Тулгаа: Шинэ ертөнц гэнээ?
“Secret” хакер: Би
миний хийсэн бүтээснийг үл тоомсорлодог, юу ч чадахгүй байж их зан гаргадаг,
арчаагүй дорой хүмүүсээс залхсан. Тийм болохоор би хүн төрөлхтөнийг устгахаар
шийдсэн юм. Яг л бурхан шиг.
Жасмина: Хүн төрөлхтөнийг устгах гэнээ?
“Secret” хакер: Тиймээ,
би бүх хүн төрөлхтнийг устгах болно. Хамгийн түрүүнд би хүн төрөлхтнийг
хамгаалдаг хөх толбот хүмүүсийг устгана. Тэд бол үеийн үед дэлхийн энергийн
зохицуулалтыг хийж хүмүүсийг устахаас сэргийлдэг байсан. Олон арван мянган жилийн
өмнөөс л энэ хөх толбот хүмүүс бүгдийг гартаа атгаж байсан юм. Тэд шаардлагатай
тохиолдолд бүр дэлхийн соронзон орныг хөдөлгөж хойд урд 2 туйлыг өөр газарт
шилжүүлснээр дэлхий дээр галав юүлүүлдэг байсан. Ингэснээр тэд буруу хөгжиж
байгаа соёл иргэншлийг устгадаг юм. Хүмүүсийн өмнөх үе гэгддэг Атлантууд болон
Лемурчуудэд ч гэсэн хөх толботууд байсан. Тэд энергийн зохицуулалтаа хийж
дийлэхээ байгаад ирэх мөчид галав юүлүүлж дэлхийг цэвэрлэн хүний шинэ үеийг
үлдээдэг байсан юм. Яг үүнтэй адилхан би энэ хүмүүсийг бүгдийг нь устгаж шинэ
эринг авчрах болно.
Солонго: Чиний шинэ эринд чинь тэгээд ямар хүмүүс, бишээ
амьтад амьдрах юм?
“Secret” хакер: хахаха,
ямар ч хүн, ямар ч амьтан байхгүй. Миний шинэ эринд зөвхөн роботууд л байх
болно.
Бүгд гайхан дуу алдлаа. Тулгаа:
Ямар ч хүн байхгүй бол утгагүй шүү дээ.
Юуны тулд чи үүнийг хийх гээд байгаа юм бэ?
“Secret” хакер: Ийм
байх нь харин ч дээр. Хүмүүс байлаа гээд юу нь сайхан байгаа юм. Эцэс
төгсгөлгүй дайн байлдаан, ховдог шунахай зан, уйтгар гуниг, дүүрэн зовлонг л
хүмүүс нэг нэгэндээ авчирдаг. Хөх толбот хүмүүсийн тэмцэл бол шал утгагүй,
арчаагүй хүмүүсийг дэлхий дээр байлгах. Харин миний зорилго бол дэлхий дээр
эцэс төгсгөлгүй амар амгалан, энх тайвныг авчрах. Бүх үл ойлголцол, уйтгар
гуниг, зовлон зүдгүүрийг арилгах болно. Миний шинэ эринд би болоод миний үнэнч
роботууд л надтай хамт амьдрах болно. Бид өөрсдийн хаанчлалаа зөвхөн энэ дэлхий
дээр биш огторгуй дахь бүх гаригууд дээр тогтоох болно. Хахаха
Оюунаа: Чи бол ёстой гажигтай амьтан. Бүх хүн, ан амьтан, байгаль дэлхийг чи
энэ муу хэдхэн нийлсэн төмрөөрөө солих гээд байгаа юм бол одоо би чамайг
устгачихъя л даа
Гэж хэлээд Оюунаа сэтгэлээ
барьж дийлэлгүй энергин илдээ барин “Secret” хакер руу
дайрав. Оюунааг “Secret” хакерыг яг
цавчих гэтэл Жасмина түүний илдийг өөрийн энергин илдээр хамгаалан Оюунааг цааш
нь хүчтэй түлхэн унагаалаа.
Оюунаа: Жасмина, чи түүний хэлснийг сонссон биз дээ? Одоо энэ муу новшийг гялс
устгачихъя л даа. Чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм?
Жасмина: Шар могой Оюунаа, Чи өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байна уу? Чи одоо
түүнийг устгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Цаг хугацааны хаалга хаагдах мөчид
бүх л зүйл буцаад яг хэвэндээ орно шүү дээ. Бидний ирснийг хэн ч мэдэхгүй л
үлдэнэ. Түүнийг алсан ч тэр буцаад л амьдрах болно. Бидний хийсэн ямар ч
өөрчлөлт түүхийг өөрчлөхгүй гэдгийг чи сайн сонссон биз дээ. Одоо түүнийг алах
биш харин түүнээс аль болох хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах хэрэгтэй. Дахиж
чи миний зөвшөөрөлгүй түүнрүү илд далайх юм бол би чамайг өөрөө зүйл дуусгана
гэж мэдээрэй.
Оюунаа Жасминаагийн хэлснийг
сонсоод бие барин тайвширлаа. Оюунаа хэтэрхий сэтгэл хөдлөлдөө автсан байжээ.
Жасмина: “Secret” хакер чи тэгэхээр хүн төрөлхтөнийг устгаж, шинэ эринг үүсгэхийн тулд
мутантуудыг бий болгосон хэрэг үү?
“Secret” хакер: Тиймээ,
та нар ирээдүйгээс ирсэн гэсэн байхаа. Та нарын байгаа цаг хугацаанд хүмүүс
мутантуудад ялагдаж, байгаль дэлхий сөнөж байгаа гэлүү? Тэгвэл бүх зүйл яг миний
төлөвлөснөөр явж байгаа юм байна.
Солонго: Чи яг юу төлөвлөсөн юм?
“Secret” хакер: Би
эхлээд хүмүүсийг өөрийн талд оруулах ёстой байсан юм. Үүний тулд би хиймэл
тархиудыг нууцаар удирдах болсон. Дараа нь хүн төрөлхтөнд дайсан гаргах
хэрэгтэй байсан. Үүний тулд л би мутантуудыг үүсгэсэн. Ямар ч дайсан,
дайнгүйгээр хүмүүсийг устгана гэдэг боломжгүй байсан юм. Хүмүүс мутантуудтай
байлдсанаар хамаг анхаарлаа тэднийг устгахын тулд зарцуулах болно. Ингэснээр
тэд миний нууцаар хийж байгаа зүйлийг мэдэж авч чадахгүй. Би хүн мутант хоёрыг
байлдаж байх хооронд нь дэлхийн бүх энергийн сувгийг захирах болно. Тэндээс би
энерги авч роботуудаа амьдруулах болно. Миний роботууд дэлхийн энергиэр
тэтгэгдэх учраас ямар ч хүн ямар ч мутантаас илүү хүчирхэг болно. Ингээд би
элдэв хохирол амсахгүйгээр өөрийн армиа нууцаар бүрдүүлж мөн хэрэгцээтэй гэсэн
судалгаануудаа хийж амжина. Харин энэ хооронд хүн мутант хоёр эцэс төгсгөлгүй
байлдсаар л байх болно. Тэр хоёрын хэн нь ч ялсан бай надаа хамаагүй. Эцсийн
эцэст тэднийг тэтгэх бүх дэлхийн энергийг би хааснаар тэд үхэх болно. Хэрэв тэд
амжиж мэдээд намайг зогсоохыг хүсвэл миний дэлхийн энергиэр тэтгэгдсэн хүчирхэг
роботын армитай тулалдах болно. Миний хүчирхэг энергин роботын армийн эсрэг хэн
ч юу ч хийж чадахгүй. Тэд хоромын дотор л надад ялагдах болно. Энэ л миний
төлөвлөгөө дөө, хахаха
Солонго: Тэгэхээр мутант хүн хоёрын дайн урдаас төлөвлөсний
дагуу болж байгаа байх нь ээ?
Жасмина: Энэ ч маш муу шүү. 5009 онд хүмүүс мутантууд хоёрын энергийн шинжлэх
ухаан маш сайн хөгжсөн байгаа. Тэгэхээр хэрэв “Secret” хакерын роботууд тэр үед нууц хэлбэрээр байгаа бол биднээс хэд дахин
хүчирхэг байна байх даа.
Солонго: Тийм шүү. Зөвхөн энэ үед л ийм хүчтэй байгаа юм
чинь 5009 онд тэд бүр дийлдэшгүй болсон байгаа байх.
Тулгаа: Гэхдээ Роботуудыг зогсоох ямар нэгэн арга байгаа байлгүй дээ.
Жасмина: Яг тийм. Энэ л мэдээлэл бидэнд одоо хэрэгтэй. “Secret” хакер Роботуудынхаа талаар яриач. Чиний роботуудыг яаж унтрааж болох вэ? Тэдэнд
ямар нэгэн сул тал байгаа юу?
“Secret” хакер: Тэд
бол дэлхийн энергиэр тэтгэгдэж байгаа роботууд. Гэхдээ тэд тодорхой хэмжээний
энергийн цэнэгийг биедээ шингээсэн байдаг. Энерги нь дуусвал төв дээрээ буцаж
ирээд цэнэглэгдэнэ. Тийм болохоор роботуудыг цэнэглэсэн энергиэс илүү их
энергитэй хүн л түүнийг ялж чадна. Гэхдээ энэ бараг боломжгүй. Би тэднийг
хамгийн хүчтэй энергитэй хүнээс 5 дахин илүү энергийн багтаамжтайгаар хийдэг.
Ирээдүйд ч гэсэн тийм л байна байх. Харин маш том нэг сул тал миний роботуудад
байгаа. Тэр бол миний төв удирдлагын компьютер. Энэ копьютер бүх роботуудыг
удирддаг. Хэрэв компьтерыг устгавал роботууд ажиллагаагүй болно. Гэхдээ мэдээж
компьютерыг маш сайн хамгаалалтанд байлгах нь тодорхой. Тэгэхээр та нарт ямар ч
боломж байхгүй дээ.
Тэд “Secret” хакертай өөр бусад зүйлсийн талаар нилээн удаан
ярилцлаа. Тэгээд тэд онгоцныхоо энергийг “Secret” хакерын
технологийн тусламжтайгаар дэлхийн энергиэр цэнэглэж болохыг мэдээд Амараа,
Ганбат, Оюунаа гурвыг онгоцоо “Secret” хакерын
гэрийн гадна авчруулахаар явуулав. Энэ хооронд тэд “Secret” хакерын хиймэл тархиуд руу нэвтэрдэг код болон
энергийн шинжлэх ухааны “Secret” хакерын
мэддэг нууц ололтуудын талаархи бүх мэдээллийг хулж авлаа.
Солонго: Саруулаа, бид удахгүй явах боллоо. Чи эндээ
үлдэхээс өөр аргагүй. Ирээдүй рүү чамайг авч явах боломжгүй. Зөвхөн Тулгаа л
ирээдүй рүү аялах чадвартай. Харин чамд гэж хэлэхэд чиний тэмцэл хамгийн зөв
байжээ.
Саруул: Би 5009 онд ч гэсэн амьд байгаа гэсэн үү?
Солонго: Тиймээ, Чи болоод чиний ахлагч буюу Босогчдын
армийн ахлагч Ганбаатар. Та 2 болон мөн манай аав бүгд анхны мутантууд гэсэн.
Гэхдээ яаж 5009 он хүртэл 2000 жил амьд байгааг би мэдэхгүй. Магадгүй та нар
тэмцлийнхээ явцад ямар нэгэн удаан амьдрах арга олсон байх.
Саруул: Тэгвэл бүгдээрээ 5009 онд уулзъя даа. Тэр үед
би та нарт чадах бүхнээрээ туслах болноо.
Жасмина: Гэхдээ одоо цаг хугацааны хаалга хаагдахаар чи биднийг мартах болноо.
Ирээдүйд чи биднийг огт мэдэхгүй.
Саруул: Маш харамсалтай л юм. Би ууг нь та нарт
ирээдүйд туслая л гэж бодсон юм.
Тулгаа: Саруулаа, чи өөрийнхөө талаар надаа яриад өгөөч. Хаана төрсөн, аав
ээжийг чинь хэн гэдэг, багын хөгтэй явдлууд гээд л
Саруул: Тэгэх шаардлага байгаа юм уу?
Тулгаа: Би ирээдүйд очсон хойноо чамтай уулзахаараа энэ бүхнийг чинь чамд ярьж
өгье.
Саруул: Нээрээ дажгүй санаа байна шүү. Тэгвэл ирээдүйд
надтай уулзахаараа өнгөрсөн энэ бүхнийг надаа ярьж өгөөрэй.
Саруул Тулгаа хоёр нилээн удаа
ярилцаж суулаа. Тэр хоёрыг ярилцаж байх зуур бусад нь онгоцныхоо энергийг “Secret” хакерын тусламжтайгаар тултал нь цэнэглэлээ.
Хэсэг хугацааны дараа тэд саруултай
салах ёс хийгээд 5009 он руугаа буцахын тулд сар руу нисэв.

63 сэтгэгдэл:
1-t ura.
За Дараагийн хэсэгт гоё юм болох нь дээ
2t kk daraagiinhiig ni hurdan oruulaarai good luck
reader: :D
SJoker: Дараагийн хэсэгт бөөн юм болноо
Bold: За, аль болох хурдан оруулахыг хичээнээ.
hehe yostoi yanztai goy boljee eniig manga ch yumuu anime bolgovol mglchuud unshaad salahguidee zaza Good Luck! Bichsen: L.Lawliet
Аахан тэгүүл хүн мутант 2 хоорондоо биш нийлж байгаад роботуудтай тулалдахнээ. Хүлээе
хамаг юм аа яриад байхаар нь гайхсан чинь нээрээ оюунаа секрэтийг яриулаад байгаашд бараг мартах шахаж
near: баярлалаа, чадвал цааш нь юм болгох бодол байгаад л байгаа
LoveLove: нууцаа одоохондоо задлахгүй ээ кк
Anime: аанхаа, Secret хакерыг хүчээр яриулж байгаа.
энэ сэкрэт нь өөрөө тэгээд яаж 2000 жил амьдарсан зус вэ нус чинь... энийг тйим бөгжний эзэн маягийн дайн дажинтай хийвэл айн... тас биз...
goy baina oo hurdan daraagiin angiig ni bi er ni urid ni eroosoo setgegdel bicheegui ee say setgel hodlood bichchilee
гоё болсон бээна ,, ядаж өдөртө нэгийг уншаадээвэл болийшт кк ,,
Picture coming soon
tnx sho ziaa tegee bicheed bgaarai duustal ni umshchih ym saan gsn :-p
лайтай болжээ. хүлээсээр байгаа шүү хурдан оруулахыг бодоорой
Анчин: Секрет болон анхны мутантууд яаж 2000 жил амьдрах боломжтой болсныг зохиолын үргэлжлэлээс уншаарай. Тулааны хувьд харин маш нөсөр том дайн болгох хүсэлтэй байгаа. Бөгжний эзний дайн ч үнэхээр тас шүү
sanjaa: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа, дараагийн хэсгийг энэ долоо хоногтоо багтааж оруулнаа
Хулан♥: кк, өдөрт нэгийг оруулж арай амжихгүй байхөө
baaska: сайхан мэдээ байна шүү
Turuu: баярлалаа, зохиол маань цаашаагаа нилээн үргэлжлэх болноо
Батука: баярлалаа, энэ долоо хоногтоо оруулнаа
Хурдан оруулсан байшд. Лайтай юм болох нь ээ.
гоё болсон даанч утаснаас богинохон сэтгэгдэл л бичиж болж байна
Сайхан болжээ. 33 хэсгийг уншиж дуусгав. Чиний фен боллоо :) Дараагийн хэсгүүдээ хурдан гаргаарай.
Damn it, za yer ni um evgui tiisheee ergelee shuu, hurdan daraagiinhiigaa taviarai !
Damn it, za yer ni um evgui tiisheee ergelee shuu, hurdan daraagiinhiigaa taviarai !
AntiDotE: тхх, удахгүй гоё зүйл болноо
baasandorj: :D баярлалаа
kuukeldei: Баярлалаа, дараагийн хэсгийг удахгүй гарганаа. За ингээд фентэй болдог юм байжээ кк
bababdf: эвгүй эвгүй зүйл одоо нилээн болноо
hey spysec chi ooriigoo neg zohiol deeree gargaach galiin shid heregledeg SPYSEC ch yumuu har luu SPYSec alsan mutand hyazgaargui eder geel hehe
oo nice boljee daraagiin hesgiig hurdan oruulaarai amjilt
хүлээгээл вээн ,,, хэзэ дарагийнх н гархийм бэ ??
Ichigo: кк би өөрийгөө зохиолдоо аль хэдийн оруулчихсан шд
sss: баярлалаа, аль болох хурдан оруулнаа
Хулан♥: аанхаа, маргааш амжвал оруулнаа
ямар нэрээр орций ян ,, жизэн нэрээрээ уу ?? ,, кк ,,
Хулан♥: кк жинхэнэ нэрийнхээ талаар :p
ali hesegt bilee dahiad ehnees ni unshhaas
34-р хэсэг хэзээ гарах вэ? Хүлээгээд л байна. Гялзаарай, хүрдан гаргахгүй бол тэсэхээ байлаа. :)
yoronhiidoo bol ih goy boljee tegehdee ene zognolt zohioliig mongolchuudaas busad ni unshaad uurlaaj magadgui baih. zaza yor ni bol ih saihan zohiol bolj bna duuschihval ih uidah baihdaa
zaza daraagiin dain xun&mutant vs robbat um bizdee tsaashn urgeljluulex saixan sanaa oilj za xurdan daraagiin angia gargaarai......,
i want next episode
Daraagiinh ni hezee garah ve nileed hed honog bolchloo huleegeed l bga shu
baaska: Зохиол дээр гарч байгаа Тулгаа, Secret хоёр хоулаа би байгаа юмаа :D
Kuukeldei: өнөөдөр амжвал оруулнаа. Ойрд хувийн болон ажлын асуудал ихтэйгээс болоод бичиж амжсангүй ээ
MArio: кк Монголчуудаас бусад нь уншаад уурлана гэж бодоод бичвэл муухай шүү дээ. Бид чинь яагаад онцгойгоос онцгой байж болохгүй гэж. Энэ чинь зөвхөн урам сэтгэмж. Бусад улс бүгдээрээ л зохиолуудаараа өөрсдийгөө реклам хийдэг шүү дээ. Гэхдээ өөр улсын хүмүүст сонирхолтой байлгах үүднээс би хэд хэдэн дүр оруулах гэж байгаа.
esso: Зохиолд юу юу болох талаар би бичихгүй ээ, тэгвэл илүү сонирхолтой байх.
baaska: удахгүй нийтэлнээ :D
guest: удахгүй нийтэлнээ, амжвал өнөөдөр. Ойрд хувийн болон ажлын асуудал ихтэйгээс болоод бичиж амжсангүй ээ
Чамайг их ажлынхаа завсар зайгаар бичдэг гэдгийг маш сайн ойлгож байна. Гэхдээ хүлээгээл хүлээгээл байгаа шүү.
Хонгор мээн хурдхан оруул айн.
Овоо хэд орцон байх гээл найдаал орж ирсэн чинь...
Ингэхэд яг сайхан төлөвлөгөө гаргаад түүнийгээ хариуцлагатай мөрдөөд явбал ер нь яасан юм бэ.
Монголчуудын сул талыг битгий давт л даа :D.
Аанхаа тэхээр кибер дайныг зогсоосон их хаан Энхбат буюу Секрет хакер чи байхнээ. Харин Тулга бас чи гэхээр юу гэсэн үг вэ боды боды гэсс
za nzaa yostoi goe zohio l bna odoo 2 tsag bolj bna unshij ehlee l shuud duustal ni unshdag bainashdee ain kkk za urgeljleliig heleej bna shuu tsaashdaa ulam goe bolno gj naidaj bna za amjilt husie mun hugatsaaa gargaj baival yasin bee hugshuun daragin heseg tedend garnaa gdg ch yum uu neg hesgiig tugsguhduu helchuul zuger l yum za za bicheed bai nz mini
Яана аа, ямар удаж байна аа. Гоё бүтээл гарж байвал удсан ч хамаагүй ээ :) Spysec хичээгээрэй.
erni bid nariig bodoj yawaa hun yumuu daa bnauu? amid bizdee
shine garaaguumuu iiiiiiiii
өө хэд хэдэн хэсгээр нь унший гэж бодоод нилээн удаж байж орж ирсэн чинь нэг ч хэсэг нэмэгдээгүй байдаг байшд :(
Udur bolgon orj ireed 2 doloo honog sahij baina. Ehnii hesguudiig ni anime.blog deer garsan udruus ni 2 udurt ajliin zawsar zaigaaraa unshaad duusgachihsan. Dutuu orhison zuil baij magad geed 2 doloo honog huleehdee dahiad neg unshichihsan... Bi ch 34 dugeer bulgiig unshsan enhnii 10 hund bagtah baihaa hehe... ;D
eee yachvaa garagumuu
zunduu hun ushdiishtee
mair olon hun unshdag yum bna lee
ойрд маш зав муутай байгаа болохоор дараагийн хэсгээ бичиж амжсангүй ээ. Удаа дараа хэлсэн амандаа хүрээгүйг минь өршөөн соёрхоно уу. Дараагийн хэсэгийг энэ долоо хоногтоо багтааж оруулнаа. Гүнээ хүндэтгэсэн SpySec.
энэ 7хоног дуусчлаа яаваа? хүлээгээл байгаа шөө!
harin timee yachiv
Huleegeel baidag.......
ta amjuulj chadnaa amjilt
Хурдлаач ээ, яачваа. Инкэж удаж болку шдээ. Хайран итгэж явсан итгэл минь :P.
Ямар их удна вэээээээ. Хүлээсээр энд яаааг эмгэн боллоооо.
Дараагийн хэсгээ маргааш оруулнаа.
za nzaa yaj bna hu yu bolj bna odoo barag 24 tsag bolj bna hurdan gargaarai tesch yadaj bnashuu
Mаргааш чинь дуусчлаа шдээ хүүхдээ?
Ёоо дуугай л гарахаас....
eee nzaaa zunduu huleejiishuu helsendee hurieshuu er hun helsendee gdg bhaa odoo bur 3 udur ungurchluu
daraa daraagiinhii ni huleej bnashuu.eniig manga bolgovol narutgoos ch barag goy bolhiim bna.ochigdor oroinoos ehleed bugdii ni unshaad duuschihlaa.
Spy минь дээ. Их хүлээж байна шүү. Шинэ жилийн бэлэг гээд ядаж 34-г оруулчихаач дээ._
Зүрхээ дараад, Сэтгэлээ бариад хүлээгээд л байна. Шинэ жилийн бэлэг болгоод 4 5 хэсгээр нь бөөндөх гэж байгаан бол уу ? Spysec хичээгээрэй :)
tiim beleg awbal nice bna shuu
Удаан хүлээлгэж байгаад уучлаарай. Би сая олон хоногоор хөдөө яваад дөнгөж өнөөдөр л хот орж ирлээ. Зохиолоо шинэ он гаргаад л оруулах боллоо. Гэхдээ удаан хүлээлгэсэн болохоор он гаргаад 2-3 хэсгийг бөөнөөр нь оруулнаа :D . Яг одоогийн байдлаар 34 хэсгийн талыг л бичсэн байгаа.
чи мундаг бичсэн байна шүү. дүрүүдийг нь төсөөлөөд уншихаар яг л нэг кино шиг болоод гоё байнаа