3009 оны саран дээр тэд хүрэлцэн ирлээ. Тэдний өмнө цаг хугацааы онгорхой хаалга харагдана. Бүгд л дотроо чухамхүү 5009 онд тэднийг юу хүлээж байгаа бол гэж бодно. Оюунаа: Цаг хугацаагаар аялаад түүхийг өөрчлөж болдог байсан бол ямар гоё вэ? Тэгвэл бид 3009 онд энэ муу Secret хакерыг л устгачихвал 5009 онд манай дэлхий шал өөр болно байх даа.

Жасмина: Түүхийг өөрчилж болохгүй ч гэсэн үнэн түүхийг мэдэж авч чадна гэдэг маш том боломж шүү.

Амараа: Тийм ээ, нэгэнт бид үнэн түүхийг мэдсэн, бас Тулгаа бидэнтэй цуг байгаа болохоор дэлхийг аврах боломж бидэнд байна шүү дээ.

Ганбат: Гэхдээ Биднийг 5009 оны цаг хугацааны хаалганы өмнө хүмүүс угтах уу? Мутантууд угтах уу? Гэдэг санаа зовоож байна шүү.

Солонго: Хэрэв манай аавын мутантын арми тэнд биднийг угтвал санаа зовох хэрэггүй ээ. Би та нарт ямар ч аюул учруулахгүйгээр хамгийн ойролцоо хүний хот руу очих боломжийг чинь хангаж өгнө. Гэхдээ Тулгааг би мутантын хааны ордонд аваачиж тэнд хамгаалах болно. Secret хакераар удирдуулсан хиймэл тархиудад би итгэж чадахгүй.

Оюунаа: Солонго чи юу яриад байна вэ? 3009 онд хиймэл тархиуд Secret хакераар удирдуулсан байж болно. Харин 5009 онд бол өөр шүү дээ. 2000-н жилийн дараа Secret хакерын нөлөө юу гэж хиймэл тархиудад байдаг юм бэ? Тэгээд ч Тулгааг анх өнгөрсөн үеэс авчирч дэлхийг аврах санааг хиймэл тахиуд л гаргасан. Харин ч мутантуудад найдаж болохгүй гэж би бодож байна. Танай мутантуудын дотор хүн гэхээр л өршөөлгүй алахыг хүсдэг мутантууд зөндөө байгаа шүү дээ. Чамайг Тулгааг тэднээсээ хамгаалж чадна гэдэгт би л лав итгэж чадахгүй.

Ганбат: За битгий маргалдаа. Бидэнд эхлээд 5009 он руугаа буцаж очих маань их чухал болоод байна. Одоо хоорондоо маргах цаг биш.

Жасмина: Тиймээ. Бид хоорондоо маргалдалгүй эвтэй байж 5009 он руугаа эхлээд очих хэрэгтэй. Бидний даалгавар бол Тулгааг 5009 онд аваачих. Тэгээд ч Тулгааг аль тал нь авч явахыг бид шийдэж чадахгүй гэж би бодож байна. 5009 оны цаг хугацааны хаалганы өмнө мутантууд зогсож байвал бидэнд ямар ч боломж байхгүй шүү дээ. Би мутант болон хүний талын аль алинд нь Тулгаад муу зүйл хийх бодолгүй байгаа гэдэгт найдаж байгаа. За алив цаг хугацаагаар аялцгаая.

Тэд цаг хугацааны хаалга руу орох компьютерын заасан бүх бэлтгэлээ базааж дуусгаад цаг хугацааны хаалга руу болгоомжтой орлоо...

5009 он, саран дээр...

Парламентын S зэрэглэлийн 10 гаруй хамгаалагчид болон хүний хотуудын А, В зэрэглэлийн 50 гаруй хамгаалагчдаас бүрдсэн баг цаг хугацааны хаалганы өмнө зогсоно. Тэд бүгд байлдааны бэлэн байдалд байх ажээ. Мутантууд Хөх толбот хүнийг өнгөрсөн үеэс авчирах даалгаварын талаар мэдсэн учраас тэд мутантууд ирж Хөх толбот хүнийг авч явахыг оролдоно гэдгийг мэдэж байлаа. Гэвч парламентаас хөх толбот хүнийг ямар ч үнээр хамаагүй авчирах даалгавар өгсөн болохоор тэд мутантуудын эсрэг амь хайргүй тулалдахдаа бэлэн байв.

Зоригт – Энэ хамгаалагч нь Парламентын S зэрэглэлийн хамгаалагч бөгөөд Хар шонхор хочтой. Тэрээр өөрийн хурд, хүч, эрэлхэг зоригоороо алдаршсан. 21 насандаа хамгаалагч болоод 156 жил болж байгаа. Биеийн өндөр 185 см, хар өнгийн үстэй, үсээрээ нэг нүдээ байнга халхалж явдаг.

Дорж – Энэ хамгаалагч нь Парламентын S зэрэглэлийн хамгаалагч бөгөөд Хар сарьсан багваахай хочтой. Тэрээр маш дуу цөөтэй. Мөн түүний хүний нас нь тодорхойгүй бөгөөд хамгаалагч болоод 107 жил болж байгаа.

Намуун – Энэ хамгаалагч нь HT-3 хотын А зэрэглэлийн хамгаалагч бөгөөд Цагаан хараацай хочтой. Өөрийн хурдтай дайралт, уран аргаараа алдаршсан. 18 насандаа хамгаалагч болоод 120 жил болж байгаа. Цагаан богинохон үстэй, биеийн өндөр 160 см.

Намуун: Зоригт ахаа бид хир удаан хүлээх бол?

Зоригт: Сайн хэлж мэдэхгүй байнаа. Цаг хугацааны хаалга хаагдах дөхөж байгаа. Тийм болохоор нэг их удаан үлээхгүй л болов уу?

Дорж: Цаг хугацааны хаалганы энерги өөрчлөгдөж мэдрэгдэж байна. Магадгүй цаг нь болж байгаа бололтой.

Зоригт: Бүгдээрээ бэлтгэлтэй байгаарай. Мутантуудын энерги мэдрэгдэж эхэлж байна.

Намуун: Хир их олон мутант байна вэ?

Зоригт: Ойролцоогоор 100 гаруй мутант ирж байх шиг байна. Тэд Саран дээр аль хэдийн газардчихсан байна.

Хамгаалагчид бүгд өөрсдийн эцсийн хэлбэртээ шилжицгээв. Тун удалгүй тэдний өмнө 100 гаруй мутантуудаас бүрдсэн Мутантын хааны цэргүүд хүрч ирлээ.

Анхбаяр – Тэрээр Царцааны мутант бөгөөд шадар цэргүүд дотроо маш хүчирхэгт ордог. Түүний хоч – Хэрцгий Царцаа Анхбаяр. Түүний хүч чадал Шоргоолзон биет Артураас хувь илүүд тооцогддог бөгөөд тэрээр мутантын Хаанаас өөр хэнд ч захирагддаггүй. Тэрээр дуу цөөнтэй бөгөөд хийнэ гэснээ шууд л хийдэг зантай мөн тушаалыг яг зааврын дагуу л хийдэг. Түүнийг элдвээр хэлсэн хэнийг ч болов үхэл л хүлээдэг болохоор түүнээс ихэнхи мутантууд айдаг.

Хэрцгий Царцаа Анхбаяр: Мутантын хааны зарлигаар би Хөх толбот хүнийг авахаар ирлээ. Мутантын хаан эсэргүүцэл үзүүлэлгүй зугтсан хамгаалагчдын амийг өршөөж болно гэж надад тушаал өгсөн. Тийм болохоор би та нарт 10 секундыг зугтах боломж болгон өгье.

Зоригт: Бид зугтахгүй ээ, Хөх толбот хүнийг ямар ч хамаагүй үнээр хүний хотод аваачих тушаалыг бид авсан болохоор үхсэн ч хамаагүй.

Хэрцгий Царцаа Анхбаяр: Заза тэгвэл хүслээр чинь болъё.

Гэж хэлээд дагуулан ирсэн мутантууддаа дайрах дохио өглөө.

Саран дээрхи цаг хугацааны хаалганы өмнө 50-иад хамгаалагчид болон 100 гаруй мутантуудын хооронд ширүүн тэмцэл эхлэв. Яг энэ мөчид цаг хугацааны хаалга нээгдэн өнгөрсөн үеэс цаг хугацаагаар аялан хөх толбот хүнийг авчрахаар явсан хамгаалагчдын онгоц гарч ирлээ. Онгоцны дотроос Жасмина, Солонго, Амараа, Ганбат, Оюунаа, Тулгаа нар цонхоор харан зогсоно. Тэдний өмнө хамгаалагчид болон Мутантуудын хоорондох аймшигт тэмцэл харагдаж байв.

Оюунаа: Хөөх, хамгаалагчид мутантуудтай байлдаж байна. Бүгдээрээ хурдан гарч тэдэнд туслая.

Жасмина: Зогс Оюунаа, Одоо бид онгоцноос гарч болохгүй. Онгоц маань цаг хугацааны хаалганаас бүрэн гарч дуусаагүй байна.

Оюунаа: Хамгаалагчид ялагдаж байна шүү дээ. Бид тэднийг харсаар байж нүднийхээ өмнө алуулах гэж үү?

Солонго: Оюунаа чи тайван эндээ хүлээж байсан нь дээр. Энд аавын маань шадар цэргүүдээс шилдэгт нь ордог Хэрцгий Царцаа Анхбаяр ирсэн байна. Тэр бол маш хүчирхэг мутант шүү.

Амараа: Хэрцгий Царцаа Анхбаяр гэнээ? Тэр чинь Мутантын хаанаас өөр хэний ч үгийг дагадаггүй мутант мөн билүү?

Солонго: Тиймээ, Тэр бол зөвхөн манай аавын үгийг л дагадаг. Тэр нэг л тушаал авсан бол тушаалаа биелүүлэхийн тулд ямар ч хэрцгий үйлдэл хийж магадгүй маш аюултай мутант байгаа юм.

Ганбат: Энэ тулаанд Хамгаалагчдад ялах боломж үнэхээр алга байх шиг байна даа.

Жасмина: Талаас илүү хамгаалагчид амь үрэгдсэн байна. Одоо тэд 5 минут ч тэсэж чадахгүй байх даа.

Оюунаа: Манай онгоц цаг хугацааны хаалганаас хэзээ гүйцэд гарч дуусах юм бэ?

Амараа: Одоо дахиад 3 минут үлдсэн байна.

Цаг хугацааны хаалганы өмнө хөх толбот хүнийг авахаар ирсэн хамгаалагчид Мутантын хааны цэргүүдтэй эрэлхэгээр тулалдаж байсан боловч тэдний хүч мутантуудыг зогсоож үнэхээр дийлэхгүй байв. Хамгаалагчид үрэгдсээр 10 хүрэхгүй хамгаалагч үлдээд байх мөчид сансараас нэгэн биет нисэн ирж тэдний тулааны талбар дээр бууж ирэв. Бүгд гайхан хартал тэр биетийн дээр Парламентын тэмдэг байх нь харагдлаа. Уг сансраас нисэн ирсэн биет онгойж дотроос нь жирийн хүнээс 3 дахин том биетэй 5 робот гарч ирлээ...

52 сэтгэгдэл:

null
MArio (зочин)

AA yamar joohon yum be neeree neg tiiimerhuu aimar yaria bas nileen huchtei tegeed ondor ni 181 nileen baki nogoo anhnii ter bosogchdiiin neg hun bgaa te ternii huuhed boloo :D

SpySec

MArio: за ойлголоо, би дараа дараагийн хэсгүүдийнхээ үйл явдлуудыг бодож байгаад чамайг зохиолд оруулнаа

Anime

нихихихи :D би ороод ирлээ :P

ririn (зочин)

4t ntr xexe zerleg zohiol shuu

ririn (зочин)

neg robot n bi baina xexe bid 4 bigdiig n laasan shd
xexe

l lawliet (зочин)

5th oh yeah!

ok (зочин)

Hehe ene ni Secret Hacker iin 5 robot teee. Bas Secret Hacker amid bga. Mutant bolson esvel oor amidrah arga olsen tee.

LoveLove

Мөн ч их хүлээлээ дээ. Дараагийхий нь хурдан оруулаарай.

bib (зочин)

1 сар хүлуусэн шүү! Дараагийн хэсэг хэзээ вэ? хурдан оруулаарай!!!!!

Sen (зочин)

Мөн ч их хүлээлээ дээ. Дараагийнхаа ангийг хурдан оруулаарай. Амжилт хүсье.

SORAS (зочин)

Za neg yum ashgui dee...

дурлагч

Ёоо азны коля. Нэг юм олж уншлаа. Ккк. Би энэ Анхбаярыг хэн гэдийн мэджийнаа гээлүү, ккк. Бусад найз нараа бас оруулсан байсан уу? Даанч бусдын хэн нь юу болснын мэдсэнгүй ээ. Дараагийнхаа хурдан оруулаарай. Дахиж ингэж удахгүй шүү. Гуйжийнаа.

Нэг_хүү

uu laitai laitai. huleesnii etsest.. daraagiinhiig ni udahgui oruulna gedegt itgetei bn shuu

reader (зочин)

arai l boginohon oruulj bnaa.

SJoker (зочин)

хүлээсэн мөч минь талаар өнгөрсөнгүй хэхэ

Батука

алаан болох нь дээ. кк.

HERO

Янзтай, next

AntiDotE

Баярлалаа маярлалаа гэж олон юм ярихгүй, зүгээр л дараагийнхыг нь оруул айн :P.

Анчин (зочин)

ввввваааааааааааааааяядиййййййййй...
дараагийнх нь хэзээ вэ... стоо гоя болжийнаа...
тэгээд бас яг нэг ийм сонин байрлал авахаар дуусгаддаа больчихийч...

Төрөө (зочин)

солиоооотой удаан оруулжийнаа бүтэн жил хүлээлгээд 7хоногтоо 1 оруулчаад байвал Төрөө хүү нь баярлаал явчна шү дэ

Зочин

anime orood irsn geed bhiin saya bi naruto gedeg ug haigaad olsongui :-p

baaska (зочин)

yoo agaa laitai bolj mar dahiad orno bizdee yarisandaa hurne shuu ta

baaska (зочин)

minii ner ali hdiin zohiold orjee dorj gej nuhur bna bitgii uhuuleerei agaa geeloo uuruu l shiidee

kuukeldei (зочин)

Nice boljee, ulam sonirholtoi zuilsiig huleej bna. Kuukeldei gesen ner oruulj bolhuu hehe.

Батука

за залуу минь сонирхолтой зохиолоо өнөөдөр оруулна гэсэн яасан бэ.

SpySec

Өнөөдөр оруулж арай амжихгүй болчихлоо. Ойрд нэг ажил хүлээлгэж өгөх гээд тун завгүй байгаа болохоор бичиж амжсангүй ээ, Маргааш нөгөөдрөөс зохиолоо оруулнаа.

Cr4zY (зочин)

Yooy ymar ih udvaa...

maxi (зочин)

zaa yostoi taamaglaj baisnaar bolsonguidee kkk...zaaz daragiihiig huleej bna mun ch udan huleeleedee hehe goe boljeee daragiihiig huleej bna.aa bas zohiold bi orie l doo S tuvshnii hamgaalagch maximus hoch tolgoi tasdagch 180sm undur tsagan tsaraitai har nud har ustei hurdan shalmag hudulguuntei hamgaalagchdaas hamgin uhaantai ni gegddeg...22 nastai.shuud tolgoig ni tasddag chadvaraaraa aldarshsan hamgalagch za za tovchhondoo iiim bna....

otgonbold.g (зочин)

spysec-ee chamaig chin ar ger amidralaa bodood odoo ingeed zogsoj bgaa yum boluul gj bodoj ehelj blaa shuu.

maxi (зочин)

hey neeree jasminatai goe hair setgeliin holbootoi bolvol goe shuu kkk

maxi (зочин)

aa bas tim ner denduu urt baival bas kinonii gol durin ner gj bodoj bval maxi geed l tovchoor oruulchaara max bsan ch yahavdee :-)

SORAS (зочин)

Margaash ni ungurchihluu... huleej baiga shuu... odoo yag margaaash oruulaarai thx...

epsylon (зочин)

ter ropot uud ni medeej secret iinh tegeed tuglaa avahaar irsen baih gehdee nogoo haker 3009 ond bolson zuilee martaagaagyi bol yanaa tee humuusee ronot iin esreg hun & mutant

kam

Гарч ирсэн робот бүрийн цээжин хэсэгт 10-15 гэсэн дугаар байх бөгөөд энэ нь хүчний зэрэглэл ажээ. Хамгаалагчидтай төстэй боловч бүх хэсэг нь металаас бүдсэн. Асар хүчтэй энерги ялгаруулан бууж ирсэн роботуудыг харсан хамгаалагчид, мутантууд тулалдахаа болин болгоомжтой, анхааралтай ширтэнэ. РОботуудийн энерги засгийн газрын тэмдэгийг харсан хамгаалагчид тайвширч харин мутантууд сүрдэн хамгаалатанд бэлдэж эхэллээ. 15 дугаартай робот хагас швжин хэлбэртээ шилжин хүчирхэг болсон мутант руу нүд ирмэх зуур довтлон ирлээ. Мутант дайралтыг хааж чадсан ч түүний энергин илд хугарч Хойш цохигдон уналаа мутантууд сөрөг довтлон робот мутант хамгаалагч гурвын дун д ширүү н тулаан эхэллээ. Хэрцгий царцаа 15-13р роботыг цавчин хачсан ч 10р робот дайран ирж тулалдлаа. Хэн хэн нь хүчтэй агаад ширүүн тэдний тулаанд саран дээрх бүхийл зүйл сүйдэх бөгөөд улаан цусаар будагдах ажээ. Энэ хооронд цаг хугацааны халгаанаас тулгааг авчирсан хөлөг гарч ирлээ. 11,12р робот хүчирхэг мутанащтуудтай тулалдах агаад эндийг гарч ирсэнийг анзаарсан хүн үгүй. За за болий бүр төсөөлж чадахгүй нь

kam

би бааска шүү шинэ хүи гэж андуурав төсөөлбөл галзуурах шинжтэй

Tugla

daraagiin heseg yu bolson be

LeoParD

Ih Goy zohiol bnaa.Bi bvr oroi zvvdelj honoj bgaashvv.Bas bi Tanii FAN boloohoor shiidsen.Minii aguu zohiolch `SpySec`

d (зочин)

Тэдний өмнө хамгаалагчид болон Мутантуудын хоорондох аймшигт тэмцэл харагдаж байв.
энэ хэсгийг дэлгэрүүлээд тэр S зэрэглэлийн мундаг хамгаалагчдийн тулаанийг гаргасан бол урт бас илүү гоё болох байсан юм шиг.

Батука

оруулаасайёо. кк. хурдан оруул л даа. 2долоо хоногын дараа бас л байдүй шүү.

sss (зочин)

yooo hvleesen ychral udaan hvleelee shvvv goy boljee daraagiin hesgiin hurdan orulaarai thx

Kuukeldei

Зиак, шинэ хэсэг ч эхлэх хугацаа уул нь болчлоо доо. Хүлээлт үүсч эхэлж байна шүү.

maxi (зочин)

zaaa udan huleej bnadaa zohiolch maani oirdoo huviin amidraldaa tsag zav ih gargaj bgaa bololtoi...

maxi (зочин)

yadaj neg hariu heleldee ......

Анчин (зочин)

35 хэзээ вэ яаралтай оруул. эс бөгөөд хөлийн хумсны чимээгээр өдөр шөнөгүй тогшиж зовооно гэдгээ мэдэгдэж байна...

Sen (зочин)

Ёстой удаан хүлээж байнаа. Яасан их удна вэ? Ямар их тарчлаана вэ?

LeoParD

Harin tiimee ih udaan hvleej bnashvv.Gehde bas ar gert n hetsvv zvil tohioldtson hetsvv l bga blgvidee.Gehde manai hvn udahgvi bichih blgvidee hvleej l bhaas daa. :)

jhgfd (зочин)

hey duusgahguin bol yah gej ehluuldiin be

Sen (зочин)

barag sar bolloo sh dee.

tuguu

Уншаад байсан төсөөлцөн суужыш дээ. Аймаар юм болох шинжтээ хэхэ

Undriga

Хммм, стоо бүгдийг нь угсруулан уншиж дуусгалаа. Уншсаныхаа дараа яах гэж уншваа гэж харамсдаг байна шд. Одоо яанам бээ, яаж дараагийн хэсгийг нь хүлээхийн бээ хэлээд аль. Унтаж чадахгүй, яаж үргэлжлэх бол гэж бодоод салахгүй байх даа. Үнэхээр сонирхолтой гоя зохиол байна. Мааш их таалагдлаа. Зохиолын чинь нэг хэсгийн хэсэгхэн тулалдааны камерт хальт үхсэнээр харагдаал өнгөрдөг туслах дүрийн нэг болохын тулд өөрийн нэрийг золиослосон ч яахуу ккк

tulgaa (зочин)

hi andaa saihan zohiol bna

MaRiO! (зочин)

Хаха надаас өөр MArio гэж нөхөр байдгийг одоо л мэдлээ :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)