоом л гэсэн үг.

Тэд хоосон цаасаа барьсаар хотын төвийн гүн рүү нь нэврэн орлоо. Цагдаа нар тэднийг шалгах боловч хоосон цаасыг нь хараад л бичиг баримтын зөрчилгүй, цааш нэвтрүүлж болно гэж дүгнэж байлаа. Тэд ямар ч саадгүй явсаар Засгийн газрын байрыг олж ирэв.

13 сэтгэгдэл:

null
Unshigch (зочин)

first

Энэрэл (зочин)

за дараагийх нь

Anime

udaan kuleelee shu :D

jiguur (зочин)

yooooy yamar udvaa yaruulax tusam udaaj baina uu kkkkk za za ichixgui ee daraagiin xesgiig tesen yadan xuleey

SpySec

Сая ажил ихтэй зохиолоо тухтай бичиж амжихгүй байсаар удаачихлаа. Дараагийн хэсэг ирэх долоо хоногийн эхээр тавигданаа.

Andy (зочин)

Wow. It seems like a million years

Laslo (зочин)

Хүлээж байгаа шүү

LoveLove

ашгүй нэг бичээ юу хүлээгээээээээл байлаа

zoloo (зочин)

yooy arai ch iim udaan huleeh gej za daraaginh ni hurdan bicheerei huleej bn shuu bitii udaarai unshigch nar chin huleej bgaa shuu chi ih hariutslaga huleej bgaa shuu hehe

Otgonbold (зочин)

goe boljee jaahan udlaa

Teacher (зочин)

Yamar t1 udaan huleevee tegeed urgeljleliig ni barag jil bolj oruulah yum uu chi ahiuhan bichihdee bichij boldoggui yum uu

Raito!

Энэ хүмүүс гэхдээ арай шамдуулаад байхымаа. Наад хүн чинь ямар номноос хуулаад бичээд байгаа биш их л цаг орийшдээ....

Турьхан (зочин)

улам л гоё болчихсон байна шүү. завгүй болохоор олон зүйлээс хоцорчихжээ би

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)