Өчигдөр шөнө их гоё зүүд зүүдлээд, өнөө өглөө их гоё инээд алдаад л сэрлээ л дээ. Тэгсэн чинь үнэн царай муутай хүүхэн өөдөөс инээгээд байж байнаа. Сонин юм аа. Өчигдөр шөнө харанхуйд гайгүй л царайтай байх шиг байсан юм даа… Би энэ хүүхнийг дөнгөж өчигдөр харсан юм шиг ямар сонин юм биччихэв ээ?
Уг нь би энэ хүүхнийг олон жилийн өмнөөс танина л даа. Нэрийг нь Улаанаа гэдэг юм. Бид 2 олон ч жил орой хамт унтаж, өглөө хамт сэрж байгаа л даа. Анх зуны амралтаараа хөдөө явахдаа учиргүй санадаг байж билээ. Санаж санаж ирчихээд л хамтдаа унтаж, хамтдаа сэрээд л… Сайхан байж дээ тэр үе…
Сүүлийн үед харин Улаанаа маань харах тусам муухай болоод байх юмаа. Ер нь ч тэгээд олигтой байсан ч юм уу дөө? Бусдын хүүхдүүд гэж нүд, хөмсөг болсон сайхан, сайхан л амьтад байх юмаа. Хараад, хараад ханамгүй… Бусдын хүүхнүүд гэж гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хөх, бөгстэй байх юмаа. Тэнгэрийн амьтан л гэлтэй… Манай Улаанаа байдаггүй ээ… Нүд ч үгүй, хөмсөг ч үгүй. Хүнд үзүүлж харуулах юм юу ч үгүй. Хөх ч үгүй, бөгс ч үгүй. Хүнд гайхуулаад ярьчихаар юм юу ч алга. Халтайчихаад… Ядахдаа нүүрээ нэг угаачихдаггүй юм байх даа.
Анх яагаад тэгэж их сэтгэл хөдөлдөг байсан юм бол, бүү мэд… Нөгөө анхны дурлал сохор байдаг гэдэг нь юм бол уу? Магадгүй. Ямар ч байсан, өөрийгөө өмөөрөх үүднээс Улаанаагийн зарим дутагдалтай талыг нь биччихье.
Хатагтай Улаанаа ч тамхи их татнаа. Би орой гэртээ хамраа чимхэж ороод л, шууд орондоо ороод л, хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд л хэвтчихнэ. Тэгэхгүй бол татсан тамхиных нь утаанд ухаан алдчихна. Их хэцүү. Хөнжил дотор бол бүр ч хэцүү. Нөгөө Улаанаа чинь унгаад л… Бас болоогүй ээ, шивэр, хулмас гэх мэт анхилуун үнэрүүд бас бий. Ядаж байхад биеэ нь нил хир… Муухай, муухай. Авах юм байхгүй ээ. Ийм хүүхэнтэй насыг барна гэхээр энэ амьдралд гомдолтой л байна. Ядахад Улаанаа нөгөө ажилдаа бүр нойл. Би л нэг баахан тонгочиж, махаа зовооно. Тэгээд л… Ядараад л… Нам унтчихна. Улаанаа маань гоё болчихсон байна гэж шөнөжингөө зүүдлээд л… Даанч өглөө сэрэхэд бүх юм яг л байдагаараа… Жартайсан солир нүдтэй, баахан сорив болсон хөх бөгстэй, халтайсан нүүртэй, хиртэй биетэй гутмаар хүүхэн л өглөө угтана даа… Би ч уг нь өөдрөг үзэлтэй хүн л дээ. Гэхдээ энэ амьдрал ямар ч урам алга.
Болдог бол энэ Улаанаагаас салах юмсан. Даанч өөр сонголт байхгүй. Жавхлангийн дуун дээр юу гэж гардаг билээ? “Хайрлаж болохгүй хайр уу? Хагацаж болохгүй сэтгэл үү?” гэдэг байхаа. Урамгүй ч юм дөө… Энэ Улаанаа.
Балай хүүхний тухай гар, хуруугаа өвдтөл баахан юм биччихлээ. Болъё. Дуусгая.
Ингэхэд, миний энэ нийтлэлийг уншаад танд юу бодогдов? Намайг аймар муухай хүүхэнтэй учир ургуулаад, унтаж хэвтээд… Тэгээд тэрнийхээ тухай баахан юм биччихэж гэж хардаж байна уу? Ээ, андуураад байнаа, андуураад байна.
Энэ чинь далд утгатай өгүүлбэрүүд байхгүй юу даа… Ойлгохгүй байна уу? Далд. Улаанаа гэдэг чинь Улаанбаатар. Хүүхэн гэдэг чинь хот. Ийм түлхүүр үг хэрэглээд дахиад уншаад үз дээ? Одоо ойлгож байгаа биз дээ? Жартайсан солир нүд гэхээр юу байх уу? Энд тэнд шонгийн модны оройд байгаа гудамжны гэрлүүд байх нь байна. Сорив болсон хөх, бөгс нь юу байж таарах уу? Нурж унах гэж байгаа балгас гэмээр хэдэн байшингууд байх нь байна шүү дээ…
Энэ маягаар та цааш нь бодоод үз дээ…
Юутай ч Улаанаа хүүхнийг гоо сайхны мэс засалд өгөх цаг болсон байхаа…
Эх сурвалж: www.bayarhuu.com

28 сэтгэгдэл:
Урьд нь уншаад их таалагдаж байсан болохоор оруулчихлаа.
Хаха би чамайг муу эхнэрээ л гоочлоод байгаам болуудаал гэж бодлоо.
Ааан наадахыг чинь уншиж байсын байна. Үнээрийн бичсэн байгааздээ хэхээхэ
wow ystoi goy zohiol bn ta ch awiyasttai ymaa ehneree muulaad bgam baih l gj bodood uur hurch bailaa kkkkkkkkkkk
дурлагч: кк эхнэрээ юу гэж муулах вэ дээ. Хүмүүс харин буруу ойлгох гээд байх шиг байнй :p
Янзагахан: аанхаа, үнэхээр гоё бичсэн байгаамаа, тэгээд л хуулаад тавьчихсан
буянаа: кк, хүмүүс харин тэгж бодоод байхымаа
кахх кахх кахх балайн
гоё
Дондогдулам, ХЭРЦГИЙ ХЭРЭМ: ккк
арай ч эхнэрээ ингэхгүй байх энэ нэг юмыг ол бичиж байна гэж боджийлоо гэхдээ юу гэдгийг нь мэдэхгүй хурдан доошоо гүйлгэж уншихыг боджийлоо санасан ч юм зөв байж учрыг оллоо хэхж
Хүслэн: кк эхнэрээ юу гэж ингэж бичихэв. Энэ харин их дажгүй бичсэн байхаар нь хуулаад тавьчихсан юмаа
balain zugeer gaihlaa sh de hehe
Хэхэ, улаанаагаа уг нь өөрсдөө янзалж, анхаарал тавьж, муу зуршил муухай үзэмжийг нь засаад явчихвал зүгээр юм байгаа шд. Голоо л суухаар гоёж гоодооч дээ өөрсдөө
БУРХАН МИНЬ ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ БИ ЧЭН ЭНЭ ОДОО АВААД СУУСАН АВГАЙГАА ЮУ ГЭЭД БАЙНА АА Л ГЭЖ БОДЛОО ШД ГАХ ГАХ БӨГС ХӨХ ДҮҮРЭН СОРВИ ЭНЭ ТЭР ГЭЭЛ ГЭХДЭЭ ЯАХУУ НӨГӨӨ ТАМХИ ШУМУУЛЫН ХАЖУУД БОЛ ЖААХАН ТИЙМХЭН Л ЮМ ГЭХДЭЭ ҮНЭНИЙ ОРТОЙ ЮМ АА
Хэхэ....Энэ үнэн шүү. Энийг бас урд нь уншиж байсын байна.
Чамайг арай ийм юм бичмээргүй юм даа гэж гайхаж байлаа шд хэхэ
Хм гэж ирээл уншаад байсан чинь тийм байлгүй дээ. Тэхдээ байна ш дээ ер нь удаад ирэхээр таанууст эхнэрээ нэг ийм биш юм аа гэхэд гоочлох юм олдоод байдаг юм шигээ. Анхныыыхаараа л бай л даааааааааааааа....кккк
Гана: ккк хүмүүс харин гайхсан юм шиг байна лээ
Undriga: кк тхх, Улаанаагаа өөд нь татах л хэрэгтэй. Дор бүрнээ хичээгээд байвал ядаж л хоггүй болгож болох юм :D
АНИРГҮЙ: кк ер нь нилээн үнэний ортой нийтлэл байна лээ. Бичсэн хүн нь бас их сайн сэтгэсэн байгаамаа
~Freedom writer~: тхх, Баярхүү гэдэг хүн бичсэн юм шиг байна лээ. Их дажгүй бичсэн байгаамаа
Хичээнгүй: ккк, хүмүүс харин тэгээд байгаамаа
chips: кк янз янз шүү дээ, гэхдээ ер нь бол хамтдаа амьдраад удаад ирэхээр дурлал гэдэг зүйл байхгүй болж харин хайр гэдэг зүйл нь үлддэг юм шиг байгаа юм. Тэгээд л зөвхөн дурлалаар учрасан хүмүүс дурлал нь бөхөхөөр нэгнээсээ холддог байх.
Тийм байлгүй дээ гайхлаашд. Харин Ядахад Улаанаа нөгөө ажилдаа бүр нойл. Би л нэг баахан тонгочиж, махаа зовооно. Тэгээд л… Ядараад л… Нам унтчихна. гэсэн өгүүлбэрий нь өөр юмаар орлуулж бодох гэсэн болдгүй ккк юу байж болох уу.
хаха нээрээ наад өгүүлбэр чинь ямар сонин юм бэ цвэрхэн байлгая гэхээр хүмүүс нь хог хаяад байдгыг л хэлсэн гэж боджийн
Ингэж зүйрлээд байхдаа яахав дээ хаха.
Улаанаа хүүхнээ тордох уу? Салаад өөр юм олох уу? надаас болоод ийм болоод байгаан бол уу? Би өөр нэгэнтэй өвөр түрийдээ орохдоо бас ийм болгочих вий дээ элээ минь гэж. Гэхдээ л хайртайм даа.
хосгүй тансаг үнэртэй орц минь
хоёр нүдийг аргаах хосгүй сайхан гэр хороолол минь
хог нь далай нь түрлэгтэй өргөн их гудамж минь
би чамд хайртай л юм даа...
LoveLove: кк,
Харин Ядахад Улаанаа нөгөө ажилдаа бүр нойл. Би л нэг баахан тонгочиж, махаа зовооно. Тэгээд л… Ядараад л… Нам унтчихна.
гэснийг нь би лав ойлгохдоо ажилгүй залхуу нөхдүүдээр дүүрэн гэсэн санааг гаргасан байх гэж бодсон шүү
baasandorj: кк
SJoker: гэхдээ л дажгүй зүйрлэсэн байгаа биз дээ
МЭС: кк тхх, үнэхээр хайртай юм даа
Attila: шүлэгч залуу гэж...
аан тийм байлгүй дээ кэкэ
Хэ хэ эхэндээ энэ чидоо юув гээл хи хи. Сайхан бичиж шөөдээ.
Ulaanaagaa goo saihnii mes zasald uguh munhgu setgel dutjaagaa hadam aav eej ntr chine ul snaa zovnom
kk. тийм байна Улаанбаатараа гэж..