Шинэ он дөнгөж гараад л маш хүнд мэдээ надад дуулгалаа. Энэ бол ээжийн минь шулуун гэдэсний хорт хавдартай болсон тухай мэдээ байсан юм. Хүн ийм мэдээ гэнэт сонсохоор үнэхээр их сонин болдог юм байна.
Ээжийнхээ шинжилгээний хариуг авч эмчтэй нь уулзсан. 6 см орчим урт хавдарын 2-3 үедээ байгаа хорт хавдар шулуун гэдэсний амсараасаа 2-хон см зайтай байна гэнэ. Хагалгаа яаралтай хийлгэх шаардлагатай гэх ба хагалгаа хийвэл ээж минь үлдсэн амьдралынхаа турш гуурстай болох юм байна. Мөн хорт хавдар нь дахин ургахгүй гэсэн баталгаа байхгүй эсийн түвшинд орчихсон байдаг юм байна. Анагаах ухаан хэдий их хөгжиж байгаа ч хорт хавдарын эсрэг үнэхээр хүчин мөхөс л байх юм даа. Гадаад руу явж эмчүүлнэ гэсэн ч бас л хагалгаа, туяаны эмчилгээ хийлгэх л хувилбартай. Туяа-ны эмчилгээ нь хүний биед маш хортой гэгдэх ба хийлгэсэн хүн маш ихээр ядарч сульдан, үс нь унаж, яс нь өвддөг болдог гэнэ. Мөн энэ эмчилгээг хорт хавдартай хүн зайлшгүй хийлгэх ёстой гэх юм. Тэгээд энэ хагалгааг хийлгээд туяагаар эмчлүүлээд гарсны дараа ээжийн минь хир болохыг үнэхээр төсөөлөхөөс айна.
Энэ хүнд мэдээг сонссоны дараа миний ертөнцийг харах өнцөг нилээд хэдэн градусаар өөрчлөгдөх шиг санагдсан. Одоо надаа цагаан өнгө ч цагаан биш саарал юм шиг, хар өнгө ч хар биш бор юм шиг бодогдох юм. Бүхий л амьдралаа бидэнд зориулж маш хүнд амьдралыг туулан биднийг өдий зэрэгт хүргэсэн ээждээ үнэхээр туслаж чадахгүй юм гэж үү гэж өөрөөсөө байнга л асуух боллоо. Ээж минь их дайчин хүн болохоороо хаглагаа хийлгэхгүй ардын эмчилгээ хийлгэж хорт хавдартайгаа тэмцэхээр болсон бөгөөд надад ээжийгээ сэтгэлээр нь дэмжихээс өөр бодитоор туслах бололцоо одоогоор алга даа. Хорвоо дээр хамгийн их хайртай хүндээ туслаж чадахгүй байгаадаа өөртөө маш их гутрах юм. Ээж минь бидний төлөө санаа их зовдог байсан нь хорт хавдартай болох болсон шалтгаан мэт надад санагдана. Хорт хавдар гэх энэхүү аймшигт зүйл сэтгэлийн байдлаас их л хамаардаг гэж хүмүүс ярих юм. Сэтгэлээр унан, ямар нэгэн зүйл эсвэл өвчиндөө шаналан зовоод байвал хорт хавдар цаг, минут, секундээр хурдан томордог гэнэ. Тийм болохоор ээжийгээ сэтгэл санаагаар нь дэмжих л миний яг одоогоор хийж чадах зүйл болж байна даа. Би ууг нь бурханд төдийлэн итгэдэггүй хүн боловч ийм үед үнэхээр хэн нэгнээс, бурханаас аврал гуйн залбирмаар болох юм даа.
Ээжийг минь эмчилж байгаа тэр хүнд болон бурхан танд залбиран гуйя...
Чин сэтгэлээсээ залбирсан SpySec.

36 сэтгэгдэл:
хүнд хэцүү цаг үед үнэхээр аврал эрмээр санагддаг үе бий. ардын эмчилгээгээр танай ээж эдгэрэх болноо, ийм аргаар эдгэрсэн олон хүмүүс бий.
xaramsaltai l ym bolj. Gelee gexdee bas ch gaigvi shvv. sain emchilgee odoonoos xiilgvvlex xeregtei. tegeed Hospice gedeg vilchilgee bgaa tervvgeer ybaad zubluguu ab. minii niitlel dotor iim xvmvvct xerxen tuslakh tukhai bas bgaa. zabtai bol unshaad vzeerei. Bi zalbirnaa ijiin chin tuluu
гол нь сэтгэлийн тэнхээ гэдэг үнэн шүү ээж нь, чи ч бас сэтгэлээ хүчтэй блгахыг хичээх нь зөв бх.
залбиръя
Ямар муухай онцгүй мэдээ вэ. Хамгийн гол нь ээжийгээ сэтгэл санаагаар унагахгүй, сэтгэл өөдрөг байлгах хэрэгтэй. Хавдартай хүмүүсийн хувьд сэтгэл санаа их чухал гэдэг бол үнэн. Та нар ч гэсэн хажууд нь нурмайчих юм бол бас хэцүү л дээ ээжид чинь. Сэтгэлийн тэнхээтэй байж, сайн сайхан өөдрөг зүйл бодож бай. Бүх зүйл сайнаар дуусч болно шүү дээ. Би ч бас ээжийн чинь эрүүл энхийн төлөө залбирах болно.
сэтгэлийн тэнхээтэй байгаарай....... Аттил дээр асуугаад байсийн. Ийм учиртай байсиймуу? Чи хамгийн удаан бас ээжийгээ зовоохгүй байх аргыг нь сйан бодож багйаад сонгоорой ...
Энд тэнд өвчнөө ялсан янз бүрийн гайхамшигтай түүх байдаг шүү дээ, үүнд итгэл чухал байсан гэж бүгд хэлдэг. Ээжийнхээ хажууд байж сэтгэлээр дэмжих нь юунаас ч илүү чухал ачлал байх аа.
Ээжийн тань төлөө залбирая!
HERO: Сайхан билэгтэй үг хэлсэнд баярлалаа. Хорт хавдараас ангижран эдгэрсэн хүмүүс олон байдаг юм билээ.
Т. Ганбат: За, нийтлэлийг чинь заавал уншнаа. Мөн зөвөлгөө өгсөнд, ээжийн минь төлөө залбирч байгаад маш их баярлалаа.
Sunbeauty: Маш их баярлалаа. Ээжийгээ сэтгэлийн тэнхээтэй байлгахын тулд бүгдийг хийнээ
бүх зүйл сайхан болноо өөртөө битгий гутар хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан байдаг юм аль болох ээжийхээ хажууд өвчнийг нь бодож шанлалгүй өөдрөг сайхан зүйлүүдийг ээждээ ярьж өг. бид бүгдээрээ бурхандаа залбирах болноо бурахан бүгдийг ивээнэ итгээрэй
дурлагч: Маш их баярлалаа. Сэтгэлийн тэнхээгээр ямар ч өвчинг эдгээж чадна гэдэгт үнэхээр найдаж байнаа
Оранж: аанхаа, ээж минь хагалгаа хийлгэхгүй гэж шийдсэн болохоор бид шийдвэрийг нь хүндэлж байгаа. Ардын эмчилгээ хорт хавдарыг эдгээдэг гэсэн, үнэхээр үнэн байгаасай. Маш их Баярлалаа чамд.
Anime: харин тиймээ, итгэлээ яасан ч алдахгүй ээ. Чамд маш их баярлалаа.
ariel: Сүжгээр эдгэрч, сэжгээр өвддөг гэдэг. Ээжийгээ сэтгэлээр нь сайн дэмжнээ. Чамд маш их баярлалаа.
Eej chin mash ih setgeliin tenheetei hvn yumaa... bi eejiin chin toloo zalbirnaa. bvh yum shan blno gdgt itgeerei...burhan iweeh boltugai
bi bas zalbirnaa
нэг түүх байдын: Нэг нилах хүүхдийг бүргэд шүүрээд уулын орой дээр аваачаад тавьчиж, тэгсэн ээж нь яах учираа олку сандраад тусламж гуйн хашгирч гэнэ. Нэг аврагч залуу хүүхдийг аврахаар уул өөдөө гарчээ. Уул өөдөө талд нь хүрж чадалгүй буцаад буж гэнэ. Тэгсэн нэг уулчин гарч гэнэ. Уулчин явсаар талаас нь өнгөрөөд нэг хавцалд тулаад цааш явж эс чадав. Тэгсэн нэг хүн уул өөд мацаж эхлэв. Мацсаар масцаар, аврагчын замыг туулж, уулчны замыг туулж, хавцал өөд мацсаар оргилд нь гарч хүүг аврав. Хүмүүс гайхан шагширч байлаа. Хүүг аварсан нэгэн бол хүүгийн ээж байсан юм. Ээж үүд ер нь ийм л байдаг. Чиний ээж эдгэрнээ. Найдвараа алдаж болохгүй. Миний найз хамгийн гол нь өөрөө тэнхээтэй байгаарай.
Миний ээж өдийг хүртэл амьдрахдаа эмчилгээгүй гсн оношийг мэддэг байсан. Тиймдээ ч би үргэлж түүнийг баярлуулахыг хичээдэг. Би хажууд нь хэзээ ч гунигтай царайгаа харуулдаггүй. Сэтгэлийн тэнхээ байвал хүн хэд ч насалж болдог юм байна лээ. Мөнгөөр тэтгэхээс илүү баяр хөөр, урмаар тэтгэвэл чи түүнд том тус хүргэж байгаа гсн үг. Танай гэр бүлийг Бурхан ивээг.
Би час залбирнаа.
bultuush: манай ээж үнэхээр сэтгэлийн хаттай хүн шүү. Сайхан итгэл төрүүлж байгад маш их баярлалаа.
aztan: Маш их баярлалаа
Dream: Сайхан түүх байна. Маш их Баярлалаа.
minii naiz d setgeliin dem ugsun hun buhend mash ih bayrlalaa... :)
Setgeliin Tenhee, yumiig saihnaar tosooloh, urgelj ineed hooroor duuren baih. zoriud ineedmiin nebtruuoleg ih uze´h geh met. minii tanidag 2 hun, mash ih setgeliin tenheetei, yumiig dandaa eeregeer boddog. uugeeree ch ter 2 mash olon obchniig aalan diilj, mash olon hund hagalgaa hiilgedeg ch ter buhnii ard garch odoo hurtel setgel duuren saihan amidardag. obchind buuj ogch bolohgui! bas bainga bodood baih ni muu yum shigee. ter humuus bol nadad jinhene ulger jishee bolj chaddag. tiimees eejiinhee setgeliig saihan bailgaarai, eej chini daichin hun bol ter yu ch bish ee. bas erdeniin chuluu hort habdariig zarimdaa or morgui alga bolgodog gaihaltai tuuh baidag.bi nudeeree uzsen. ooriin bie deer. magadgui eejdee ulaan yaspis gedeg chuluu ter habdartai gazar ni tabih... ( sorry, mgl nerii ni meddeggui e, medbel bichnee) za eejd chini, bas eejiinhee toloo setgelee teej yabaa chamd ch mash IH AMJILTIIG husie. ta nar bugdeeree eej mini ERUUL BOLNO gej ITGEH heregtei. bas eej chini BI EDGERNEE, ene habdar jijgerseer jijgerseer alga bolno gej bodoh heregtei. bodloo bieltel bodooroi. GOOD LUCK
сайн уу
найзаа чи http://sonin.mn/2010/01/05/-ийншээ ороод био энергиэр эмчлэх хэн хүний хийх ажил биш гэдгийг нэг уншаад үзээрэй тус болж юуны магад,,,
Тэгээд сэтгэлийн тэнхээтэй байгаарай Ээжийгээ аль болох тайван байлгаарай за тэгээд амжилт
7burhan: Тэр чулууг заавал олж авнаа. Хэрэгтэй зөвөлгөө өгсөнд Маш их баярлалаа.
Чимэгээ: Маш их баярлалаа. Орж уншнаа.
bi bas zalbirnaa ta nart sain saixaniig xvsie zvgeeree sanaj yabbal bvtdeg yum xvn xamgiin gol n setgeliin tenxeetei baidag yum shvv
Hamtdaa temtsnee hedulee! yunii tuld 4 bga bile tiime.
Бурханд итгэ тэгвэл чи болон танай гэр бүлийнхэн аврагдана.
Манай ээж ч гэсэн хорт хавдрын улмаас хорвоог орхисон.
Ямар ч байсан цуглаанд яваад сонирхоод8 залбираад үзээрэй. Гэрийнхээ ойролцоох Христийн Монгол цуглаанд яваарай.
Бурхан таныг ивээг.
Алтай.
Ээжийнх нь төлөө залбирнаа
олон хүн залбирвал маш сайнаар нөлөөлнө
Сэтгэл санаа л маш чухал, тиймээс ээжийнхээ сэтгэл санааг сайхан байлгаарай. Ээжийн чинь болон хүүхдүүд та нарынх нь итгэл тусална.
ээж чинь их дайчин мөн өвчиндөө бууж өгөхгүй тэмцэх сэтгэлтэй байгаа нь эдгэрэхэд нь тусланаа.
sambuu: Маш их баярлалаа.
Bubana: аанхаа
altai: За, сайхан зөвөлгөө өгсөн баярлалаа
SUNShine®: Сэтгэлийн дэм өгч ээжийн минь төлөө залбирч байгаад маш их баярлалаа.
Chinii niitleliig unshaad setgel ih hudulluu.Shuluun gedesnii havdariin huvid 6cm chini jijigtei ordog yumaa, amsraasaa oirhon ni l ayul bna.gehdee tsag aldahguigeer olon ulsiin standartaar(MIS minimally invasive surgery) hagalgaa hiideg gazar olj hurdan hiilgesen ni eejiig chini avrah magadlal undurtei.Busad hortoi havdaruudiig bodvol er ni shuluun gedes ih emchlegdeh bolomjtoi sh dee!Uchir ni dotor erhtenii havdar bish tul... Tuya himiin emchilgeeg ni ulamjlaltai havsruulahad ih ur duntei. Ih hund uvchin uchir edgereh ni udaan, yadarch us ni unana gedeg bol naad zahiin hereg, gehdee emchluuleeguigees bolood ehe havdariig ni tsaaas ni urgeljluulvel eej chini amidiin tamd orno. Ene ued anagaah tuslahaasaa ungurnu. Ene minii heleed baigaa amidiin tam bol, us unaj yadrahaas toolshgui ih dahin eejiig chini amidaar ni zovoono. Ter ued iim uvchtei humuus namaig hurdan alaad ug gej guih tohioldol ih baidag. Eej chini ih zorigtoi hun bol amia horloh gej zutgeh ni bol naad zahiin oroldlogo. Ene ued buh zuil harin hotsorno. Odoo hojimdoogui baigaa deer ni chadal chini hurvel eejiigee hurdan emchluul. eejiinhee bied baigaa horiig ni hugjsun,yadaj magadlal undurtei anagaahaar avhuuleed setgeld baigaa zoviuriig ni chi bolon eejiin chini zalbiral edgeeh bolno. gehdee eej chini amid uldeed ur achaa harj bayasna. Ulamjlalaar sursan buh humuus ug ni yag ene shuluun gedesnees busad havdariig emchleh magadlal ni undur, shuluun gedesnii tugsgul bol anagaahiin hiih hereg gedgiig meddeg shuu de! Bi ulamjlal anagaah 2oor sursan uchir humuus tanina. Er ni heneer emjluulj baina ve? Yag sain ulamjlaliin sain huniig olj emchluulj baina uu esvel manaihnii neg uursdiiguu huvilgaand nerslesen hun bish bizdee !? Tegvel ch yostoi emchleh bish zalbirah l nuluulne baih. Eejiinhee tuluu zalbirangaa, eejiinhee tuluu temtseerei? uuriinhuu ami bieiig ul tooj uriinhee sain sahnii tuluu l gej boddog humuus shuu dee?! Olon ulsiin baiguulaguudaas mungunii tuslamj guigaad bolvol gadaadad hiilgesen hiilgesen deer. Singapur, Japan azias ih sain...
Za chamaig bolon chinii eejiig burhan bagsh iveej, niguulsengui handah boltugai.
Харамсалтай байна. Хорвоод болохгүй гэсэн зүйл нэг ч байдаггүй юмаа. Маш баялаг сайхан шүү дээ.
Ээжийгээ сэтгэл санаагаар дэмжиж, өвчнийг нь эдгээхэд чинь Чамд амжилт хүсье. Оюун ухаанаар л бүхнийг ялна шүү дээ. Ээж чинь эдгэх болтугай.
Манай эгч бас цусны хорт хавдарын 4дүгээр шатанд орцон бж байгаад эдгэрсэн шүү. Хүний сэтгэлийн тэнхээ гэдэг агуа зүйл болохоор ээж нь энэ муухай өвчинийг даваад гарах байхаа. Манай эгч алхах ч тэнхээгүй болчихоод ядраад хэвтэж бхдаа л би эдгэнээ гэж ярьдаг бсан. Үнэхээр ч эдгэсэн. Сэтгэлийг нь зовоохгүй л байвал ээждээ хүргэж байгаа хамгийн том тус нь тэр шүү. Чи өөрөө өас сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
Ээж нь эдгэрэх болтугай......Өмнөөс нь залбирнаа.
Би бас залбирнаа.
Хүчтэй байгаарай.
Итгээрэй.
Хамгийн чухал юм чинь сэтгэлийн тэнхээ шүү.
Ih haramsaltai bn ovchih gdg uneheer l helj irdgui hiisj ireh ym eejiinhe setgeliig taivan bailgahiin tuld ooroo taivan bh heregtei shuu eej chini edgeesee gj chini setgeleesee zalbiri
PRAy
Маш харамсалтай байна. Одоо сайн л хичээж сэтгэлийн дэм өгч өдөр болгон уулзаж байх хэрэгтэй байхаа. Ээжийн чинь өвчин илаашрах болтугай гэж залбирья. Сэтгэлийн тэнхээ л хамгийн чухал байх шүү.
Би бас залбирнааа...
зүгээр болноо.. итгэ би ч бас залбирнаа..
sain baina uu spysec eej chin edgernee bi itgej bna olon hun neg zuild hamt itgewel butehgui zuil gej ugui setgeleer unaj bolohgui shuu nza
u neeree nza bi sain sanahgui bna haana bilee neg emchilgeenii els baidag gesen hodoodnii hort hawdariig edgeesen gej sonsson chi sudlaad uzeerei