Хайрын томъёог гаргасан үед дэлхий сөнөнө...

За ойрын хэдэн хоног янз янзын л юм бодох боллоо. Тэгээд нэг ийм бодол толгойд орж ирээд ер болохгүй юм. Юу вэ гэвэл хүн төрөлхтөн хөгжөөд олон олон үе шатуудыг туулсан мөн олон олон шинэ шинэ зүйлийг нээсэн. Ямар ч зүйлд эхлэл гэж байдаг бол төгсгөл гэж байх ёстой. Тийм болохоор хүн төрөлхтөн... эсвэл манай гаригийн амьдрал хэзээ нэгэн цагт төгсөх байхаа. Гэхдээ чухам хэзээ юм болоо? Миний бодлоор энэ төгсгөл хайр гэдэг агуу зүйлийг бүрэн тайлж, хайрын томъёог гаргасан тэр цаг мөчид л ирэх байхаа. Хайр гэдэг зүйл маань нэгэн төрлийн энерги гэж би боддог. Тэгэхээр хүмүүс, шинжлэх ухаан энергийн хуулиудыг бүрэн судлаад олон олон дэвшилтэд технологийг энерги дээр тулгуурлан хөгжүүлээд хамгийн сүүлд нь хайр гэдэг энэ агуу нууцлаг энергийн хүчийг олж, түүнийг бүрэн томъёолсоны дараа хүний амьдрал утга учиргүй болон нандин зүйл гэж байхгүй болон хүн хүнээ хайрлах утгагүй болох тэр мөчид тэр төгсгөл гэгч зүйл нь ирэх болов уу... гэхдээ тэр болтол ч тун чиг хол байна даа.

 Бодлогширсон SpySec.

22 сэтгэгдэл:

null
SpySec

"Хөх толбо" зохиолоо тун удахгүй үргэлжлүүлэн бичнээ. Зохиолд олон олон шинэ зүйлүүд хүлээж байгаа. :D

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

ХАЙР Ч НЭЭРЭЭ АСУУДАЛ ШҮҮ

ЮУ БАЙДЫН БОЛ МЭДКҮ БИ ЛАВ МЭДКҮ :p

Batsy

Магадгүй л юм. Гэхдээ хайрыг хичнээн томъёолоод гаргаад ирсэн ч хүмүүс бие биенийгээ хайрлах л болно. Харин сэтгэл хөдлөлгүй болсон цагт утга учиргүй болох байх.

дурлагч

Хүн гэж амьтан энэ хорвоо ертөнцөөс ор мөргүй арчигдсан цагт хайр гэж оршин тогтнохгүй ээ л гэж боджийншд.
Аль альнын бие биенээс нь салгахын аргагүй л гэж мунхагланам.

secretwish (зочин)

томъёог нь олбол утгагүй болно гэдэг үнэн шүү, яагаад ийм юм бол гээл бодлогошрох чинь амьдралын утга учир юм шиг байлээшд, дээр SunShine-ы оруулсан "Карма" гээд бичлэг байсандаа, тэрэн дээр бүх зүйл үйлийн үрийн зарчмаар явагддаг гээд тэрнийг тайлбарлсан байсышд, тэгсэн тэрийг уншингуут яагаад заавал нэг хүнтэй суугаад хэсэг хугацааны дараа сэтгэл хоосордын бол гэх мэт нээх олон яагаадын хариу нь гарчихсан чинь нэг л хоосон утгагүй оргичихсон, сонин шүү, яагадын хариуг олох гэж тэмүүлэх хэрэггүй юм шигээ
сорри, нээх урт юм биччихлээ :)

Cr4zY (зочин)

huh tolboo gyals tsaash ni yvuulaad bgaarai da

~Freedom writer~

Тэрийг олтол ч хол бхөө...Харин энэ чигээрээ хайр гамгүй яваад бвал ч хурдан сөнөж магад юм тэ?

Зочин

teguul 2012 ond tomyo n oldchihiin bishuu hehe. 2012 ond delhii sununu geedaazde

SpySec

ХЭРЦГИЙ ХЭРЭМ: тхх, асуудал асуудал
Batsy: гол нь хайрыг томъёолчихвол хамаг юм утгагүй болно байх гэж бодсон юмаа
дурлагч: тхх, гэхдээ хэрэв хүн хайраас урвах юм бол...
secretwish: харин тиймээ. Зарим зүйлийг мэдээгүй нь хамаагүй дээр юм байна лээ. Эцсийн эцэст үхэхээ түрүүлж мэдсэн хүн огт мэдээгүй байж байгаад үхэх хүнээс хамаагүй их зовно
Cr4zY: тэгнээ, удахгүй дараагийн хэсгээ оруулнаа. Одооноос л нэг юм зохиол бичихтэйгээ болж байнаа
~Freedom writer~: тхх, хол байхөө. Хүмүүс удахгүй ухаарах байлгүй дээ.
Зочин: 2012 -ын талаар би дараа нь тусгайлан бичлэг оруулах гэж байгаа. Их сонирхолтой сэдэв шүү.

AXIOM

hair gej baihgui bol han horvood yugaa hiihevdee...

МЭС

Хайрыг томъёолж гаргаваас Харин диваажин бус уу?

Moonoo (зочин)

Томъёо нь Х үсэг дээр нэмэх нь АЙ (хос эгшиг) тэгээд нэмэх нь Р тэнцүү ХАЙР юм бишүү :P

Baaska (зочин)

Hairig energy gd oldog tomyog ni olwol sunuh magadlal 50:50 huwitai yum bishu?

sss (зочин)

minii bodloor hariin tomiog gargasnar delhii arai ilvv amar amgan boloh bhaa. hairii tomio bol amar amgaland hvreh tulhuur gej munhaglan bodnom.

Dreamer

Үнэн байх шүү. Санал нийлжийнөө

SpySec

AXIOM: тхх, утгагүй болно шд
МЭС: харин ээ, хүмүүс ч гэхдээ дандаа буруугаар ашигладаг шүү дээ
Moonoo: ккк, яг тийм байна
Baaska: тхх, ер нь яаж ч магадгүй байх л даа
sss: Аанхаа, сайн сайхан болж ч магадгүй байх өө
Dreamer: :D

aztan

томьёог нь хурдан гаргачихаасай. Тоондоо сайн юм чинь гаргалгаа энэ тэр юм юмыг нь цээжлээд тогтоогоод ойлгоод авчих юмсан

turanhai_gar (зочин)

ммхмммм, Одоогийн байдлаар орчлон 2р эрэмбийн Шугаман дифференциал тэгшигшитгэлд захирагдаж байгаашдээ, Шредингерийн тэгшитгэл гэээд 1 айхтар эд байдийн,Нээж олсон хүн нь хүртэл тэрнийгээ үзэн яддийн, Бүх хуулиуд тэрний тухайн тохиолдлууд нь гээд боддооо, Эйнштэйн ий онол ч бас тэрний 1 тохиолдол шдааа

Зочин

Yurunxiiduu zuv yum bichij.. Gexdee Xair bol Xyazgaargui E.. Uund Tomyoo gej baixgui. Xairiig buren tailch chadlaa gex yum bol.. Xun turulxtun Suirex tugsux bish,, Bur iluu l bolox bolno.. Ene uyed yamarch daisagnal muu zuil yur baixgui bolox bx

Huselgui_Setgelgui

өө балайн бэээ хайр гэдэг зүйлийг арай гэж нэг мэдэж авах үед дэлхий сөнөчихнээ мммммммммммм

Ицми

за иймиймаа. одоо дэлхийг сөнөөмөөргүй л байна. гэхдээ асуугаад байгаам чинь хэлчихээс. хэдэн минутын дараа дэлхий сөнөх нь байна шүү хүүхдүүд минь. ах дүү амраг хайртдаа очицгоо :р

А+Б:В*Г тээд язгуур дор Д2 за ийм л юм болсым даа этэр гээд хаха

nene (зочин)

хайрыг энергитэй зүйрлэсэн нь сайхан юм. Хайрлагдсан хүн, хайрласан хүнээс халуун дулаан илч ирдэг бизээ. Харин томьёолох нь юу л болоо. Энэ чинь өөрөө оршин байдаг зүйл хэзээ ч алга болохгүй гэж боджийн. Харин хайрыг мэдрэхгүй үед л тэр утга учиргүй гэдэг зүйл чинь гарч ирэх байх. ер нь ч гараад ирчээд байна ш тээ. Төгсгөл нээх хол биш байхаа. Хүмүүсийг хар л даа.... хайр хаана байнаа....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)