Нэгэн зүүд...

Би нэгэн харанхуй хүйтэн айдас төрмөөр хад чулуун асгатай уулын өөд мацна. Тэр уул дээшээгээ орой нь үл харагдах өндөр байх юм. Би мацаад л байна мацаад л байна. Яг яах гэж тэр уул руу авирч байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Зөвхөн миний дотор уул өөдөө авирах ёстой гэсэн бодол л төрнө. Дээшлэх тусам уул руу авирах улам л хүнд болно. Миний хамаг бие энд тэндгүй өвдөж, сэтгэл минь ч хүртэл маш ихээр шаналан өвдөнө. Тэгсэн ч авирсаар л байна. Уул надад дургүй байгаа мэт үе үе хүйтэн салхиар үлээлгэн намайг цааш түлхэнэ. Гэсэн ч би авирсаар л... Нилээд удаан авирсны эцэст би хөл алдан доошоогоо унана. Миний доор гүн харанхуй ангал байх бөгөөд би тэр ангал руу маш хурдан унаж айснаасаа болоод би тэрхүү аймшигтай зүүднээс сэрнэ. Сэрээл би ангал руу унасандаа баярлах болно. Яагаад гэвэл би тэр аймшигтай уул руу дахиж авирахыг хүсээгүй учраас...

Зүүдэлсэн SpySec.

18 сэтгэгдэл:

null
дурлагч

Жоохон эвгүй зүүд байна тээ. Уг нь уул өөд мацаж зүүдэлнэ гэдэг их сайн юм гэсэн шд. Гэснээс Хөх толбоо бичилдэээ. Наад зүүд мүүд яахав. Нээрээ. ТТ

SpySec

Энэ зүүдийг би жоохон байхдаа их олон удаа дахин дахин зүүдлэж байсан юм. Тэгээд та нарт ч гэсэн дахин дахин зүүдлэдэг зүүд байвал бичээрэй. Зүүд гэдэг үнэхээр сонин шүү

SpySec

дурлагч: :D "Хөх толбо"-ыг маргааш оруулна гэж бодож байгаа. Ойрд харин ажил ихтэй зохиолоо ер бичиж чадсангүй ээ. Тэгээд бас босон суун бичихээр ерөөсөө олигтой болохгүй байнаа

дурлагч

За яг шүү. Тэгээд маргаадар бичээгүй бол тэгээл мөөм хавдааск. Гаргаж өгнө шүү. Хариуцлагаа хүлээнэ шөө. Кккк

SpySec

дурлагч: ккк, ёстой аймаар сүрдүүлэг явж байна шд. За маргааш оруулахын тулд хамаг хүчээ дайчлан ажилланаа.

~Freedom writer~

Би нэээх муухай балгас дотор явааал бна гэж зүүдэлдэг....Хаалга нь олдку, хүн бхгүй, гэрэл бас байхгүй....Дээрээ ч нь би төөрцөн...Хичнээн ч зүүдэлсэн юм мэдкү ээ. Муухай мэдрэмж шүү.

Lily

эвгүй л юм тээ

sonafin (зочин)

dahin dahin zuudeldeg zuud gevel oiriin ued 1 ohiniig l dandaa zuudleed bna daa kkk za neeree zohioloo urgeljluuleerei ok

Kuukeldei

Яг энэ стилийн зүүдийг их зүүдэлдэг байж билээ. Ажил ихтэй, хүмүүсээр шаналгуулсан үед зүүдлэгддэг байж магадгүй л юм. 10 жилдээ, Оюутан байхдаа ингэж зүүдэлдэг байсан. Гэхдээ уул өөд авираад нэлээд дээр нь гарч ирж байснаа. Хязгаартаа хүрээд за бууя гэхэд их баярлана. Даан ч буух нь авирхаасаа хэцүү. Жаахан доошилж байгаад айгаад л сэрчинэ дээ хөөрхий.

Зочин

test

SpySec

~Freedom writer~: харин тхх, олон дахин зүүдлэгддэг зүүдүүд ямар нэгэн учиртай байх гэж би боддог шд
Lily: тхх
sonafin: ккк, зохиолоо амжвал өнөөдөр оруулнаа
Kuukeldei: их л төстэй юмаа, гэхдээ чи орой дээр гарж үздэг юм байна. Би харин дандаа гарч чаддаггүй, гэхдээ гарахыг бас хүсдэггүй юмөө

baaska (зочин)

Naad zuudig chin uzen yaddagch danda zudeldeg unad serengut huiten huls tsuwtsan aimarsht

AntiDotE

Наад зүүдээ яаж ийж байгаад гүйцээгээд, уулан дээрээ гарч чадах юм бол дахиад зүүдлэхгүй гэсэн баталгаа өгье :D.

manga hobby (зочин)

http://www.pic4ever.com/images/kaffeetrinker_2.gif bi ingemeer bna

Tobi (зочин)

huuyee ene 34r hesgiig ni oruulaachee aimar udlaa sh dee

Нэг_хүү

Garahiig husddeggui murtluu yagaad aviraad baidgiin bolo
huh
tolbo nice

МЭС

Бөгжний эзэн гэдэг кино санаанд буув. Яг тэр буцаад унах хэсэг нь оргил үе байх даа тэ. Нойтон ч бай хуурай ч бай зүүдний төгсгөл хэсэг нь л оргил үе нь байх юм даа.

SpySec

baaska: тхх, муухай зүүд шүү
AntiDotE: жоохон байхдаа л их зүүдэлдэг байсан. Ойрд бараг зүүдлээгүй ээ, Хэрэв зүүдлэвэл чиний зөвлөсний дагуу оройд нь гарахыг хичээнээ.
manga hobby: :D
Tobi: Он гаргаад 2-3 хэсгийг оруулнаа
One_khuu: харин тхх, өөрөө ч мэдэлгүй дээшээ л яваад байдгийн
МЭС: кк, яг тэр доошоо унах хэсэг ч үнэхээр онцгүй шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)